Дэд ерөнхийлөгч асан Майк Пенс Цагаан ордноос яваад “орон гэргүй” болжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

Дэд ерөнхийлөгч асан Майк Пенс Цагаан ордноос яваад “орон гэргүй” болжээ

Дэд ерөнхийлөгч асан Майк Пенс Цагаан ордноос яваад “орон гэргүй” болжээ

Дональд Трампын Ерөнхийлөгч байсан сүүлийн өдрүүдэд дэд ерөнхийлөгч асан Майк Пенс олны анхаарлын төвд ороод байсан. Учир нь тэрбээр АНУ-ын дэд ерөнхийлөгчийн суудаг Вашингтон дахь тэнгисийн цэргийн ажиглалтын төв дэх байранд амьдардаг байсан бөгөөд өөрийн эзэмшлийн орон сууц байхгүйгээс болж өдгөө “орон гэргүй” болжээ.

Цагаан ордноос явахдаа Майк Пенс эхнэр Карен Пенсийн хамт Индиана мужип очно хэмээн ярьж байжээ. Гэвч Индиана мужийн чухам хаана очихоо нарийн хэлээгүй юм. Тэгвэл тэд өдгөө Insider агентлагийн мэдээлж байгаагаар Индиана муж дахь хэд хэдэн өндөр албан тушаалтнуудын гэрээр зочлон хоног төөрүүлж яваа гэнэ.

Одоогийн байдлаар Пенсийн гэр бүл Индиана мужийн захирагч Эрик Холкомбын илүү өрөөнд ачаагаа үлдээгээд, Колумбус хот дахь Майк Пенсийн дүүгийнд сууж байгаа аж. Майк Пенс өөрөө Колумбус хотод өссөн ч Associated Press агентлагийн мэдээлж байгаагаар найман жилийн өмнөөс эхлэн албан ёсоор өөрийн нэр дээр орон сууцгүй болсон байна. Учир нь тэрбээр 2001-2013 он хүртэл Индиана мужийн конгрессийн гишүүний албан тушаал хашиж байгаад 2013-2017 онд мужийн захирагч болж, мужийн захирагч нарт улсаас түр өгдөг Индианаполис хот дахь байранд нүүн орсон байна. Харин дараа нь Майк Пенс 2017 онд дэд ерөнхийлөгчөөр сонгогдсноос улсаас түр өгдөг Вашингтон дахь байранд нүүн очжээ.

Гэвч Майк Пенс өдгөө яг хаана амьдарч буй талаар мэдээлэл хомс байгаа нь энэ сарын эхээр Капитол Хиллд болсон бослогоос шалтгаалан түүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой байж мэдэх нь. Учир нь зарим эх сурвалжуудын мэдээлснээр нэгдүгээр сарын сарын 6-нд Конгрессийн ордонд дайран орсон иргэд Майк Пенс болон танхимын дарга Нэнси Пелосиг алах төлөвлөгөөтэй байсан гэжээ.

Тэр байтугай ордонд дайрч орсон хүмүүс “Майк Пенс хаана байна?”, “Майк Пенсийг дүүжил” гэх мэтээр орилж байсан аж. Тиймдээ ч тусгай хамгаалалтын алба Пенсийн гэр бүлийг албан ёсоор аж төрөх сууцтай болтол нь эхний ээлжинд дүрмийн дагуу зургаан сар дагаж явах болжээ.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж