Засгийн газарт ажиллах сайд нар тодорч эхлэв

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

Засгийн газарт ажиллах сайд нар тодорч эхлэв

Засгийн газарт ажиллах сайд нар тодорч эхлэв

УИХ өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсноор албан эрх мэдлээ хэрэгжүүлж эхэллээ. Шинэ Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх нь олны анхаарал татсан асуудал болоод байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өчигдөр шөнөжин шинэ Засгийн газрын бүтэц, сайд нарынхаа нэрсийг ярилцжээ.

Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын танхимд ажиллах сайдыг УИХ-аас санал болгоход дөрвөөс хэтрэхгүй байх зохицуулалт үйлчилж буй нь МАН-ын удирдлагуудын толгойны өвчин болж буй аж. Учир нь, хүчтэй танхим бүрдүүлэх талаасаа дээрх зохицуулалт саад болж байна гэж үзэж буй сурагтай.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх, Зам тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр нарыг улираан томилохоор ярилцжээ.

Харин “давхар дээлтэй” сайдаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар, УИХ-ын гишүүн С.Амарсайханыг Шадар сайдаар эсвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, М.Оюунчимэг нарын нэгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар, Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Булгантуяа нарын нэрс яригдаж буй аж. Гэхдээ “давхар дээлтэй” дөрвөн л сайд байх ёстой.

Мөн шинээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Гадаад харилцааны сайдаар тус яамны дэд сайд Б.Мөнхжин, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар дэд сайд Г.Ганбаяр, харин Соёлын сайд, Эрүүл мэндийн сайд нарыг одоогоор тохироогүй гэх мэдээлэл байна.

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ /ЭЦЭСЛЭГДЭЭГҮЙ БОЛНО/:

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
  • Шадар сайд  гаднаас томилох
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга УУХҮ-ийн дэд сайд Н.Батнайрамдал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан
  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  2. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /улирч буй/
  3. Сангийн сайд УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг улираах.
  5. Гадаад харилцааны яам УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Булгантуяа
  6. Боловсрол, шинжлэх ухааны сайд тус яамны дэд сайд Г.Ганбаяр
  7. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /улирч буй/
  8. Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр /улирч буй/
  9. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /улирч буй/
  10. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендонг улираах эсвэл Х.Хэрлэн
  11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан /улирч буй/
  12. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх /улирч буй/
  13. Соёлын сайд-С.Батцэцэг
  14. Эрүүл мэндийн сайд-Т.Мөнхсайханныг улираах

Засгийн газрыг бүрдүүлэх, шинэ сайд нараа томилох, хэнтэй хамтарч ажиллах вэ гэдэг шинэ Ерөнхий сайдын хувьд нам дотроо олон "тохироонд" орох шаардлага үүсдэг. Харин энэ удаад цар тахалтай, шинээр голомтууд үүсч байгаа учраас Засгийн газраа яаралтай бүрдүүлж, ажилдаа орох ёстойг сануулах нь илүүц биз ээ. Улс төрд, тэр дундаа Тусгаар тогтнолын ордонд хийгдэж буй "тохироо" цаг минутаар өөрчлөгдөж байгаа ч эрх баригчид шинэ Засгийн газраа бүрдүүлэхээр яаравчилж байгаа гэнэ.

УИХ-ын намрын чуулганыг Баасан гаригт завсарлахаар товлоод буй. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нарынхаа нэрсийг яаралтай оруулж ирж, УИХ-д тангараг өргүүлэх шаардлагатай болж байгаа юм. Хэрэв өнөөдөр, маргааш хоёр өдөрт багтаан сайд нараа оруулж ирэхгүй бол УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоног хүртэл сунгаж, хуралдах шаардлага тулгарах юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
9
БурууБуруу
7
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж