Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шатаж байсан гэрээс долоон сартайгаас 13 насны нийт таван хүүхдийн амийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тодруулбал, тус дүүргийн наймдугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр (2021.01.27) 19:14 цагт хүлээн авсан байна. Дуудлага авсан даруйдаа тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан аж.
Уг гал түймрээс 13 настай хүү, 9 настай охин, 5 настай охин, 2 настай охин, 7 сартай охин гээд нийт таван хүүхдийн амь насыг авран хамгаалжээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв
Зочин 2021-01-28 192.82.68.237
13 настай ах нь аварсан юм уу, эсвэл гал сөнөөгчид нь аварсан юм уу. Аварлаа гэх юм, гэрэл цахилгааны болон цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадвал жинхэнэ аврах ажил болно доо
Зочин 2021-01-28 178.17.174.164
!!!!!!!!! Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
зочин 2021-01-28 64.119.22.37
Аврагчид бол жинхэнэ баатрууд.
Зочин 2021-01-28 180.149.93.98
ОЙРЫН ҮЕД УНШСАН ХАМГИЙН САЙХАН МЭДЭЭ БАЙНА. ХӨӨРХИЙ ХҮҮХДҮҮД ЯМАР ИХ АЙСАН БОЛ…
Зулаа 2021-01-28 66.181.166.231
Олон хүүхэдтэй айл өрхийг түрээсийн ипотекийн орон сууцанд оруулах хэрэгтэй төр засгаас
Зочин 2021-01-28 59.153.114.105
Орон сууцанд амьдрахад өртөг өндөртэй шүү дээ жаахан юм бод за
Сок 2021-01-28 202.126.90.117
Баярлалаа. Манай баатарууд
Ondor nastan Oyunb 2021-01-28 124.158.80.136
Gal usnii ayul helj irdeggui bolohoor hetsuu shuu dee! Tsailgan tsagaahan amitad bolohoor burhan harj
uzej dee! Aab eej ni ch gesen sanaa saitai humuus baihaa. Galiin gol oodoo gedegchilen hoishid ur huuhduuddee sain anhaaral halamj tavij saihan amidrahiig husen erooe!
Badarch taxar 2021-01-28 103.212.118.119
Yaraltai ger ogoj tuslah xeregtei ail bna burhan mini gej
Зочин 2021-01-28 83.20.231.208
Jostoi heleh ug alga haaguur tenedeg bn aa eceg eh ni
Зочин 2021-01-28 202.170.70.27
ee burkhan min