Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр(2021.01.27) мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:
"Өнөөдөр дүүргийн 9 дүгээр хороо, "Тэлмүүн таур" хотхоны 605-р байранд оршин суух иргэнээс Covid-19 халдвар батлагдсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс 16.00 цагт шуурхай хуралдаж, Засаг даргын захирамжаар тус хорооны зарим хэсэгт 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэл иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Covid-19 халдвар батлагдсан тус байрны оршин суугчдаас дүүргийн Эрүүл мэндийн төвийн явуулын гурван баг тандалт, шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд оршин суух иргэнээс Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тул голомтлон тархахаас сэргийлж, нэгдүгээр сарын 25-ны 20.00 цагаас нэгдүгээр сарын 28-ны өдрийн 06.00 цагт хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байсан. Энэ хугацаанд хязгаарлалтын бүсэд оршин суух 15, 16, 17, 18 дугаар хорооны 114 өрхийн 373 иргэнээс халдварыг илрүүлэх ажлыг Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн явуулын зургаан баг зохион байгуулж ажиллав. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд сөрөг гарсан тул дүүргийн нэгдүгээр сарын 27-ны өдрийн А/15 дугаар захирамжаар тус бүсэд тогтоосон хэсэгчилсэн хязгаарлалтыг цуцаллаа.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дэмжин иргэний үүргээ биелүүлэн халдварын илрүүлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдсан нийт иргэн, аж ахуй нэгж байгууллагууд болон бүх нийтийн эрүүл мэндийн хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулсан дүүргийн Онцгой комиссын гишүүд, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон хороодын Засаг даргын Ажлын алба, хэсгийн ахлагч нартаа талархлаа илэрхийлье" хэмээжээ.
Зочин 2021-01-28 178.17.174.164
>>>>>>>>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
зочин 2021-01-28 122.201.24.109
odoo cluster huuguud nemergui ee, horono ni guitsegdeheesee ongorson, oros shig l hayachihaachde, haldvar avbal yamar em uuj emchleh argiig ni urhiin emch nart zaagaad ogchih, urhiin emch nar ni haldvartai hund ni emchilgeegiin bichij ogood l yavuulaad bai, tegeed l bolooshde. Shuvuunii haniad horonogoos iluu hund baisan gehd ee ingej surjigneeguil ongoroo bizde.
neg bair orz heseg geed baisaar baigaad hot bugdeeree haldvartai bolloo doo 2021-01-28 59.153.114.143
ene odoo delhiid niisleleeree bugdeeree haldvar avsan hot boloh geegui yum bol todorhoi arga hemjee avaachee odoo barag bugdeeree tusah l bolohnee
! 2021-01-28 192.82.69.97
1-2 удаагийн шинжилгээний үр дүнд итгэж болох юм уу? Нэгэнт л сэжиг байгаа бол эцэст нь хүртэл тусгаарлаж, шинжлэх юм биш үү? Гэрийн ажиглалтад хэзээ ч итгэж болохгүй.
7 хоног 2021-01-28 122.201.21.15
Ковид нууц үе 5-6 хоног гээд бгаа тул 7 хоног хязгаарлах хэрэгтэй дээ