Хятадын хуулийг эсэргүүцэн филиппинчүүд жагсаж байна | News.MN

Хятадын хуулийг эсэргүүцэн филиппинчүүд жагсаж байна

Хятадын хуулийг эсэргүүцэн филиппинчүүд жагсаж байна

Хятадын хуулийг эсэргүүцэн филиппинчүүд жагсаж байна

БНХАУ гадаад орны завь, усан онгоц руу дур мэдэн гал нээх, өөрсдийн эзэмшлийн арлууд дээр гадаад улсын бүтээсэн аливаа байгууламжийг шаардлагатай гэж үзвэл сөнөөх эрхийг эргийн харуулууддаа олгосон шинэ хууль баталсан билээ. Харин Филиппиний ард иргэд тус хуулийг дайнд турхирсан заналхийлэл хэмээн эцэргүүцэн жагсаж эхэлсэн байна.

Филиппиний Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Теодоро Локсин Хятадын баталсан дээрх хуулийг Бээжинд шүүмжлэлтэй ханддаг бүх орнуудын хувьд дайнд өдөөн турхирсан заналхийлэл хэмээн тодорхойлж, “Хэдийгээр хууль тогтоох нь тухайн улсын бүрэн эрх, дотоод хэрэг ч гэлээ Хятадын сүүлд баталсан шинэ хуулийн хувьд өмнөд Хятадын тэнгис дэх орнуудын хувьд дайнд өдөөн турхирсан хэрэг юм” хэмээн тайлбарлажээ.

БНХАУ-ын энэ сарын 22-нд баталсан тус хуулинд эргийн харуулууд үндэсний бүрэн эрхт байдлын дагуу өөрсдөө шаардлагатай гэж үзвэл эрх баригчдын тушаалыг хүлээлгүйгээр Хятадын эзэмшлийн гэж үзсэн арал, усанд буй гадаад орны байгууллага, хувь хүний завь, усан онгоц, барилга тэргүүтэй эд хөрөнгө, байгууламжийн эсрэг зэвсэг хэрэглэх, живүүлэх, сөнөөх, нураахыг зөвшөөрсөн билээ.

Бээжин өдгөө өмнөд Хятадын тэнгист хэд хэдэн оронтой хилийн маргаантай байгаа бөгөөд тэдэнтэй мөргөлдөж болзошгүй нөхцөлд байгаа юм. Ялангуяа Филлипийний хувьд өмнөд Хятадын тэнгисийн зарим хэсгийг Бээжинтэй булаалдсаар ирсэн тул дээрх хууль филиппинчүүдэд нэн аюултай хэмээн үзэн, эсэргүүцэж байгаа аж.

Хятад, Филиппинээс гадна Вьетнам, Малайз, Тайвань, Бруней, Япон зэрэг улсууд хэдэн арван жилийн турш өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаантай байдаг юм. Түүнчлэн эзэмшлийн нутаг нь Хятадын эзэмшилтэй ойрхон оршдог Индонез ч гэсэн Хятадын загасчдын завь зэргээс болж үе үе Бээжинтэй шөргөөцөлддөг.

Харин АНУ одоохондоо дээрх хуулийн талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа ч өмнөд Хятадын тэнгист Бээжинтэй маргаантай хэвээр байгаа билээ. Бээжин Вашингтонд хандан өмнөд Хятадын тэнгис дэх маргааныг Азийн дотоод асуудал тул хол байхыг анхааруулж ирсэн. Гэвч Вашингтоны зүгээс өмнөд Хятадын тэнгист хөлөг онгоцуудаа илгээсээр байх болно хэмээжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс өмнөд Хятадын тэнгисийн хамгийн маргаантай бүс Спратли дэх долоон ч жижиг арлыг пуужингаар хамгаалуулан цэргийн бааз болгон ашиглаж, тэр дундаа гурван ч газарт цэргийн зориулалттай нисэх зурвас шинээр бүтээснээс хойш олон улсад хурцадмал байдал үүсгэсэн билээ. Ийнхүү Хятадыг хүчирхэгжиж байгаад түгшсэн зүүн өмнөд Азийн орнууд Бээжингийн түрэмгийллийг зогсоох зорилгоор Бүс нутгийн ёс зүйн дүрэм хэмээх хэлэлцээр хийж байсан ч цар тахлаас болж саатсан юм.

Түүнээс гадна Хятадын эргийн харуул Японы эзэмшилд байдаг ч, Бээжингийн булаалддаг хүн суурьшаагүй арлуудын ойролцоо идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон билээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-28 66.181.190.66

ene urgeljilsen bodlogyn neg kheseg, odoo bol uduun khatgasan khuuliud ulam l nemegdene, ingeed tultsl sanaachilga avch baigaad dakhiad l … rne bol khyatad bodlogo ingeed galt tergend snjij suukh esekhee bodooroi

Avatar

Зочин 2021-01-28 107.77.173.50

China giin esger dain bol ehelcen.Delhiin ediin zasag ulam l muudaj olon hun tufj uheh baih doo.

Avatar

Зочин 2021-01-28 178.17.174.164

!!!!!!! Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

хужаадээр 2021-01-28 202.9.46.163

хужаадээрл бөмбөг хаяхад хүргэвдэээ өмхийнүүдэээ жоохон хүн шиг амь зогоооо хорхойнуудааа

Avatar

бибид 2021-01-28 202.72.247.58

Хятадыг дэлхий нийтээрээ нийлж сулруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-01-28 202.179.26.88

Европын холбоо гэдэг шиг Өмнөд Хятадын тэнгист Хятадтай маргаантай байдаг Зүүн өмнөд Азийн Улс орнууд нэгдээд Азийн холбоо гэдэг ч юмуу аль эсвэл Хятадын Эсрэг Азийн улс орнуудын Эвсэл байгуулчих хэрэгтэй ш дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж