“Би Хятадын бүх худал хуурмагийг дэлгэмээр байна”

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

COVID-19

“Би Хятадын бүх худал хуурмагийг дэлгэмээр байна”

“Би Хятадын бүх худал хуурмагийг дэлгэмээр байна”

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) бие даасан шинжээчдийн баг Covid-19 өвчний гарал үүслийг судлахаар Хятадын Ухань хотод ирээд байгаа билээ. Энэхүү багийн эрдэмтэд 14 хоногийн хорио цээрийн дэглэмээ дуусгаад энэ долоо хоногийн сүүлээр ажилдаа орохоор төлөвлөж байгаа юм. Тэгвэл Covid-19 өвчний улмаас эцгийгээ алдсан Ухань хотын уугуул Жан Хай гэх залуу Хятадын Засгийн газар цар тахлыг дэлхий нийтээс хэрхэн нуусан, халдвар авсан хүмүүс болон тэдний гэр бүлийнхнийг хэрхэн дарамталж, “амыг нь үдсэн” талаар бүх үнэнийг илчилж, ДЭМБ-ын багийн шинжээчидтэй уулзахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Тэр Уханийн уугуул иргэн боловч одоогоор өмнөд нутгийн Шэньжэнь хотод амьдардаг байна.

Хятадын эрх баригчидтай бараг бүтэн жилийн турш хэлэлцсэний үр дүнд ДЭМБ-ын шинжээчид тус улсад ирж цар тахлын гарал үүслийг судлахаар болсон юм. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд өвчтөнүүд болон уг өвчний улмаас нас барагсдын ар гэрийнхэнтэй уулзаж, бодит байдалтай танилцаж болох эсэх нь тодорхойгүй байна.

Жан Хай өнгөрсөн оны хоёрдугаар сард аавыгаа Сovid-19 өвчнөөр алдаж байсан ба тухайн үед Хятад улс ийм халдварт өвчин гарсныг нуухыг оролдож, энэ талаар ярьсан, олон нийтэд мэдээлэхийг оролдсон бүхнийг дуугүй болгож байна гэх мэдээлэл гарч байсан юм.

Тэрбээр “Энэ бол маш ноцтой хэрэг. ДЭМБ худал хуурмагийг түгээх хэрэгсэл болж, Хятадын гар хөл болно гэж бодохгүй байна. Уханийн эрх баригчид халдвар авсан болон халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхний “амыг үдсэн”. Биднийг байхгүй болсон гэж бодож хариуцлагаас зугтан жүжиглэх хэрэггүй. Тэд бидний харилцдаг, мэдээлэл солилцдог бүх харилцаа холбоог устгасан. Гэхдээ бид бууж өгөхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бүх үнэнийг дэлгэхийг хүсч байна” хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр ДЭМБ-ын баг Хятадад ирсний дараахан Сovid-19 туссан хүмүүс болон тэдний хамаатан садангуудыг хоорондоо харилцдаг чатууд, группууд гэнэт хаагдсан байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр Сovid-19-ийн нөхцөл байдлын талаар ярих юм бол ажлаас нь хална гэж сүрдүүлснийг ч тэр хэлж байна. Тэр бусад хохирогчдын ар гэрийнхнийг нэгдэж Хятадын Засгийн газрын шударга бус үйлдэлтэй тэмцэж, дэлхий нийтэд үнэнийг илчлэхийг уриалж байгаа аж. Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамнаас албан ёсны мэдээлэл авах хүсэлт илгээсэн ч одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: KOREA TIMES, REPUBLIC WORLD

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж