Нэрт найруулагч Л.Эрдэнэбулган таалал төгсчээ | News.MN

Нэрт найруулагч Л.Эрдэнэбулган таалал төгсчээ

Нэрт найруулагч Л.Эрдэнэбулган таалал төгсчээ

Нэрт найруулагч Л.Эрдэнэбулган таалал төгсчээ

Ард олноо Хатанбаатар Магсаржавын дүрээрээ алдаршсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин, найруулагч Л.Эрдэнэбулган 80 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1940 оны хоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат сумын Бухын гол хэмээх газар төрсөн байдаг. Сайн дуучин, жүжигчин төдийгүй дуурийн авъяаслаг найруулагч тул Монголын хөгжмийн театрыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн гавъяатан. Түүний найруулан тавьсан, захиалан хийлгэсэн дууриуд Монголын сонгодог урлагийн түвшинг дэлхийд харуулж чадсан билээ.

Тэрээр Улсын дуурь, бүжгийн театрт гоцлол дуучнаар 10 гаруй жил ажиллахдаа үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурьд дуулжээ. Үүн дотроос амьдралд нь хайр дурлал, аз жаргалыг харамгүй бэлэглэсэн нэгэн дуурийн дүрийг зайлшгүй онцолдог юм.

Амгаланбаатар хотын Жанжны клубт 1968 оны арваннэгдүгээр сард Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол алдарт “Учиртай гурван толгой” дуурь тавигдав. Нансалмаад П.Цэвэлсүрэн, Балганд Б.Готов, Хоролмаад Д.Пүрэвсүрэн, Худалдаачинд Д.Жамъяанжав нар дуулж, М.Санжмятавын удирдсан энэхүү дуурьд Софи хотын консерваторийг дүүргэсэн залуу дуучин Л.Эрдэнэбулган Юндэнгийн дүрд дуулснаараа Улсын дуурь, бүжгийн театрын тайзнаа Эрдэнэбулганы хэмээх тодотголтой Юндэнгийн дүрийг бүтээх дархан эрхтэй болжээ.

Энэ тухайгаа дурсан ярихдаа “Төрөлх театрынхаа тайзан дээр ч, урлагийн бригадаар Монгол орноо бүтэн дөрвөн удаа тойрохдоо ч, мөн гадаадын нэг бус орны тайзан дээр ч нүүр бардам Юндэндээ дуулж явлаа. Эргэн санаж, 319 удаа Юндэнд дуулснаа бодохоор юутай их баяр баясгалан…” хэмээж байв.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, НЭРТ НАЙРУУЛАГЧ Л.ЭРДЭНЭБУЛГАНЫ НАМТАРААС:

  • 1957-1959 онд Булган аймгийн Соёлын ордонд туслах кино механикч, дуучин
  • 1960 оны 3-р сарын 15-аас УХДТ-т найрал дуучин
  • 1962-1967 онд БНБАУ-ын Софи хотын Консерваторийн Дуурийн дуучны ангид сурч төгссөн
  • 1967-1975 онд УДБТ-т гоцлол дуучин
  • 1975-1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Консерваторийн Хөгжмийн театрын найруулагчийн ангийг дүүргэсэн
  • 1980-1993 онд УДБЭТ-т гоцлол дуучин, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, театрын даргаар ажиллаж байв.

НАЙРУУЛАН ТАВЬСАН ДУУРЬ:

1979 он Ж.Россини “Севилийн үсчин”

1980 он П.И.Чайковский “Евгени Онегин”

1980 он С.Гончигсумлаа “Үнэн”

1981 он Ж.Пуччини “Тоска”

1982 он “Лусын дагина”

1983 он Коваль “Чоно ба долоон ишиг”

1983 он Л.Мөрдорж “Хөхөө Намжил”

1984 он Г.Дарамзагд “Нүүдлийн замд”

1985 он Ж.Бизе “Кармен”

1985 он Д.Лувсаншарав “Нүцгэн ноён”

1986 он М.Минков “Хөгжмийн гайхамшиг”

1989 он Ж.Верди “Отелло”

1990 он Ж.Пуччини “Турандот”

1994 он Ж.Верди “Трубадур”

1994 он Д.Жанчив “Хөх торгон дээл”

1995 он Ж.Верди “Риголетто” /Саха-Якутын театрт/

1997 он Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” /шинэчлэн тавив/

1997 он С.Рахманинов “Алеко”

1999 он П.И.Чайковский “Гилбэрийн хатан” /Улаан-Үд хотын театрт/

2001 он Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” /Говь-Алтай аймгийн ХДТ-т/

2002 он О.Николай “Виндзорын овжин авхай нар”

1986 он Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс”

1988 он Ц.Нацагдорж “Үүлэн заяа”

1989 он Х.Билэгжаргал “Гэрэл, сүүдэр”

1991 он Ц.Нацагдорж “Өгөдэй хаан”

2003 он Б.Шарав “Чингис хаан”

2011 он Х.Алтангэрэл “Ай, Нан аа”

КОНЦЕРТ

  • Түүхт ойн концерт
  • Улсын баяр наадмын концерт
  • Гадаад улсаас манай оронд айлчлан ирсэн хүндэт зочдод зориулсан концерт
  • Аймаг, орон нутагт болж буй түүхт ой, тэмдэглэлт арга хэмжээнд зориулсан концерт
  • “Алтан намар” хөгжмийн наадам
  • Гадаад оронд зохиогддог Монголын соёлын өдрүүдийн концерт \ЗХУ, Болгар, Чехословак, Польш, Румын, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг 271 концертийг 20-иодхон жилийн хугацаанд найруулан тавьжээ. Энэ бүхнээсээ Л.Эрдэнэбулган найруулагч 3 концертыг онцгойлон дурсах дуртай.
  • Нобелийн Энх тайвны шагналт, дээрхийн гэгээнтэн,

XIY Далай лам Данзанжамцыг анх удаа Монгол оронд

залрахад нь зориулсан хүндэтгэлийн концерт

Удирдаач: Ж.Чулуун /МУАЖ, ТШ/, С.Сүндэд /МУУГЗ/

Зураач: Л.Гаваа /МУАЗ, ТШ/

  • БНМАУ болон ЗХУ-ын баатар, сансарын нисгэгч

Ж.Гүррагчааг угтан авах ёслолын баярт зориулсан

хүндэтгэлийн концерт.

Удирдаач: Ч.Жамсранжав /МУУГЗ/, С.Сүндэд /МУУГЗ/

Зураач: Б.Төмөрхуяг

  • Монголын нууц товчооны 850 жилийн ойн

баярын концерт,

Хөгжмийн зохиолч: Б.Шарав /МУУГЗ, ТШ/

Удирдаач: Ж.Чулуун /МУАЖ,ТШ/, Н.Бүтэнбаяр /МУУГЗ/

Зураач: Ч.Гунгаасүх /МУАЗ/

КИНО ЖҮЖИГЧИН

“Хатанбаатар” 2 ангит у/с киноны Магсаржав

“Зарлаагүй дайны оршил” у/с киноны япон генерал Сато

“Нарны унага” у/с киноны Жалцав

“Фронтод явах өргөдөл” у/с киноны Сумын дарга Дорж

“Намар нахиалсан мод” у/с киноны Лодон лам

“Алтан шонхор” 2 ангит у/с киноны Ниругун баатар

“Цагаан сүүний домог” у/с киноны Бүүвэй баатар

“Ач тус, атаа хорсол” Монгол, БНХАУ-ын хамтарсан у/с кинонд Г.Доржсамбуугийн хамт гол дүр бүтээв.

КИНО НАЙРУУЛАГЧ

  • “Учиртай гурван толгой” Кино опера 1993 он
  • “Чин ван Ханддорж” 1994 он
  • “Үхэж үл болно-Чингис хаан” 2008 он
  • “Хүнчин” 2012 он зэрэг уран сайхны кино,
  • Булган аймгийн 60 жил
  • Геологи, уул уурхайн 90 жил
  • Булган аймгийн Тэшиг сумын 90 жил
  • ШШГЕГ-ын 90 жил зэрэг 20-иод баримтат кино бүтээсэн.

Ум сайн амгалан болтугай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-01-28 202.9.46.134

ум ма ни бад ми хум

Avatar

Зочин 2021-01-28 202.9.40.100

Бүх урлагт мундаг нь байсан шүү ум ма ни бад ми хум

Avatar

Зочин 2021-01-28 178.17.174.164

>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-28 59.153.115.164

Авъяас билэг төгөлдөр сайхан цөлх гүндүүгүй монгол эр байлаа даа.
Нутгийн минь сайхан ах минь харамсалтай байна.
Сайн төрлийг олох болтугай.

Avatar

Жжу 2021-01-28 66.181.190.77

Үнэхээр ховорхон сайхаг эр хүн байжээ. Гүн эмгэнэл илэрхийлье

Avatar

Зочин 2021-01-28 192.82.71.153

Um mani bad mi hum.
Burhnii orond zalrah boltugai.

Avatar

Зочин 2021-01-28 103.57.95.69

Ум сайн амгалан болтугай.

Avatar

Сайзмаа 2021-01-28 202.9.40.135

Ум ма ни бад ми хум . Шажинтай бурхантай ионгол эх орондоо дахин илүү сайхан хүн болж төрөөрэй мөнч чадварлаг мундаг авьяастан байсан билээ монгол ахан дүүс тань үүрд дурсах болноо гүнээ эмгэнэж бхйга

Avatar

зочин 2021-01-28 202.9.47.24

Гүн эмгэнэл илэрхийлье.

Avatar

Зочин 2021-01-28 202.131.242.82

Um Ma Ni Bad Mi Hum

Avatar

Зочин 2021-01-28 66.181.189.179

Гүн эмгэнэл илэрхийлье. Ум маани бад мэ хум.

Avatar

Гантулга 2021-01-28 202.126.88.151

Ум ма ни бад ми хум. Гүн эмгэнэл илэрхийлье.

Avatar

зочин 2021-01-28 103.57.95.104

ум ма ни бад мэ хум

Avatar

Иргэн 2021-01-28 64.119.19.12

Ум мааний бад мэ хум,
Гүн эмгэнэл илэрхийлье

Avatar

Мх 2021-01-28 103.206.195.230

УМ МА НИ БАД МЭ ХУМ

Avatar

Зочин 2021-01-28 103.26.193.46

Ум мааний бад ни нум, бурхан минь

Avatar

Зочин 2021-01-28 202.126.90.41

Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийье.Мундаг хүн байсан шүү.

Avatar

6969 2021-01-28 66.181.166.134

Хүн өөд болчхоод байхад элэнцгийнх нь УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ вэ. Арай ч дээ.

Avatar

Зочин 2021-01-28 192.82.75.138

Гүн эмэгнэл илэрхийлэе ум сайн амгалан болтугай

Avatar

Товуу 2021-01-28 103.57.93.91

Жинхэнэ ховорхон монгол эр хүн байжээ. Ум ма ни бадмэ хум

Avatar

Зочин 2021-01-28 64.119.27.62

Сайхан,сайн дуучин,сайн найруулагч байсан, Алтан намрын тухай дууг монголчууд Эрдэнэбулган гуйгаар төсөөлдөг билээ.

Avatar

Иргэн 2021-01-28 202.55.191.130

Гүн эмгэнэл илэрхийлье

Avatar

иргэн 2021-01-28 192.82.72.206

ум мани бад ме хум.

Avatar

Зочин 2021-01-28 59.153.114.210

Амгалан нойрс доо. Хатанбаатар Магсаржавтай зүс царайны хувьд тэс өөр ч, Хатанбаатар кинонд Магсаржавын дүрийг өөрийнхөөрөө маш сайн чадварлаг гаргасан байдаг. Сайн жүжигчин байж дээ.

Avatar

ZOCHIN 2021-01-28 124.158.95.14

UM SAIN AMGALAN BOLTUGAI

Avatar

Зочин 2021-01-28 124.158.124.173

хайрлаж хүндэтгэдэг байсан сайхан жүжигчин Ах минь Алтан дэлхийн хөрсөндөө амгалан нойрс доо
Гэр бүлд нь Гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум

Avatar

Зочин 2021-01-28 66.181.191.136

Ум Ма Ни Бад Мэ Хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж