Сирийн дайны хохирол 200 тэрбум ам.доллар | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сирийн дайны хохирол 200 тэрбум ам.доллар

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Сирийн дайны хохирол 200 тэрбум ам.доллар

 
 
 
Сирийн засгийн газрын эсрэг жагсаалаар эхэлсэн  иргэний дайны эдийн засгийн хохирол 200 тэрбум ам.доллар давсныг ерөнхийлөгч Башар аль-Ассад мэдэгдэв. Тэрбээр дайны улмаас сүйрсэн дэд бүтцийг сэргээж, улс орноо сэргээн засахад ОХУ, Хятад, Иран зэрэг холбоотон орнуудаас тусламж эрнэ гэдгийг “RIA Novosti” агентлагт өгсөн ярилцлагад дурджээ. Башар аль-Ассад “Сирид тогтвортой байдал тогтмогц эдийн засгийн асуудлыг шийдэх ажилд орно. Дэд бүтцийг сэргээж, улс орноо хөл дээр нь босгоход цаг хугацаа шаардлагатай” хэмээн ярьсан байна.
 
 
Үүний зэрэгцээ Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад “Шинэ засгийн газар байгуулахад сөрөг хүчнийхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн ярьсан байна. Сирийн засгийн газар болон сөрөг хүчний хооронд энэ гуравдугаар сарын эхээр гал зогсоох тохиролцоонд хүрснээр дайны  нөхцөл байдал намжсан юм. Түүнчлэн ОХУ хоёр долоо хоногийн өмнөөс Сири улсаас цэргийн гол хүчээ татаж эхэлсэн бөгөөд зөвхөн тэнгисийн цэргийн болон агаарын баазаа үлдээжээ. Башар аль-Ассадын ойрын холбоотон ОХУ өнгөрсөн есдүгээр сараас хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын цохилт өгөхийн хамт Сирийн засгийн газрыг дэмжиж байв. 
 
 
Башар аль-Ассадыг унагаахын төлөөх Сирийн иргэний дайнд 360 мянган хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдан дүрвэжээ.
 
 
Эх сурвалж: Agence France-Presse
 
Б.АНХТУЯА
 
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-31 202.9.40.186

Одоо АНУ тэргүүтэй барууныхан нэг зүйлийг ойлгосон гэдэгт найдаж байна.Нэг хүний дарангуйлал,цэргийн дэглэм муу нь муу гэхдээ түүнээс долоон дор засаг захиргаагүй,эмх замбраагүй,анархист,хэт ардчилал юунд хүргэдэгийг Ливи,Сири,Иракийн өнөөгийн байдал харуулж байна.Хөгшин европ дүрвэгсэдийн хөлд дарагдаж,АНУ Сирид явуулсан алдаагаа залруулах гэж Оросуудыг гуйж байх шиг

Зочин 2016-03-31 103.57.93.144

Ардчилал гэж их солиорвол ийм vр дvнтэй болдог юм байна!!

аж 2016-03-31 103.10.22.130

Сирийн ард түмэнд учруулсан хохирлыг лалын алан хядагчдыг санхүүжүүлэгч турк улс хүлээх ёстой.

Зочин 2016-03-31 59.153.113.71

Харийн түрэмгийлэгч ,яагаан хувсгалыг хийгчидийг ***** идэг.