Төрсөн өдрөөрөө Covid-19-ийн улмаас нас барав

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрөөрөө Covid-19-ийн улмаас нас барав

Төрсөн өдрөөрөө Covid-19-ийн улмаас нас барав

Их Британийн оршин суугч Клаудия Марш өнгөрсөн Лхагва гаригт 25 насны төрсөн өдрөөрөө Covid-19-ийн улмаас Ливерпүүл дэх Рояал Их сургуулийн эмнэлэгт нас баржээ. Бүсгүй хоолонд дургүй болох эмгэгээр шаналж байсан аж.

Гэр бүлийнхнийх нь өгүүлснээр, Марш бүсгүй буяны үйлсэд идэвхтэй оролцдог нэгэн байсан бөгөөд JustGiving хандивын онлайн платформ дээр Whitechapel Center, Talking Eating Disorders гэсэн хоёр буяны байгууллагад мөнгө босгох зорилгоор хуудас нээснээс хойш нийт 17000 гаруй фунт стерлинг цугларсан аж.

Түүний найз, Teds-ийг үүсгэн байгуулагч Лии Бест “PA” агентлагт "Тэр хоолны эмгэгтэй гэж оношлогдсон. Ухаан алдан унаж, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч бие нь огцом муудсан. Маш гэнэтийн зүйл болсон. Тэр гайхалтай инээсэглэсэн, гэрэл цацруулсан, хөгжилтэй, эелдэг, хайр татам, маш сайхан бүсгүй байлаа" хэмээн ярьжээ.

Бүсгүйн гэр бүлийнхэн Justgiving.com дээр нээсэн хуудаст "Бидний үзэсгэлэнт охин, хайртай эгч Клаудиа Ливерпүүл хотын Рояал Их сургуулийн эмнэлэгт Covid-19-ийн улмаас 25 насны төрсөн өдрөөрөө таалал төгслөө” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: Evening Express
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж