Баянзүрх дүүрэгт байрлах 500 оюутны байранд хөл хорилоо

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэгт байрлах 500 оюутны байранд хөл хорилоо

Баянзүрх дүүрэгт байрлах 500 оюутны байранд хөл хорилоо
НЭМЭЛТ: 
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших 500 оюутны байранд хөл хорьж, хамгаалалтад авлаа. Учир нь Улаанбаатар-Дархан-Уул аймгийн хооронд тээвэрлэлт хийсэн жолооч Covid-19 халдвар авсан нь батлагдсан. Түүнтэй ойрын хавьтал хүн дээрх байранд байгаа тул шинжилгээний баг гарган, оршин суугчдыг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр хамгаалалтад авсан юм байна. Оюутны байр нь Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрладаг бөгөөд 42 өрхийн 110 орчим иргэнээс шинжилгээ авах аж. 

Дархан: Халдвартай иргэн дэглэм зөрчиж, фитнессээр үйлчлүүлсэн

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнөөдөр(2021.12.28) цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:

-Өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд Улаанбаатараас Дарханы чиглэлд хүнс тээвэрлэж ирсэн жолоочийг шалгахад тухайн жолоочийн PCR шинжилгээний хариу 48 цагаас хэтэрсэн байсан учир аймаг руу оруулалгүй постны хажууд хонуулсан. Харин өчигдөр өглөө шинжилгээнд хамруулахад хариу нь сэжигтэй гарсан. Тиймээс Улаанбаатар руу буцаан хүргэж, давтан шинжилгээ хийлгэхэд хариу нь эерэг гарсан байна. Бид өнгөрөгч нэгдүгээр сарын 18-наас хойш аймгийнхаа 900 гаруй иргэдийг татан авсан. PCR шинжилгээний хариутай ирж буй иргэдийн 20 хувийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулсан. Өнөөдөр гэхэд Улаанбаатар хотоос ирсэн 900 гаруй иргэдийн давтан PCR шинжилгээг авч дуусгана. Нийслэлд PCR шинжилгээ өгснийхөө дараа иргэд гадуур дотуур их явж байгаа учир халдвар авах эрсдэлтэй байна.

Халдвартай жолоочийн хувьд Дархан-Улаанбаатарын хооронд гурав удаа явсан байна. Гуравдахь явалтан дээр нь халдвартай гэж гарлаа. Тиймээс нэгдүгээр сарын 14-нөөс хойш Дархан-Уул Улаанбаатарын хооронд явсан хүнс тээврийн 66 жолоочийг шинжилгээнд хамруулж, гэрт нь тусгаарлах ажлыг эхлүүлээд байна. Одоогоор 17 жолоочийг шинжилгээнд хамруулсан.

Халдвартай нь тогтоогдсон жолоочийн хувьд нэгдүгээр сарын 20-нд Улаанбаатар хот руу явж, 21-нд PCR шинжилгээ өгч, 22-23-ны шилжих шөнө Дархан руу гарч, 23-ний өдөр шинжилгээний хариу нь сөрөг гарч Дарханд орж ирсэн. Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шинжилгээнийхээ хариугаар дахин Улаанбаатар хот руу явсан. Харин нэгдүгээр сарын 24-25-ныг шилжих шөнө буцаж Дарханд орж ирсэн бол нэгдүгээр сарын 25-26-ныг шилжих шөнө Улаанбаатар руу яваад буцаад ирэхэд нь аймгийн онцгой комисс зогсоож, дахиж шинжилгээнд хамруулсан юм. Тухайн иргэнийг постон дээр хонуулахад ах нь очиж хоол унд өгч, дулаан машинд хамт хоносон нь тогтоогдсон. Ахыг нь шинжилгээнд хамруулахад одоогоор сөрөг гараад байна. Түүнийг ахтайгаа цуг нэгдүгээр сарын 26-ны өдөр шинжилгээний хариу гартал гэртээ тусгаарлаарай гэсэн боловч 18.00-20.00 цагийн хооронд “Тохь” фитнесс төвөөр үйлчлүүлсэн байна. Бид ойрын хавьтал гэсэн 52 иргэнийг олж тогтоож, шинжилгээнд хамруулаад байна. Эхний шинжилгээгээр бүх хариу сөрөг гарсан. Хариуцлага алдсан эдгээр иргэдэд хуулийн хариуцлага тооцох болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
18
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж