Навальныйн гэрт нэгжлэг хийж, дүүг нь баривчлав

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

Навальныйн гэрт нэгжлэг хийж, дүүг нь баривчлав

Навальныйн гэрт нэгжлэг хийж, дүүг нь баривчлав

Москва хотын цагдаагийн байгууллага өчигдөр /2021.01.27/ сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн гэр, ажлын байранд нэгжлэг явуулсан байна. Нэгжлэгийн үеэр гэрт нь байсан дүү Олег Навальныйг баривчилж, 48 цаг саатуулжээ. Олег Навальный 2018 онд нийтийн өмч хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр 3.5 жилийн тэнсэн харгалзах ял сонсож байсан аж. Харин Навальный өөрийг нь дарамтлахын тулд дүүд нь хэрэг тохлоо гэж тухайн үед мэдэгдсэн юм.

Навальныйн дүүгээс гадна түүний хамтрагч Любовь Соболь тэргүүтэй хүмүүсийн гэрт нэгжлэг явуулж, баривчлан саатуулсан байна. Соболийг цагдаа нар гэрчийн мэдүүлэг авахаар авч явсан ч сүүлд 48 цаг саатуулахаар болсон гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Путины засаглалыг шүүмжлэгч Алексей Навальныйн хувьд өнгөрөгч наймдугаар сард Сибирьт ажлаар явж байхдаа хордож, улмаар Германд очин эмчлүүлж байгаад саяхан эх орондоо эргэн ирсэн билээ. Гэвч түүнийг эдэлж байсан тэнсэн харгалзах ялыг зөрчин хил давсан хэмээх үндэслэлээр Москвад онгоцноос буумагц нь баривчилж, 30 хоног саатуулаад байгаа юм. Үүний дараа Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал Оросын 100 гаруй хотод өрнөж, 4000 гаруй хүн баривчлагдсан билээ. Навальныйг дэмжигчид ирэх Ням гаригт дахин томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар бэлдэж байна.

Эх сурвалж: AP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж