Дональд Трампын Ерөнхийлөгч байсан сүүлийн өдрүүдэд дэд ерөнхийлөгч асан Майк Пенс олны анхаарлын төвд ороод байсан. Учир нь тэрбээр АНУ-ын дэд ерөнхийлөгчийн суудаг Вашингтон дахь тэнгисийн цэргийн ажиглалтын төв дэх байранд амьдардаг байсан бөгөөд өөрийн эзэмшлийн орон сууц байхгүйгээс болж өдгөө “орон гэргүй” болжээ.
Цагаан ордноос явахдаа Майк Пенс эхнэр Карен Пенсийн хамт Индиана мужип очно хэмээн ярьж байжээ. Гэвч Индиана мужийн чухам хаана очихоо нарийн хэлээгүй юм. Тэгвэл тэд өдгөө Insider агентлагийн мэдээлж байгаагаар Индиана муж дахь хэд хэдэн өндөр албан тушаалтнуудын гэрээр зочлон хоног төөрүүлж яваа гэнэ.
Одоогийн байдлаар Пенсийн гэр бүл Индиана мужийн захирагч Эрик Холкомбын илүү өрөөнд ачаагаа үлдээгээд, Колумбус хот дахь Майк Пенсийн дүүгийнд сууж байгаа аж. Майк Пенс өөрөө Колумбус хотод өссөн ч Associated Press агентлагийн мэдээлж байгаагаар найман жилийн өмнөөс эхлэн албан ёсоор өөрийн нэр дээр орон сууцгүй болсон байна. Учир нь тэрбээр 2001-2013 он хүртэл Индиана мужийн конгрессийн гишүүний албан тушаал хашиж байгаад 2013-2017 онд мужийн захирагч болж, мужийн захирагч нарт улсаас түр өгдөг Индианаполис хот дахь байранд нүүн орсон байна. Харин дараа нь Майк Пенс 2017 онд дэд ерөнхийлөгчөөр сонгогдсноос улсаас түр өгдөг Вашингтон дахь байранд нүүн очжээ.
Гэвч Майк Пенс өдгөө яг хаана амьдарч буй талаар мэдээлэл хомс байгаа нь энэ сарын эхээр Капитол Хиллд болсон бослогоос шалтгаалан түүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой байж мэдэх нь. Учир нь зарим эх сурвалжуудын мэдээлснээр нэгдүгээр сарын сарын 6-нд Конгрессийн ордонд дайран орсон иргэд Майк Пенс болон танхимын дарга Нэнси Пелосиг алах төлөвлөгөөтэй байсан гэжээ.
Тэр байтугай ордонд дайрч орсон хүмүүс “Майк Пенс хаана байна?”, “Майк Пенсийг дүүжил” гэх мэтээр орилж байсан аж. Тиймдээ ч тусгай хамгаалалтын алба Пенсийн гэр бүлийг албан ёсоор аж төрөх сууцтай болтол нь эхний ээлжинд дүрмийн дагуу зургаан сар дагаж явах болжээ.
Эх сурвалж: INDEPENDENT
Зочин 2021-01-28 124.158.83.42
Гэтэл манай Эрчим хүчний ганц дарга л гэхэд 80 байр цуглуулсан гэж байгаа.
Зочин 2021-01-28 202.21.109.55
Орчин үед байр байшин цуглуулахаа болисон шүү дээ баяртангуудаа.
Зочи 2021-01-28 64.119.21.33
Манайхан бол манар олон хаустай болоод авсан байгаа даа.арчаагүй н**ш
Зочин 2021-01-28 202.126.90.36
Манайхнаас туршлага судла.Ноён Пенс. Үүнийг дамжуулаад өгөх хүн байна уу!
Зочин 2021-01-28 64.119.23.26
Урвагч хүн ингэж явахаас ч яахав дээ
Зочин 2021-01-28 178.17.174.164
))))))))) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-28 202.55.188.108
pray4pence
Зочин 2021-01-28 66.181.188.99
Гэр орноо төвөхнүүлж чадаагүй амьтан төрийн яаж төвхнүүлэх билээ.
Манайд бол төрд очоод гэрээ төвөхнүүлэхээр "тачаадна"
зочин 2021-01-28 202.179.25.179
Манайд бол төрд гарсан нөхдүүд өчнөөн байртай, тэрбумтан болоод бууна хаха
зочин 2021-01-28 192.82.64.190
Гэтэл манайхан ямар билээ? Нутагтаа ч, гадаадад ч олон хаустай. Заримаас нь өгчихгүй дээ
Зочин 2021-01-28 202.9.40.85
Манай хэд нэг гэр явуулна байгаа.
Зочин 2021-01-28 124.158.107.35
хохьнь юун арчаагүй ядаж нямдорж шиг байхгүй. Ажиллаж байхдаа үлдсэн амьдралдаа тансаглах юмаа хийгээд
Манайхан ч адил 2021-01-28 64.119.25.66
Манай дарга нар ч гэсэн түрээсийн байранд амьдардаг өө
Иргэн 2021-01-28 202.126.89.162
Америкийн ерөнхийлөгч ийм байхад манай дарга нар бол долларын тэрбумтангууд, тэгээд бас болоогүй ээ өчнөөн уурхай, гадаадад барилга байшин, аа яа яа. Аймаар!!!
Зочин 2021-01-28 192.82.70.73
tegeed l emoruud buraad eheldiin, yu gej l oron gergui baihav dee, teglee ch haana ch bair tureesleed amidrah hemjeenii hurungutei l baigaa shd, tarhia ugaalgahcih yum aa