Хувцасны гаднаас эмэгтэй хүний биед хүрэх нь бэлгийн халдлага биш гэжээ | News.MN

Хувцасны гаднаас эмэгтэй хүний биед хүрэх нь бэлгийн халдлага биш гэжээ

Хувцасны гаднаас эмэгтэй хүний биед хүрэх нь бэлгийн халдлага биш гэжээ

Хувцасны гаднаас эмэгтэй хүний биед хүрэх нь бэлгийн халдлага биш гэжээ

Энэтхэгийн Мумбай хот дахь Бомбейн дээд шүүхээс өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэр тус улсын нийгмийг бухимдуулж байна. Тус улсын иргэд цахим сүлжээнд уг шийдвэрийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Учир нь, тус шүүхээс хувцасны гаднаас эмэгтэй хүний биед хүрэх нь бэлгийн халдлага биш хэмээх дүгнэлт гаргасан байна.

Тодруулбал, 2016 оны арванхоёрдугаар сард 39 настай эрэгтэй 12 настай охиныг ёс бусаар оролдож, бэлгийн халдлага үйлдэж байжээ. Гэмт этгээд охины биед хувцасных нь гаднаас хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн байна. Доод шатны шүүхээс түүнийг хүүхдийн эсрэг бэлгийн халдлага үйлдсэн гэж дүгнээд, гурван жил шоронд хорих ял оноожээ.

Гэтэл хэрэгтэн дээд шүүхэд давж заалдсан бөгөөд Мумбай хотын дээд шүүх охиныг хувцастай байсан буюу арьс арьсаараа хүрэлцээгүй тул бэлгийн халдлага биш гэж дүгнээд, гэмт этгээдийг цагаатгасан байна. Харин түүнийг өөр зүйл ангиар нэг жил шоронд хорих шийдвэр гаргажээ.

Үүний дараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд шүүхийн шийдвэрийг цуцлуулахаар тэмцэхээ илэрхийлсэн байна. Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн халдлага, хүчирхийлэл ихээр үйлдэгддэг ч гэмт этгээдүүд хуулийн хариуцлага хүлээх нь ховор байдаг аж. Тус улсад 16 минут тутамд нэг эмэгтэй хүчирхийлүүлдэг гэсэн тоо баримт ч байдаг.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-27 103.229.123.157

Энэтхэгийн шүүх зөв шийдвэр гаргажээ

Avatar

Зочин 2021-01-27 192.82.74.126

Залхаан цээрлүүлэлт сул яум

Avatar

Зочин 2021-01-27 202.55.188.82

Хаа газрын үхэж далд орох ёстой юмнуудыг ингэж толгойг нь илж сайшаах ч гэждээ. Хүний биед яаж хаана нь хүрч байна гэдэг тодорхой байхад чинь тэр новшийн шийдвэр гаргагчид вэ.

Avatar

Зочин 2021-01-27 174.236.130.153

Er ni er ch bai, em ch bai busdiiiiin bied eruuusuuuuu zuvshuuurulgui hurch bolohgui. Zuvhun emegtei hun ch bish, eregtei ch adilhan. Ene bol genderiiin tegsh baidagl.

Avatar

Зочин 2021-01-27 103.212.118.56

Соёлтой оронд, эмэгтэй хүний биед зүй бусаар хүрэхийг цээрлэдэг,автобус метронд зогсож байгаа эмэгтэйд эрчүүд нь суудал тавьж өгдөг гм соёл бүр хуучин ЗХУ-ын үед намайг оюутан байхад 1959 онд байсан санагдах юм.тэнд сурч байхдаа хоорондоо хэрэлдэж зодолдох оюутан огт хараагүй.Орос Монгол бүгд л их сайхан харьцаатай найсаг сурч боловсорч байсан санагдах юм.Одоо манайд юу болчоод байна аа Ах захаа ч мэдэхгүй заваан балиар юм чалчсан,, гадуур гудмаар мөрөөрөө явахад ч осолтой ёс зүйгүй.

Avatar

123456 2021-01-27 49.0.142.40

Дотоожных нь дотроос барьвал тэгээд бэлгийн халдлага болох уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж