Сovid-19: Халдвар 25 хүнээс илэрсний гурав нь пиццаны газрын ажилтнууд

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

COVID-19

Сovid-19: Халдвар 25 хүнээс илэрсний гурав нь пиццаны газрын ажилтнууд

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, January 27, 2021

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.28) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 27-нд нийт 15202 сорьцод шинжилгээ хийхэд 25 хүнээс Сovid-19 халдвар илэрлээ. Эдгээр тохиолдол нь нийслэлд бүртгэгдсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд, тусгаарлагдсан хүмүүс. X-Aпартмент байранд амьдардаг, ажилладаг 120 хүнээс шинжилгээ авахад СӨХ-ны дөрвөн хүнээс, "Mixx" пиццаны газрын гурван хүнээс тус тус илэрсэн. Мөн Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу тээвэрлэлт хийсэн хүнээс халдвар илэрсэн.

Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 1692 болсон бол 1244 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 435 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд хоёр, хүндэвтэр 44, хөнгөн 388 эмчлүүлж байна. Улаанбаатар хотоос орон нутагт очиж буй хүмүүсийг аймгууд сайтар шалгаж, хэзээ шинжилгээ өгснийг тодорхойлох хэрэгтэй байна. Тагнуул, цагдаатай хамтарч тандалт судалгааг хийж байгаа. Ард иргэд маань янз бүрийн шалтгаанаас болж хавьтлуудаа хэлэхгүй байна. Биднээс өгч буй халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна.

Covid-19 халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтлуудын тоо нэмэгдэж байна. Одоогоор ойрын хавьтал 1119 хүн, хоёрдагч хавьтал 7400 гаруй хүн болсон байна. Халдвар тархах эрсдэл өндөр байгааг анхааруулъя. Дарханы жолоочийн халдварын эх уурхай нь Улаанбаатар тул Улаанбаатарын тохиолдол гэж явна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд найман хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн. Улаанбаатар хотын дүүргүүдэд хэд хэдэн голомт идэвхитэй байна. Сүүлийн үед Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны X-апартментын голомт идэвхитэй явагдаж байна. Мөн тус дүүргийн нийтийн байрны голомт үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны байруудад халдвар идэвхитэй үргэлжилж байгаа. Эх уурхай нь тодорхойгүй голомтоос халдвар авч хөдөө орон нутаг руу зорчиж буй тохиолдлууд байна. Тиймээс ард иргэд маань хэзээ, хаанаас ч халдвар авах эрсдэлтэй тул маскаа зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай. Мөн Завхан, Увс аймагт очсон хүмүүсээс тест авахад эерэг гарсан хоёр тохиолдол байгаа. Одоогоор баталгаажуулах шинжилгээг хийж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Т.ТӨМӨРБААТАР:

-Өнөөдрийг хүртэл улсын боомтуудаар 409 мянган тээврийн хэрэгсэл, 554 мянган зорчигч нэвтэрсэн байна. Тэднээс халдварын 400 гаруй тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснийг ХӨСҮТ-д эмчлэгдэж гарсан байна. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 26 хилийн боомтын 12 нь хөдөлгөөнтэй байсан. Буянт-Ухаа боомт дээр Ховдоос дотоодын нислэг ирэхэд манай байгууллагын зүгээс хяналт тавьсан. Замын-Үүдийн авто зам, төмөр замын боомтуудаар ачаа тээврийн хөдөлгөөн нэмэгдсэн. Өдөрт 150 ачааны машин авто замын боомтоор нэвтэрч байна. Сүхбаатар төмөр замын боомтоор 22 ачааны вагон өдөртөө явж байгаа. Харин Алтанбулаг боомт одоогийн байдлаар ажиллаагүй байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс Засгийн газрын наймдугаар тогтоолын хүрээнд зөвхөн эм эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн татах авах чиглэлээр ажиллана. Эрээнцавын боомт мөн импортын газрын тосны бүтээгдэхүүн авах зорилгоор ажиллаж байна. Өчигдөр нийт найман боомтоор ашигт малтмалын экспорт хийгдсэн. Манай байгууллагын зүгээс жолооч нарын эрүүл мэндэд анхаарч, ачаа тээшинд хийсэн ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж