Төрсөн өдрөөрөө Covid-19-ийн улмаас нас барав | News.MN

Төрсөн өдрөөрөө Covid-19-ийн улмаас нас барав

Төрсөн өдрөөрөө Covid-19-ийн улмаас нас барав

Төрсөн өдрөөрөө Covid-19-ийн улмаас нас барав

Их Британийн оршин суугч Клаудия Марш өнгөрсөн Лхагва гаригт 25 насны төрсөн өдрөөрөө Covid-19-ийн улмаас Ливерпүүл дэх Рояал Их сургуулийн эмнэлэгт нас баржээ. Бүсгүй хоолонд дургүй болох эмгэгээр шаналж байсан аж.

Гэр бүлийнхнийх нь өгүүлснээр, Марш бүсгүй буяны үйлсэд идэвхтэй оролцдог нэгэн байсан бөгөөд JustGiving хандивын онлайн платформ дээр Whitechapel Center, Talking Eating Disorders гэсэн хоёр буяны байгууллагад мөнгө босгох зорилгоор хуудас нээснээс хойш нийт 17000 гаруй фунт стерлинг цугларсан аж.

Түүний найз, Teds-ийг үүсгэн байгуулагч Лии Бест “PA” агентлагт "Тэр хоолны эмгэгтэй гэж оношлогдсон. Ухаан алдан унаж, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч бие нь огцом муудсан. Маш гэнэтийн зүйл болсон. Тэр гайхалтай инээсэглэсэн, гэрэл цацруулсан, хөгжилтэй, эелдэг, хайр татам, маш сайхан бүсгүй байлаа" хэмээн ярьжээ.

Бүсгүйн гэр бүлийнхэн Justgiving.com дээр нээсэн хуудаст "Бидний үзэсгэлэнт охин, хайртай эгч Клаудиа Ливерпүүл хотын Рояал Их сургуулийн эмнэлэгт Covid-19-ийн улмаас 25 насны төрсөн өдрөөрөө таалал төгслөө” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: Evening Express
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-28 103.80.210.183

мэдсэн бол засал хийж өгч амийг нь авардаг байж

Avatar

Зочин 2021-01-28 202.21.108.40

Ковид бол хүнд хэлбэрийн ханиад. Ханиад болон уушгины өвчнөөр жилд 5 сая хүн үхдэг. Тэр тоо баримтыг ковид болгон улс орнууд зарлаад байгаа л даа.

Avatar

Зочин 2021-01-28 122.201.19.99

koronoo zugeer haniad geed baigaa nuhduud eniig unshaarai.

Avatar

Бат 2021-01-28 202.55.191.40

Оркууд үхээд эхлэхээрээ л ойлгох байх за бараг ойлгохчгүйдээ чааваас, хүрэлсүхээс боллоо гэж чаралсаар байгаал үхнэ, 3-5 дугаар сард халдвар дээд цэгтээ хүрнэ, оркууд тэнэсээр л… бусдаас бурууг хайсаар л…

Avatar

Галбаатар 2021-01-28 202.131.232.94

Их Британийн оршин суугч гэж юу ч гэсэн үг юм. Иргэн гэж бичээч.

Avatar

Зочин 2021-01-28 178.17.174.164

))))) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-28 212.95.5.92

Айлгаад байдымуу яадын. Хаа хэнд ч хамаагүй ннг хүүхдийн тухай мэдээ бэлтгэж нтр

Avatar

Иргэн 2021-01-28 66.181.161.81

Манайд ковид ихсээд гадуур хамаагүй бөөгнөрөл үүсэж бна.хамгийн гол нь залуус хөнгөн тусаад зүгээр гэсэн их ойлголт бна.сургамж болох үүднээс залуу охин ковидоор үхэж бна.энэхэцүү өвчин адилхан залуу хөгшин гэж ялгахгүй бгаад оршино.эдгээд гарлаа гэхэд хэдэн жилийн дараа юу өвдөж хүндрэл гарахыг хэнч мэдэхгүй.гадуур алаг блог их гарч бна.хүмүүс маш болгоомж хэрэгтэйг ойлгоод.эгэ зүгээр өвчин биш тахал .30хэдэн градуст халдана бна.тэгнхээр хэцүү өвчин гэдэг нь ойлгомжтой биш үү?.өөрсдийгөө хамгаа

Avatar

иии 2021-01-28 66.181.166.154

манайхны ойлгохгүй айл , дэлгүүр , зах хэсээд маск зүүхгүй яваа нөхдүүдэд л анхааруулга өгч байна.

Avatar

Зочин 2021-01-28 88.18.94.182

хэнд хэрэгтэй вэ энэ үхэх

Avatar

Зочин 2021-01-28 95.91.245.114

Маш хэрэгтэй сануулга!!! Манайхан нэг л их сүрхий тусгай бие бялдартай учраас COVID19 тусаад үхэхгүй байгаа юм шиг ярьж, бичиж, тэр байтугай өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Манайд энэ өвчнөөс үүдэлтэй үхэл гарахгүй байна шүү дээ" гэх зүйл ярьж хөл хориог суллахыг уриалаад байна лээ. МАШ БУРУУ. Европын орнууд бүгд хөл хориог улам чангатгаад байхад манай УИХ-ын гишүүн асар буруу зүйлд уриалж байгааг сонсоод маш харамсав. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээнүүд авсны үр дүнд үхэл гараагүй

Avatar

Зочин 2021-01-28 59.153.87.251

Чам шиг малд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж