Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол багийн 1 иргэн, Жинст багийн 1 иргэн, Баянтэс сумын 1 иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан тул сорьцыг нийслэл хот руу явуулсан байна.
Иймд PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ гэж Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.