"Covid-19 халдвар бүрэн эдгэрсний дараа булчин их суларсан" | News.MN

"Covid-19 халдвар бүрэн эдгэрсний дараа булчин их суларсан"

"Covid-19 халдвар бүрэн эдгэрсний дараа булчин их суларсан"

"Covid-19 халдвар бүрэн эдгэрсний дараа булчин их суларсан"

Covid-19 халдвар авсан ч эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрсэн иргэнтэй холбогдож ярилцлаа. Тэрбээр өөрийн овог нэрээ нууцлахыг хүссэн юм. 


Анх Covid-19 халдвар авсанаа яаж мэдсэн бэ. Тухайн үед ямар шинж тэмдэг илэрч байв?

 -Анх Монголд ОХУ-аас 2020 оны тавдугаар сард Алтанбулагийн хилээр орж ирүүтээ шууд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д тусгаарлагдсан. PCR шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байсан. Тухайн үед цочролд орохоосоо илүү замдаа хүнд халдвар тараасан байх вий гэж их айсан. Эхэндээ хоолой сэрвэгнэх шинж тэмдэг илэрч байсан. Удалгүй үнэр, амт мэдрэхээ больсон.

-Хэр хугацаанд эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэж эдгэрэв?

-ХӨСҮТ-д 45 хоног хэвтэн эмчлүүлээд, дараагаар нь “Энхсаран” сувилалд 14 хоног тусгаарлагдсан. Мөн гэртээ 14 хоног дахин ажиглалтад байсан.

-Эдгэрсний дараа таны биед ямар нэгэн өөрчлөлт гарсан уу. Одоо биеийн байдал нь өмнөх шигээ хэвийн байгаа юу?

-Биеийн булчингууд их суларсан байсан. Би үүнийг удаан хугацаанд хөдөлгөөнгүй байснаас болсон л гэж бодож байгаа. Эрүүл мэндийн хувьд өмнөх шигээ эрүүл чийрэг байгаа. Сэтгэл зүйн хувьд жаахан хэцүү байдалд орсон.

Эхэндээ 45 хоног ХӨСҮТ-д, дараа нь 14 хоног сувилалд тусгаарлагдаж, тэндээс гараад 14 хоног гэртээ нийт 73 хоног нийгмээс тусгаарлагдахаар олон нийтийн газар байх хэцүү болчихдог юм байна. Хэчнээн цахим сүлжээнд идэвхтэй байсан ч нийгмийн харилцаа өөр шүү дээ.

-Ханиаднаас ялгагдах шинж тэмдэг гэвэл?

Ханиад томуунаас ялгаатай нь бие их сульдаж, удаан эдгэж байсан. Эдгэсний дараа ч дархлаа маш удаан сэргэдэг. Бие суларч, маш их сульдана. Хоолны дуршил буурна. Үнэр, амт мэдрэхээ болино. Зарим тохиолдолд маш өндөр халуурна.

-Та бүрэн эдгэрсний дараа PCR шинжилгээ өгсөн үү?

Би таван удаа PCR шинжилгээнд хамрагдсан. Удахгүй дахин шинжилгээ өгнө. Учир нь, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард “Өгөөж-1” цайны газраар үйлчлүүлтэл тэнд халдвар гарч, гэртээ 14 хоног тусгаарлагдан гурван удаа шинжилгээ өгсөн.

Үүний дараа арванхоёрдугаар сард урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр удаа шинжилгээ өгсөн. Одоо дахин сэргийлэх зорилгоор шинжилгээ өгөх гэж байгаа юм.

-Эмч мэргэжилтнүүд бүрэн эдгэрсэн ч дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөө өгсөн үү?

-Намайг эмнэлгээс гарахад эмч нар зөвлөгөө, зөвлөмж хэлээгүй. Эмнэлэгт хэвтэж байхад яваандаа удамшлын өвчин сэдэрч магадгүй гэж хэлсэн. Ер нь дахин өвчлөх магадлал бага гэж мэдээлэл уншсан. Эмч нараас асуухаар хариулдаггүй байсан юм.

-Бүрэн эдгэрсэн ч тогтмол хэрэглэдэг эм бий юу?      

-Би ХӨСҮТ-д ууж байсан эмээ дахиж уугаагүй. Эмнэлэгт ихэнх эм нь дархлаа дэмжих эмнүүд байсан. Ер  нь эмнэлэгт дархлаа дэмжих эмчилгээ л хийж байсан даа. ДЭМБ-аас өгсөн ширхэг нь 50 ам.долларын үнэтэй эмийг эхний 10 хоног хоёр ширхэгээр, өдрийн гурваар ууж байсан.

Хавсарган вирусийн эсрэг дархлаа дэмжих эм, харшлын эм, хоолой зайлах повидиний уусмал, хамрын цацлага өгсөн. Дараагаар нь ойролцоогоор долоо хоног аскуратины хүчил, вирусийн эсрэг дархлаа дэмжих эм өгч, тан уулгаж байсан.

Одоо гэртээ аль болох шөлтэй хоол идэж, хүнсэндээ сармис, лимон, цагаан гаа зэргийг байнга хэрэглэж дархлаагаа дэмжиж байгаа. Тэгээд агаарт их гарч, уушгиа дэмжиж байна. Гэр бүлийнхэн маань өнгөрөгч оны арваннэгдүгээр сард надтай хамт 14 хоног тусгаарлагдан PCR шинжилгээ өгсөн.

Монгол Улс хүн амын 60 хувийг цар тахлын эсрэг вакцинд хамруулахаа мэдэгдсэн. Таны хувьд вакцин хийлгэх үү?

-Би вакцин хийлгэх шаардлагагүй гэж бодож байгаа. Бусад  шаардлагатай хүмүүс вакцин хийлгэсэн нь дээр байх.

-Зарим иргэд шинжилгээ өгчихөөд олон нийтийн газраар явах, явсан маршрутаа нууцлах зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргаж байна. Өөрийн зүгээс зөвлөгөө өгөхгүй юу?

-Шинжилгээ өгсөн тохиолдолд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бодоод хариугаа гартал олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна. Таны хариу эерэг гарсан ч та гэмт хэрэгтэн биш. Тиймээс явсан маршрутаа нууцлах эсвэл худал хэлсэн тохиолдолд та л буруутан болно.

Таны хэнэггүй алдаанаас болж олон хүн халдвар авах эрсдэлтэй. Цар тахалтай хэцүү цаг үед өвдсөн ч бай, үгүй ч бай хүнийг хүн чигээр нь харж, хэн хэндээ сэтгэл зүйн дэмжлэг өгч, аль болох олон нийтийн газраар явахгүй байж, өөрийгөө сайн хамгаалах хэрэгтэй.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-28 178.17.174.164

>>>>>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

иргэн 2021-01-28 64.119.17.22

Эрүүл мэндийн сайдаар мэргэжлийн хүн хэрэгтэй. Одоогийн сайд байсан ч болно, Батбаатар гэж вирусийн ер нь салбараа сайн мэдэх том мэргэжилтэн бэлэн байна даа.

Avatar

Зочин 2021-01-28 66.181.191.136

зарим хүн жирийн ханиад гэж хүмүүсийн сонор сэрэмжийг алдуулаад байх юм дэлхий даяар хүмүүсийг паникт оруулахгүйн тулд мөн эдийн засгаа хамгаалахын тулд жирийн ханиад гэж пиардаж тайвшруулж байгаа юм шүү дээ яг үнэндээ агаар дуслаар дамждаг цус өтгөрүүдэг өвчин… хүндрэхээр цус улам өтгөрдөг. залуу хүмүүс шингэн цустай тул хөнгөн тусч байгаа гэвч залуу нас гээд хамаагүй хайхрамжгүй хандаж болохгүй

Avatar

Зочин 2021-01-28 66.181.180.110

Энэ гайгүй эдгэрсэн хүний яриа байна. 20 настай байж 50 настай хүнээс доор 2 давхарт шатаар өгсөж гараад амьсгаан өндөрсөөд амраад суудаг болдог гэж байгаа шүү залчууд минь. 10 кг ачаа өргөж явж чадахгүй хэмжээнд очно гэж бодоорой. Халдвар авч боллхгүй. Хүмүүсийн задиггүй авир, замбараагүй улс төржилтөөр коронавирусыг ойлгож болохгүй.

Avatar

Зочин 2021-01-28 73.42.213.129

Эргэн тойрон эдгэрсэн улс байна. Анх удаа сонслоо. Монголд л ийм юм санаатай болоод байдаг юмуу?

Avatar

zochin 2021-01-28 66.181.187.154

eruul hunees 8 say zarlagdsanaa omoorch zahialgaar iim zuil bichuulj baigaa yum, Vit C uugaad edgedeg mundag yum bol delhii niited ene super emchilgeegee zarlaach. emchilgeenii nuuts zadruulval eruu uusgene gej humuusiig daramtlahaa boli.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж