PUBG Mobile ДАШТ-нд Монголын Zeus баг гуравдугаар байр эзэлж, 100 мянган ам.долларын эзэд болсон билээ. Тэгвэл өчигдөр (2021.01.27) энэхүү шагналын мөнгөний татвартай холбоотой мэдээллүүд цахим орчинд ихээр тарж, иргэдийг талцууллаа. Тодруулбал, Zeus багийг шагналаасаа 40 мянган ам.долларыг Монгол Улсдаа хандивлана гэсэн мэдээ гарч, удалгүй багийн зүгээс худал мэдээ хэмээн үгүйсгэсэн. Мөн тус багийн зүгээс хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө гэж найдаж буйгаа мэдэгдэв.
Харин Монголын Татварын алба мэдэгдэл гаргажээ. Тус газрын мэдэгдэлд “Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдаж буй PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монгол залуучууд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж 100,000 $ шагнуулсан. Үүнтэй холбоотойгоор уг орлогын 40 хувийг татварт суутгаж авах тухай ташаа мэдээлэл сошиалд гарсан байна. Үүнтэй холбоотойгоор бяцхан мэдээлэл хүргэе.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар татвар төлнө гэж заасан байдаг. Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. Арабын нэгдсэн Эмират улстай Монгол Улс давхар татварын гээрээгүй юм. Хүүхэд, залуучууд та бүхэн уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын 5 хувийг улс эх орондоо татвар болгон хураалгадаг юм шүү” хэмээжээ.
Ийнхүү Zeus баг шагналынхаа 100 мянган ам.долларын таван хувийг буюу 5000 ам.долларыг Монгол улсын Татварын албанд төлөх болж байна.
Зочин 2021-01-28 178.17.174.164
>>>>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
зочин 2021-01-28 203.91.115.244
Тив дэлхийн рангийн спортын амжилт гаргахад шагнадаг билүү, больсон уу
Зочин 2021-01-28 66.181.184.181
Муу бааснууд туслаж дэмжихгүй байж, байр эзлээд шагнал авахаар нь татвар авч байгаа байхгүй юу. Компьютер тоглоомын донтонгуут гэж цоллож хуцаж солиорцгоочоод. Золбин улс юмаа.
Зочин 2021-01-28 66.181.180.204
Улс тусгай үүргийн онгоц гаргаад хүргэж өгөөгүй бил үү?
Lolpo 2021-01-28 66.181.161.47
Tusgai bish shu de ter udur Manai mongolos buhchuud ywj taarad yg terenden ywsan ym
ӨӨ 2021-01-28 66.181.183.170
ТӨЛСӨН ТАТВАРЫГ ЛАМ НАРТ ӨГНӨ ГЭХЭЭР Л ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА.
Зочин 2021-01-28 192.82.72.129
ТӨЛСӨН ТАТВАРЫГ МААНЬ ЗӨВ ЮМАНД ЗАРЦУУЛВАЛ ДУРТАЙЯА ТӨЛӨХСӨН ЯАДАГ БИЛЭЭ ЛАНДКРУЗ АВНА ТАНСАГ ШИРЭЭ АВНА ҮРГҮЙ ЗАРНА
Badarch taxar 2021-01-28 103.212.118.119
Pisi toglood mongo olood tegeed bas tatwar ogoj bga bol magtah xeregtei
Иргэн 2021-01-28 202.55.191.130
Бид үр хүүхдүүддээ хүн хөдөлмөрлөж мөнгө олдог. Бас эх орондоо олсон орлогынхоо хувийг татварт төлдөг гэдгийг ойлгуулах ёстой
Зочин 2021-01-28 203.91.112.209
Татвараа төлөх хэрэгтэй. Хүн болгон НӨАТ, орлогын албан татвар төлдөг. Хуулиас зугатаад байвал энэ улс орныг хөгжүүлэхэд хэн татвараа төлөх юм бэ? Лам, Бөх, Дуучид гээд татвар төлдөггүй олон субъектүүд байхад… Энэ хүмүүсийг бас татвар төлдөг болгох хэрэгтэй.
Иргэн 2021-01-28 103.26.194.182
Наадуул чинь эгэл жирийн хүмүүс болон насан хүрээгүй нь хамаагүй бол яаж ийж байгаад авна. Луйвөрчид хулгайчдаа бол хөнгөлж чөлөөлөхөө сайн мэднэ л дээ
tatvar 2021-01-28 103.111.68.3
Nasand hureeguy huuhduud TATVAR toloh uu?