Мима Ито Хятадуудын ноёрхлыг зогсоож, олимпод түрүүлэхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

Мима Ито Хятадуудын ноёрхлыг зогсоож, олимпод түрүүлэхийг хүсч байна

Мима Ито Хятадуудын ноёрхлыг зогсоож, олимпод түрүүлэхийг хүсч байна

Японы ширээний теннисний өнөө цаг үеийн нүүр царай болоод буй Мима Ито ирэх зун нутагтаа зохион байгуулагдах олимпийн наадамд түрүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Өдгөө 20 настай, Рио де Жанейрогийн олимпийн наадмын хүрэл медальт тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Токиогийн олимпийн наадам үзэгчидтэй болоосой гэж хүсч байгаа. Гэхдээ одоо хамгийн чухал нь наадам маань төлөвлөгөөнийхөө дагуу зохион байгуулагдаж, тив дэлхийн тамирчид бүгдээрээ оролцох болоод байна. Хэрэв надад олимпийн наадмыг цуцлах уу эсвэл үзэгчгүй явуулах уу гэсэн сонголт гарч ирвэл би үзэгчгүй гэсэн олимп болж, хүчээ сорихыг илүүд үзнэ. Би үнэхээр олимпийн наадамд оролцохыг хүсч байна. Зохион байгуулагчид ямар ч шийдвэр гаргасан би хүндэтгэх болно. Би сэтгэлээ зовоохыг хүсэхгүй байна. Тиймээс ч юу ч болсон тайван байхыг хичээнэ” хэмээжээ.

Саяхан IOC буюу Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах олимпийн наадмыг үзэгчидтэй зохион байгуулах эсэхийг баттай шийдээгүй гэж мэдэгдсэн.

Бага наснаасаа тодорсон Мима Итогийн хувьд 15 нас 300 хоногтойдоо Рио де Жанейрогийн олимпийн наадмын ширээний теннисний багийн төрөлд хүрэл медаль хүртэж байлаа. Мөн тэрбээр өнгөрсөн жил дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн анхны Япон теннисчин болж байв. Мима Ито болон Томоказү Харимото нарыг ирэх олимпийн наадмаар Хятадын ноёрхлыг зогсооно хэмээн олон хүн харж байна. Ялангуяа 1988 оноос хойш олимпийн наадмын ширээний теннисний эмэгтэй ганцаарчилсан төрөлд аварга болоод буй Хятадуудын цувралыг Мима Ито нутаг дээрээ зогсоох магадлал өндөр.

Ирэх Токиогийн олимпийн наадмын эмэгтэй ганцаарчилсан, баг, холимог хосын төрөлд хүч үзэх Мима Ито “Би өдрөөс өдөрт сайжирч, өөртөө улам итгэлтэй болж буйгаа мэдэрч байгаа. Нэг, хоёр сарын өмнөөс би өдөр бүр сайжирч буйгаа мэдэрсэн. Олимпийн наадамд түрүүлэх нь энэ жилийн миний хамгийн ихээр хийхийг хүсч буй зүйл. Харин дараа нь, цар тахал дууссан хойно найзуудтайгаа халуун рашаан явж, Японд байгаагаа мэдэрмээр байна” гэв.

Энэ сарын эхээр зохион байгуулагдсан Японы аваргад Ито шигшээ тоглолтонд Касүми Ишикавад ялагдан мөнгөн медаль хүртсэн юм. Түүнийг өмөөрөх нэг шалтгаан байгаа нь Ито сүүлийн найман сарын хугацаанд ердөө хоёр тэмцээнд оролцсон гэнэ. Хамгийн сүүлд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Хятад улсад зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн дэлхийн цомд оролцсон Мима Ито тэмцээнийхээ талаар ярихдаа “Үнэхээр сайхан тэмцээн болсон. Гэхдээ тэмцээн эхлэхээс хоёр долоон хоногийн өмнө тусгаарлалтанд орсон нь надад эвгүй санагдсан. Бараг зэрэг стресст орсон шүү. Харин тэмцээн эхлээд энэ бүхнийг мартчихсан. Тоглолтуудаа тэсэн ядан хүлээн тоглолт бүртээ өөрийгөө дайлчлахыг хүссэн. Одоо бодоод байхад сайхан тоглолтууд хийжээ” хэмээн ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж