Х.Баттулга: Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд цар тахалтайгаа тэмц | News.MN

Х.Баттулга: Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд цар тахалтайгаа тэмц

Х.Баттулга: Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд цар тахалтайгаа тэмц

Х.Баттулга: Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд цар тахалтайгаа тэмц

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр суурийг илэрхийлье.

Эрх мэдлээ ашиглан, нийтийн баялгийг цөлмөгч бүлэглэл шударга ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсгэх, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн, хийсээр ч байна.

Тэд өнөөдөр амь тавьж байна. Тэд шударга ёсны үнэнд гүйцэгдэж, хүйтэн цуст капиталист сэтгэлгээгээр төр улсын эрх ашиг, ард түмний амь амьжиргааг сохор зоосны нүдээр харж байна. Мөнгөнд эх орон, ард түмэн гэж байдаггүй.

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгийг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна.

Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхэлмэгц олигарх бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ.

Авлигатай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтдаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна.

Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу.

Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно.

Тиймээс би хоригийг бүхэлд нь хүлээн авч, зохих асуудлыг нухацтайгаар дахин хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүд Та бүхэнд уриалж, бас хүсэж байна.

Мөн Оюу толгойн гэрээг тойрсон авлига, албан тушаалын гэмт хэрэг болон уг гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах тухай асуудлаар Улсын Их Хурал нэн даруй хаалттай хэлэлцэж, холбогдох хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлага үүсээд байна. Анхааралдаа авна уу.

Монголчууд аа, ард иргэд ээ,

Үндсэн хуульд заасан ард түмний өмч болох нийтийн баялгийг олигарх цөөнх төрийн эрх мэдлийг ашиглан эзэмшиж, оффшор бүсэд асар их хөрөнгө нууцалсан нь нийтэд дөнгөж мэдэгдэж эхлээд байна. Тэд Улсын Их Хурлын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамталсаар байгаа нь тодорхой болсон тул “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн утгыг одоо бүгдээрээ гаргах цаг нь иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг билэг тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм! Шударга ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх Үндсэн хуулийн зарчмаар ардчиллыг хамгаал гэж Монгол Улсын нийт иргэдийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгодог.

Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч гэж олонхын бүлэгт захья, анхааруулъя.

Та бүхэн алдаа завхралаа засаж, залруулахгүй бол би төрийн тэргүүний хувьд бүх нийт ард түмнээр энэ асуудлыг хэлэлцүүлж, дараа, дараагийн арга хэмжээг авах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эх орноо бодоё 2021-01-28 66.181.189.206

Надад аль алийг нь дэмжих сонирхол алга. Хууль гэдэг чинь юуны төлөө гардаг юм бэ. Үндсэн хуулинд энэ улсын чинь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь Ерөнхийлөгч гээд заачихсан юм биш үү. Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй ээ. Тэгэхээр буруу зүйлийн нэг хяналт нь ҮАБ-ын зөвлөл биш юм уу. Түүнийхээ гар хөлийг юунд тасдаад байгаа юм бэ. Тэр Шүүх, АТГ зэрэг чинь нэг намын нөлөөнд орж болох зүйл үү. Аливаа шийдвэр гаргахдаа эх орон-оо цаашлаад ард иргэд-ээ бодож гаргадаг баймаар байна шүү.

Avatar

Trumpiin araas yavj baina 2021-01-28 74.105.51.49

Ene hun uurtuu dugnelt hiij uks eh orniihoo tuluu yu ch boddoggui yumaa

Avatar

Зочин 2021-01-28 217.149.170.245

Eronxiilogchoo ard chin ARD tvmen demjjnee, Odo ta ymni naana tsaaniig medxeereel neg bolloo oilgox neg ni taniig daxin suudald demjix bxaa,

Avatar

МАН-ын 61 гишүүн 2021-01-28 196.53.0.179

МАН УИХ-д 61 гишүүнтэй байж ямар гэм хийсэн болоод ганц хүнээс айгаад, ганц хүнтэй тэмцээд байгаа юм бэ! МАН Монгол улсын бүх эрх мэдэл, бүх мөнгийг дангаараа эзэмших ёстой юм уу? Дараа нь МАН-ыг дэмждэггүй хүмүүсийг бүгдийг нь яг яах гэж байгаа юм бэ? Баттулга 2020 оны УИХ сонгуулын дараах анхны чуулганд хэлсэн үгэнд МАН хонзон санаад байгаа юм уу? Гашуун Сухайтын төмөр замыг Голомт банк барихаар болсон чинь MCS банкны тухай хууль батлуулах гэж байгаа юм у? Ардчиллыг буланд шахаж байгаад балрав

Avatar

Зочин 2021-01-28 103.57.92.75

30 гэр бүл гэж байнга донгогдоно. Тэгээд өнөөдрийг хүртэл нэрлэж чадаагүй. Сингапурт оффшортой байж юугаа гоншигноод байгаа тогос вэ?

Avatar

Эерэг Монгол🇲🇳👏 2021-01-28 66.181.161.89

Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү, та нарын бодсон шиг шууд шууд хийгээд явчихдаг юм уу. Үгүй шдээ. Мэдээж хуулийн дагуу, мөрдөж, мөшгиж, ая эв алдаан дээр нь ажиглаж 100% цэвэр тонгорох хэрэгтэй. Тэгж Монголын ард түмнээс хулгайлсан талхны мөнгийг буцаан олж авах бус уу? Яг үнэндээ тэр самруулсан гэх 30 жилийн чинь бантанг цэвэрлэхэд 3-4 жил бол хангадтгүй л байх.

Avatar

Janhuu virus koronagaas ayultai!!! 2021-01-28 122.201.22.18

Korona-s iluu ayultai janhuu chamtai temtseh ni hamgiin zuv!!!

Avatar

Janhuu ogtsor! 2021-01-28 122.201.22.18

Korona-s iluu ayultai Janhuu virusiig odoo ogtsruul! 4 jil hudlaa yarilaa! Urgelj ard tumnee hagarlduulj dan hudlaa yarisan hulgaich luivarchin!!

Avatar

Зочин 2021-01-28 192.82.74.233

Одоо л шуурхай эрс шийдэмгий зоригтой хөдөлж эхлэхгүй бол, хулгайчдын бүлэглэл дахиад даварвал бүр дийлдэхгүйгээр нарийн арга замаар ажиллана. Шаардлагатай бол УИХ-ыг ч тараа. Зэвсэгт хүчний хараа хяналтан дор онц байдал зарласан ч болно. Бүр цэргийн шүүхийг ч шуурхай ажиллуулж урвагчдын бүлэглэлийг нягтлан шалгаж шүү. Ард түмэндээ "Монгол ялна" гэж амласнаа санаарай. Монгол түмэн чиний талд

Avatar

Зочин 2021-01-28 64.119.18.233

ЭР ХҮН.

Avatar

С.Махбал БГД 14-р хорооны иргэн 2021-01-28 202.179.27.48

Үнэхээр их мөнгө байдаг гэсэн. Оруулж ирэх хэрэгтэй. Хуулийн дагуу уг мөнгөний учрыг олох хэрэгтэй байх. Ерөнхийлөгч ул үндэсгүй юм яриагүй байх. УИХ анхаарах хэрэгтэй байх.

Avatar

Зочин 2021-01-28 103.26.193.191

Монголын жирийн иргэд та бидэнд ногдох учиртай газрын хэвлий дэх баялгийг үнэхээр хэдхэн луйварчин-олгархиуд лиценз нэрээр авчихаад байгаатай эвлэрэхгүй гээд байгаа юм биш үү. Тэдний эсрэг нийтээрээ тэмцэхийг л уриалж байх шиг. Миний бодлоор зөв үйл хэрэг. Дэмжиж байна.

Avatar

Уншигч 2021-01-28 103.212.118.206

Олон 10 жил эрх мэдэл,хуулийг гуйвуулж ойлгуулах замаар эх орноосоо хулгай хийж гадаадад байршуулсан тэр их мөнгөний орой нь цухуйж байна даа…хулгайчид хуулийг өөртөө ашигтай байдлаар хийж хамаг хулгайгаа нууж байна..

Avatar

Зочин 2021-01-28 202.9.40.85

Нэг хүнээс илүү олон хүн шийдвэр гаргасан нь дээр.

Avatar

Зочин 2021-01-28 66.181.168.81

Хар технологийг Монголд алгуур нутагшуулж буй мафи шүү дээ, бидний цөөхөн Монголчууд ийм цөөвөр чоноос болгоомжлох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-01-28 66.181.168.81

ХААН банкийг авах гэж улайрч байгаа нөхөр гэсэн шүү, Шударга ёс нэрээр нүүр хийсэн ийм үл бүтэх мафи гэдгийг Монголын ард түмэн гадарлахтайгаа болсон.

Avatar

зочин 2021-01-28 139.5.218.154

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ БАЙНА, ХАРИН ЭНЭ САЙТ ӨДӨР БҮР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ НИЙТЛЭЛ ГАРГАДАГ. ХЭН БҮХЭНД ИЛЭРХИЙ. ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙГААД БАЙВАЛ ЭНЭ САЙТЫН ЭЗЭД ИХ ЮМАА АЛДАХ ГЭЭД БАЙГАА БОЛОЛТОЙ

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2021-01-28 150.129.143.215

Оюуны хөдөлмөр эрхэлж байсан, улс төр-бизнесийн бүлэглэлтэй холбоогүй, ёс зүй, хандлага нь зөв, өс өвөлдөггүй, УИХ, ЗГ-тайгаа зөв юман дээр нь хамтраад дэмжээд буруу юман дээр нь залаад залруулаад явах нэр хүндтэй, мэдлэгтэй ерөнхийлөгчтэй болох юмсан. Намуудын болон Ерөнийлөгч болохыг санаархчдын гаргаж буй ааш араншинг харахад монголчууд бидэнд ийм хувь зааяа алга бололтой хөөрхий..

Avatar

yeronhiilogchoo demjigch 2021-01-28 66.181.161.24

mongond eh oron ard tumen gej baidaggui battulga tiimee ene unen erh medeld hureed awilgalaar olson mongooroo ali neg ulsad elbeg hangaluun amidarch ene nasaa barahiig zorison oligarhiudiin bulegleld eh oron arg tumen gesen oilgolt ogt baihgui bilee

Avatar

Зочин 2021-01-28 192.82.69.8

БҮХ ЭРХ МЭДЛИЙГ ГИШҮҮДИЙН ОЛОНХООР БЯРДАЖ АВЧ БАЙГАА НАМ ДАМНАСАН МАФИЙН ЭСЭРЭГ ГАНЦ ХҮН Л ЗОГСОЖ БАЙНА ДАА ИРГЭДЭЭ .

Avatar

иргэн 2021-01-28 202.179.26.88

ээ Чааваас энэ Монголчуудыг Яанаа, Хүн зөв зүйл рүү залах гэхээр заавал Буруу тал руу нь зүтгээд байдаг, тэгсэн Амьдрал тааруу Ядуу байна Хулгайч Луйварчид гэж Харааж зүхнэ, Энэ Улс орон Хөгжихгүй ээ

Avatar

Зочин 2021-01-28 203.91.115.50

Баттулга ТӨРийн эсрэг АРД ТҮМНИЙГ турхирч . огт байхгүй мөнгийг" байгаа" МАН-ий ЗГ өгөхгүй байна гэж гүжирдэж байгаад онц байдал зарлаад төрийн эргэлт хийхээр санаархаж байгаа илт өайна

Avatar

Зочин 2021-01-28 103.229.120.77

Өөрийнхөө овшоорт нуусан мөнгөө оруулаад ирээч, бусдаа үлгэрлээд. Худлаа янз бүрийн үлгэр зохиож ярьж явахын оронд. Хувиралгүй худалч, хулгайч, урвагч н**ш шүү,

Avatar

Зочин 2021-01-28 103.229.120.77

Энэ одоо төрийн эргэлт хийнэ гээд ил тод зарлаад байгаам бишүү, бушуухан зайлуулахгүй бол Оросын танк оруулж ирэхээр шийдчихсэн юм бишүү айан. Лүд юмаа .

Avatar

BOLD 2021-01-28 192.82.71.170

BATTULGA TAHALAAS ILUU AYULTAI> TAHAL YU CH BISH.

Avatar

УИХ яаралтай энэ нөхрийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна шүү 2021-01-28 150.129.140.213

Ерөнхийлөгчийг дэмжсэн хэсэг дэмжээгүй ард түмэн одоо Х.Баттулгын "Дараа дараагийн арга хэмжээнд" хоорондоо парламентын ордонд дотроо биш гудамжинд яах юм вэ?

Avatar

Иргэн 2021-01-28 192.82.76.189

Боловсрол, мэдлэг, хүн чанартай, шуналгүй хүмүүсийг төрийн өндөрлөгт гарагж баймаар байна шүү ард түмээн.

Avatar

Зочин 2021-01-28 202.179.25.238

ардчилсан монголд ямар ч хүн хэлмэгдэх ёсгүй!

Avatar

Зочин 2021-01-28 64.119.24.43

Энэ шүүх авлигын хуулиын талаар ард түмнээс асуулга асуугаач

Avatar

зочин 2021-01-28 64.119.26.2

Одоо дарга нар маань чөлөөтэй идэж уух боломж гарлаа

Avatar

Зочин 2021-01-28 139.5.216.195

Parlamentiin zasaglaltai orond gants hvnii zasaglal togtooh ermelzleltei….. Mun ch bolovsrolgvi bna daa !

Avatar

Зочин 2021-01-28 27.123.213.66

Парламентийн гишүүд нь бүгд хулгайчууд болохоор 76 хулгайчтай байснаас нэг том хулгайчтай байсан дээр

Avatar

Судлаач 2021-01-28 202.131.233.190

“Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн утгыг одоо бүгдээрээ гаргах цаг нь иржээ.
Та бүхэн алдаа завхралаа засаж, залруулахгүй бол би төрийн тэргүүний хувьд бүх нийт ард түмнээр энэ асуудлыг хэлэлцүүлж, дараа, дараагийн арга хэмжээг авах болно.

Энэ улс орны эв нэгдлийн билэг тэмдэг байх учиртай Ерөнхийлөгч хүн ингэж хэлж болж байгаа юм уу?! Үндсэн хуулиа уландаа гишгиж байна даа.
УИХ хариугийн нь хуулийн дагуу өгөх ёстой биш үү!!!!!

Avatar

Зочин 2021-01-28 139.5.216.195

Bitgii gutsoo! Vndsen huulindchamaig “bileg temdeg” geed zaachihsan baigaa. Bichig vseg meddeg bol teriig unchoo !!!

Avatar

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2021-01-28 202.21.109.98

Зөв өө.. Шалгуулах хэрэгтэй……Тэгээд ардтүмэнд ил гаргаж хэлээч ээ…

Avatar

Зочин 2021-01-28 139.5.216.195

Erunhiilugch ehleed uuruu shalguulj volger jishee vzvvlee!

Avatar

СҮХЭЭ 2021-01-28 64.119.23.173

E рөнхийлөгчийн тавьсан хоригийг улс төржилгүй ,хүлээн авч анхаарч хэлэлцсэн нь дээр үнэн нь үг хэлээд байна шүү.!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж