Баянзүрх дүүрэгт байрлах 500 оюутны байранд хөл хорилоо | News.MN

Баянзүрх дүүрэгт байрлах 500 оюутны байранд хөл хорилоо

Баянзүрх дүүрэгт байрлах 500 оюутны байранд хөл хорилоо

Баянзүрх дүүрэгт байрлах 500 оюутны байранд хөл хорилоо
НЭМЭЛТ: 
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших 500 оюутны байранд хөл хорьж, хамгаалалтад авлаа. Учир нь Улаанбаатар-Дархан-Уул аймгийн хооронд тээвэрлэлт хийсэн жолооч Covid-19 халдвар авсан нь батлагдсан. Түүнтэй ойрын хавьтал хүн дээрх байранд байгаа тул шинжилгээний баг гарган, оршин суугчдыг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр хамгаалалтад авсан юм байна. Оюутны байр нь Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрладаг бөгөөд 42 өрхийн 110 орчим иргэнээс шинжилгээ авах аж. 

Дархан: Халдвартай иргэн дэглэм зөрчиж, фитнессээр үйлчлүүлсэн

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнөөдөр(2021.12.28) цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:

-Өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд Улаанбаатараас Дарханы чиглэлд хүнс тээвэрлэж ирсэн жолоочийг шалгахад тухайн жолоочийн PCR шинжилгээний хариу 48 цагаас хэтэрсэн байсан учир аймаг руу оруулалгүй постны хажууд хонуулсан. Харин өчигдөр өглөө шинжилгээнд хамруулахад хариу нь сэжигтэй гарсан. Тиймээс Улаанбаатар руу буцаан хүргэж, давтан шинжилгээ хийлгэхэд хариу нь эерэг гарсан байна. Бид өнгөрөгч нэгдүгээр сарын 18-наас хойш аймгийнхаа 900 гаруй иргэдийг татан авсан. PCR шинжилгээний хариутай ирж буй иргэдийн 20 хувийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулсан. Өнөөдөр гэхэд Улаанбаатар хотоос ирсэн 900 гаруй иргэдийн давтан PCR шинжилгээг авч дуусгана. Нийслэлд PCR шинжилгээ өгснийхөө дараа иргэд гадуур дотуур их явж байгаа учир халдвар авах эрсдэлтэй байна.

Халдвартай жолоочийн хувьд Дархан-Улаанбаатарын хооронд гурав удаа явсан байна. Гуравдахь явалтан дээр нь халдвартай гэж гарлаа. Тиймээс нэгдүгээр сарын 14-нөөс хойш Дархан-Уул Улаанбаатарын хооронд явсан хүнс тээврийн 66 жолоочийг шинжилгээнд хамруулж, гэрт нь тусгаарлах ажлыг эхлүүлээд байна. Одоогоор 17 жолоочийг шинжилгээнд хамруулсан.

Халдвартай нь тогтоогдсон жолоочийн хувьд нэгдүгээр сарын 20-нд Улаанбаатар хот руу явж, 21-нд PCR шинжилгээ өгч, 22-23-ны шилжих шөнө Дархан руу гарч, 23-ний өдөр шинжилгээний хариу нь сөрөг гарч Дарханд орж ирсэн. Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шинжилгээнийхээ хариугаар дахин Улаанбаатар хот руу явсан. Харин нэгдүгээр сарын 24-25-ныг шилжих шөнө буцаж Дарханд орж ирсэн бол нэгдүгээр сарын 25-26-ныг шилжих шөнө Улаанбаатар руу яваад буцаад ирэхэд нь аймгийн онцгой комисс зогсоож, дахиж шинжилгээнд хамруулсан юм. Тухайн иргэнийг постон дээр хонуулахад ах нь очиж хоол унд өгч, дулаан машинд хамт хоносон нь тогтоогдсон. Ахыг нь шинжилгээнд хамруулахад одоогоор сөрөг гараад байна. Түүнийг ахтайгаа цуг нэгдүгээр сарын 26-ны өдөр шинжилгээний хариу гартал гэртээ тусгаарлаарай гэсэн боловч 18.00-20.00 цагийн хооронд “Тохь” фитнесс төвөөр үйлчлүүлсэн байна. Бид ойрын хавьтал гэсэн 52 иргэнийг олж тогтоож, шинжилгээнд хамруулаад байна. Эхний шинжилгээгээр бүх хариу сөрөг гарсан. Хариуцлага алдсан эдгээр иргэдэд хуулийн хариуцлага тооцох болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
18
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-28 178.17.174.164

)))))))))) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Иргэн 2021-01-28 192.82.68.167

Халдвар гарсан буюу хамгаалалтанд авсан газрын байршлыг тодорхой мэдээлэх хэрэгтэй. Дүүргүүдийн хороодын байршлыг хүмүүс мэдэхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-01-28 202.179.14.31

Яг хүнсний худалдаа эрхэлж байгаа хүмүүсийг л бичиг баримт бүрдэлээр нь хот явуулмаарюм аа. Худлаа наагуур нь хувийн машинтай хувийн ачаа тээвэр зөөж байгаа жолооч нар арай дэндүү үнэ зохиомлоор өсгөж санасан мөнгөө нэхэж байнаа

Avatar

оюутан 2021-01-28 150.129.140.182

энэ ямар ойлгомжгүй юм бэ. 26ны шөнө ирсэн гээд байгаа тэгсэнээ 25нд фитнист орж үйлчлүүлсээн гээд байгаа өдөр цаг нь eрөөсөө тохирохгүй нэг л сэжигтэй бна. да.

Avatar

Зочин 2021-01-28 64.119.21.249

хэтэрсэн хариуцлагагүй

Avatar

Зочин 2021-01-28 202.131.234.194

Ямар тэнэг хүүр вэ гэртээ тусгаарла гэхээд зөрөөд фитнес гэх шиг лайтай л**** г Онцгой байдлын хуулиар хорьж шийтгэ. бусдад сургамж болох байх. Тусгай чиг үүргийн албан хаагчид шаардлага тавьсан бол түүнийг биелүүл.

Avatar

Зочин 2021-01-28 66.181.164.211

Дархан естой мундаг байна! Амжилт!

Avatar

иргэн 2021-01-28 223.62.175.104

мэдсээр байж дэглэм зөрчисөн мал сдаг шоронд тусгаарал эргүү муу орк вэ.

Avatar

UB 2021-01-28 124.158.81.204

ZQV ! DARHAH MASH SONOR SEREMJTEI AJILLAJ BAIGAA YUM BAINA ITGEL DAAHGUI ERGUU ZQNDQQ SHUU ! HICHEGEREI DARHANCHUUD AA .

Avatar

Зочин 2021-01-28 202.55.188.33

Нөгөө хүслийн хотхоны оюутан юу блсн бэ??

Avatar

Ner 2021-01-28 192.82.64.208

end tendgui maluud baihaar chin yaaj hugjih vee dee! mal shig humuusiig er n hotoos gargaval taarna. zavaan yumnuud hot buzartuulahaas uur yum medehgui, humuujil bolovsrol baihgui yamar ch soyolgui novshnuud.

Avatar

Зочин 2021-01-28 153.243.52.7

Bro can't miss a leg day.

Avatar

Зочин 2021-01-28 64.119.25.66

Ногоон бүс юу болов кккк..

Avatar

Зочин 2021-01-28 103.10.23.136

хорон саннатай муухай эмгэн юм аа чи хэхэхэ

Avatar

Мөнхөө 2021-01-28 59.153.112.154

Инээснийг асуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж