"Ant Group" аюулаас мултарлаа

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

"Ant Group" аюулаас мултарлаа

"Ant Group" аюулаас мултарлаа

Хятадын тэрбумтан Жэк Магийн “Alibaba” группын дижитал санхүүгийн компани болох “Аnt Group”-т явуулж буй шалгалт дууссаны дараа IPO хийх төлөвлөгөөг үргэлжлүүлэх боломжтой гэж БНХАУ-ын Төв Банкны тэргүүн мэдэгджээ. Монополийн асуудлаар “Ant Group”-т хийж буй шалгалт үргэлжилж байгааг Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр тэрбээр мэдээлсэн байна.

Асуудлыг шийдвэрлэхийн тулд БНХАУ-ын зохицуулах байгууллага хууль, эрх зүйн орчныг зохих хэмжээгээр бүрдүүлэх хэрэгтэйг онцолжээ. Энэ нь “Ant Group”-ыг бүрэн татан буулгах эрсдэл байхгүй болсныг харууллаа гэж шинжээчид үзэж байна.

“Ant Group” нь өнгөрсөн арваннэгдүгээр сард хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаалж эхлэхээр төлөвлөж байсан юм. Гэтэл Хятадын Засгийн газрын төлөөлөгчид “Ant Group”-т шалгалт хийсний дараа уг төлөвлөгөөг зогсоож, цаашид нарийвчлан шалгахаар болсон. Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр Шанхай болон Хонгконгийн хөрөнгийн биржүүдээс нийт 37 тэрбум ам.доллар босгож, дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO ажиллагаа болох юм.

Жэк Магийн хувьд өнгөрсөн аравдугаар сард улсынхаа удирдагч нар болон улсын банкуудыг хүчтэй шүүмжилсэн. Үүний дараа Хятадын эрх баригчид ч түүний үгэнд ихэд эгдүүцэн, бизнесийг нь хааж боож эхэлсэн билээ. Тэрбээр үүнээс хойш гурван сарын турш олон нийтийн өмнө гаралгүй сураггүй байж байгаад саяхан гарч ирсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж