Гэр нь шатсан өрхөд УИХ-ын гишүүн Н.Учрал тусламж үзүүлж, гэр бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

Гэр нь шатсан өрхөд УИХ-ын гишүүн Н.Учрал тусламж үзүүлж, гэр бэлэглэнэ

Гэр нь шатсан өрхөд УИХ-ын гишүүн Н.Учрал тусламж үзүүлж, гэр бэлэглэнэ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагаан 3 дугаар гудамжинд өчигдөр /2021.01.27/ 19:14 цагт гэр шатаж 0-13 насны таван хүүхдийг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварсан.

Тэгвэл тухайн өрхөд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан тусламж үзүүлэхээ мэдэгдэж, өнөөдөр тухайн галд өртсөн айлд түүний бие төлөөлөгч нар очиж уулзсан байна. Нэн түрүүнд идэр есийн хүйтэн энэ цаг үед яаралтайгаар иж бүрэн 5 ханатай гэрийг маргааш гардуулж өгөхөөр болжээ.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд тойргийн иргэддээ цаг ямагт анхаарч, хүнд хэцүү цаг үед нь тусалсаар ирсэн бөгөөд өнгөрөгч долдугаар сард мөн тус дүүрэгт үерийн улмаас гэрээ алдсан айлд иж бүрэн гэр бэлэглэж байсан билээ.

Хэдийгээр УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад эмчлүүлж байгаа хэдий ч тойргийн иргэддээ цаг ямагт анхаарал тавьсаар ирсэн.  Өнгөрсөн арваннэгдүгээр сард Covid-19-ийн улмаас хөл хорио тогтоосон байх үед тойргийнхоо тусламж хэрэгцээтэй 300 гаруй өрхөд хүнсний тусламжийг мөн өөрийн ажлын албаараа дамжуулан үзүүлж байв.

Хурдан эдгээд эх орондоо ирээд ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
77
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж