Э.Бат-Үүл: Эдийн засаг сүйрэхэд тэд бултана

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Эдийн засаг сүйрэхэд тэд бултана

Э.Бат-Үүл: Эдийн засаг сүйрэхэд тэд бултана

Тэртээх 1990 оны цагаан морин жилд Монгол Улсад ардчилсан хувьсгалыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн, суулт зарлаж явсан Улсын баатар Э.Бат-Үүл Засгийн газарт хандан УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Оюутолгой төслийг сайжруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, зугтах боломжгүй болгохыг зөвлөв.

Энэ тухайгаа Э.Бат-Үүл “Засгийн газарт зөвлөхөд Оюутолгойн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарыг заавал оруулах хэрэгтэй! Эс тэгвэл ажлын хэсгийн хэлэлцээр ямар ч үр дүнд хүрсэн хиншүү үнэртсээр байх болно! Оюутолгой төсөл зогссоноор эдийн засаг сүйрэхэд тэд бултана! Эзэн тодорхой байх ёстой!” гэж цахим хуудсаараа хандан жиргэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн. Түүний тэмцэл дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар өнгөрсөн Мягмар гаригт түүнтэй уулзаж, өлсгөлөнгөө зогсоохыг хүсэх үеэрээ Оюутолгой төслийг сайжруулахаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах санал тавьж буйг мэдэгдсэн. Гэвч С.Ганбаатар гишүүний гөжүүд зан нь хөдөлсөн үү, аль эсвэл Э.Бат-Үүл баатрын хэлсэнчлэн ажлын хэсэгт орвол асуудалтай тулна гэж бодсон уу, өнөөг хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлэн гүрийсээр байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж