Орон байрны хулгай ихсэж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Орон байрны хулгай ихсэж байна

Сүүлийн үед орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Учир нь нийслэлчүүд дулааны улиралд зусланд гарч, төвийн байраа тодорхой хугацаанд эзэнгүй үлдээдэг нь уг хэргийг гарах үндэслэл болж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ж-гийн  сууцны дээврээс олс унжуулж, салхивч нь онгорхой галын өрөөний цонхоор хулгайч орж, “Peony” маркийн компьютерын Cpu 1ш, Core 2duo 1ш, Ram, Hard, хар өнгийн гадартай зөөврийн компьютер, CCDVI загварын өдөр шөнийн өнгөт хяналтын камер 2ш, саарал гадартай Sony маркийн зургийн аппарат, хар саарал гадартай Sony видеокамер, LCD зурагт, 4 хүний усны  хийлдэг завь, их гарын цулгуй мөнгөн аяга 6ш, хар чулуун шигтгээтэй хуримын хос монетон бөгж, хүзүүний монетон гинж, БНСУ-д  үйлдвэрлэсэн унжсан цагирагтай монетон ээмэг 1 хос зэрэг эд зүйлийг авсан байна. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж