“Рио Тинто”-гийн хувьцааны ханш сулрав

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

“Рио Тинто”-гийн хувьцааны ханш сулрав

“Рио Тинто”-гийн хувьцааны ханш сулрав

Дүн шинжилгээний “Capital Economics” компани 2021 онд тонн зэсийн үнэ 7500 ам.долларт хүрч, улмаар Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орох үед буюу 2025 онд 10 мянган ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг таамаглал дэвшүүлсэн. Мөн “Moody’s” агентлаг сүүлийн тайландаа 2021 онд Чили болон Перу улсын зэсийн гарц нэмэгдсэнээр үнэ нь цаашид буурна хэмээн онцолж байв.

Өнөөдрийн байдлаар Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 2.29 хувиар буурч, тонн нь 7825 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн Лхагва гаригт тус биржид зэсийн фьючерс үнэ 2.7 хувиар буурч, тонн нь 7760 ам.доллар болж буурсанд ам.долларын ханшийн өсөлт нөлөөлсөн байна.

Зэсийн үнэ буурсантай холбоотойгоор зэс олборлогч “Rio Tinto”, “BHP”, “Vale” зэрэг компаниудын хувьцааны ханш мөн буурсан. Тодруулбал, зэсийн ханшийн өөрчлөлтийн улмаас өчигдрийн байдлаар, BHP-гийн хувьцааны ханш 3.7 хувиар, "Rio Tinto” компанийн хувьцааны ханш 3.0 хувиар, “Vale”-гийнх 3.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

"Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм менежментийн бүрэлдэхүүнээ өөрчилж, Зэсийн салбар хариуцсан захирлаараа Б.Болдыг томилсон нь уул уурхайн салбарынхны анхаарлыг ихэд татаж байна.

Тэрбээр "Би ‘Rio Tinto’-г нутгийн ард иргэд, Засгийн газрууд болон бусад гол оролцогч талуудтай харилцан итгэлцсэн түншлэл бий болгосон компанийн хувиар дахин бүтээмээр байна" хэмээн онцолжээ.

Эх сурвалж: MINING
Д.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж