"Х апартмент 1" байрны СӨХ-ны ажилчдаас халдвар илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

COVID-19

"Х апартмент 1" байрны СӨХ-ны ажилчдаас халдвар илэрлээ

"Х апартмент 1" байрны СӨХ-ны ажилчдаас халдвар илэрлээ
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "X апартмент 1" байрнаас 2021 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тус байрны оршин суугчид болон СӨХ-ны ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад СӨХ-ны 4 ажилтнаас Covid-19 халдвар бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авлаа хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос өнөөдөр (2021.01.28) мэдэгдлээ.
Тухайн СӨХ-ны нэг ажилтан нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны "Офицер таун" хотхонд амьдардаг тул уг байрыг хамгаалалтад авч, оршин суугчдыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Мөн тус дүүргийн комисс Баянзүрх дүүргийн 2-р хорооны 4, 5 дугаар хэсгийг хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, хөл хорио тогтоосон хугацаанд Онцгой комиссоос явуулын 4, байнгын 1 нийт 5 цэгийг ажиллуулж 1069 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад, бүх хариу сөрөг гарсныг мэдэгдэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж