Э.Амарбатад холбогдох хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Э.Амарбатад холбогдох хурал болно

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг өмгөөлөгч С.Ганчимэг хүчингийн хэрэгт буруутган өнгөрөгч дөрөвдүгээр сард  гомдол гаргасан байдаг. Түүний гомдлыг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж үзээд үндэслэлгүй гэж үзсэн юм. Тодуулбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175.1-ээр “Гомдол мэдээллийг хянах явцад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гаргана” гэснийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Харин Э.Амарбат өмгөөлөгч С.Ганчимэгийг нэр төрд халдсан, гүтгэсэн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн юм. Эл хэрэгт холбогдох шүүх хурал нөгөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж