Хувцасны гаднаас эмэгтэй хүний биед хүрэх нь бэлгийн халдлага биш гэжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

Хувцасны гаднаас эмэгтэй хүний биед хүрэх нь бэлгийн халдлага биш гэжээ

Хувцасны гаднаас эмэгтэй хүний биед хүрэх нь бэлгийн халдлага биш гэжээ

Энэтхэгийн Мумбай хот дахь Бомбейн дээд шүүхээс өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэр тус улсын нийгмийг бухимдуулж байна. Тус улсын иргэд цахим сүлжээнд уг шийдвэрийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Учир нь, тус шүүхээс хувцасны гаднаас эмэгтэй хүний биед хүрэх нь бэлгийн халдлага биш хэмээх дүгнэлт гаргасан байна.

Тодруулбал, 2016 оны арванхоёрдугаар сард 39 настай эрэгтэй 12 настай охиныг ёс бусаар оролдож, бэлгийн халдлага үйлдэж байжээ. Гэмт этгээд охины биед хувцасных нь гаднаас хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн байна. Доод шатны шүүхээс түүнийг хүүхдийн эсрэг бэлгийн халдлага үйлдсэн гэж дүгнээд, гурван жил шоронд хорих ял оноожээ.

Гэтэл хэрэгтэн дээд шүүхэд давж заалдсан бөгөөд Мумбай хотын дээд шүүх охиныг хувцастай байсан буюу арьс арьсаараа хүрэлцээгүй тул бэлгийн халдлага биш гэж дүгнээд, гэмт этгээдийг цагаатгасан байна. Харин түүнийг өөр зүйл ангиар нэг жил шоронд хорих шийдвэр гаргажээ.

Үүний дараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд шүүхийн шийдвэрийг цуцлуулахаар тэмцэхээ илэрхийлсэн байна. Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн халдлага, хүчирхийлэл ихээр үйлдэгддэг ч гэмт этгээдүүд хуулийн хариуцлага хүлээх нь ховор байдаг аж. Тус улсад 16 минут тутамд нэг эмэгтэй хүчирхийлүүлдэг гэсэн тоо баримт ч байдаг.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж