Бээжин саатуулагдсан далайчдад зөөлөн хандахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

Бээжин саатуулагдсан далайчдад зөөлөн хандахыг хүслээ

Бээжин саатуулагдсан далайчдад зөөлөн хандахыг хүслээ

Хятадын Засгийн газар өчигдөр/2021.1.27/ Индонезид саатуулагдсан бүлэг далайчдад энэрэнгүй хандахыг Индонезийн Засгийн газраас хүсчээ. Гэвч Бээжин далайчид нь яагаад Индонезийн ойролцоо Ираны хөлөг онгоцноос хууль бусаар газрын тос дамжуулан авч байсан талаар ямар ч мэдээлэл өгсөнгүй.

Болсон явдлыг эргэн санавал өнгөрсөн долоо хоногт Иранын далбаатай MT Horse болон Панамын далбаатай MT Freya хөлөг онгоцууд радио холбоогоо унтраах зэргээр хэд хэдэн дүрэм зөрчин Индонезийн ойролцоо хууль бусаар газрын тос дамжуулалцаж байгаад баригдсан билээ. Индонезийн Засгийн газрын мэдээлснээр хөлөг онгоцуудыг хураан авахад Ираны 36, Хятадын 25 далайчин саатуулагдсан гэнэ.

Иран улс 2018 онд Трампын тавьсан хоригоос хойш газрын тосоо энэ мэтчилэн хууль бусаар наймаалдаг болсон билээ. Тэгэхдээ газрын тос ачиж яваа хөлөг онгоц нь баригдахгүйн тулд далбаагаа нуух, радио холбоогоо унтраах зэргээр үргэлж дүрэм зөрчих болсон юм.

Харин Индонезийн талаас “Хятадын далайчид сайн байгаа” хэмээн мэдэгдсэн талаар Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижиан ярьжээ. Тэрбээр “Индонези дэх Элчин сайдын яамнаас эрх баригчидтай холбогдож, далайчдын ашиг сонирхол, эрх, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалж өгөхийг хүссэн” хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж