821,725 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

821,725 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 341,456,845.77 төгрөгийн үнийн дүн бүхий 821,725 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бэрх Уул" ХК (BEU +15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN +15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" ХК (HRL -12.50%) болон "Оллоо" ХК (OLL -11.61%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 14,504 ширхэг нэгж эрхийг нийт 1,595,577 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 90 ширхэг үнэт цаас 9,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж,  21496.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,994,154,314,193.77 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж