Zeus баг 5000 ам.долларын татвар төлнө

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

Zeus баг 5000 ам.долларын татвар төлнө

Zeus баг 5000 ам.долларын татвар төлнө

PUBG Mobile ДАШТ-нд Монголын Zeus баг гуравдугаар байр эзэлж, 100 мянган ам.долларын эзэд болсон билээ. Тэгвэл өчигдөр (2021.01.27) энэхүү шагналын мөнгөний татвартай холбоотой мэдээллүүд цахим орчинд ихээр тарж, иргэдийг талцууллаа. Тодруулбал, Zeus багийг шагналаасаа 40 мянган ам.долларыг Монгол Улсдаа хандивлана гэсэн мэдээ гарч, удалгүй багийн зүгээс худал мэдээ хэмээн үгүйсгэсэн. Мөн тус багийн зүгээс хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө гэж найдаж буйгаа мэдэгдэв.

Харин Монголын Татварын алба мэдэгдэл гаргажээ. Тус газрын мэдэгдэлд “Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдаж буй PUBG Mobile дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монгол залуучууд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж 100,000 $ шагнуулсан. Үүнтэй холбоотойгоор уг орлогын 40 хувийг татварт суутгаж авах тухай ташаа мэдээлэл сошиалд гарсан байна. Үүнтэй холбоотойгоор бяцхан мэдээлэл хүргэе.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар татвар төлнө гэж заасан байдаг. Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. Арабын нэгдсэн Эмират улстай Монгол Улс давхар татварын гээрээгүй юм. Хүүхэд, залуучууд та бүхэн уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын 5 хувийг улс эх орондоо татвар болгон хураалгадаг юм шүү” хэмээжээ.

Ийнхүү Zeus баг шагналынхаа 100 мянган ам.долларын таван хувийг буюу 5000 ам.долларыг Монгол улсын Татварын албанд төлөх болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж