УИХ-ын дарга руу бээлий шидлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга руу бээлий шидлээ

“Монголын эдийн засгийн чуулган 2016” хоёр өдөр үргэлжлэн хаалтаа хийлээ. Чуулганы хаалтын үгийг хэлэхээр гарч ирсэн УИХ-ын дарга З.Энхболд руу хурлын оролцогч эдийн засагч Л.Наранбаатар бээлий шиджээ. Тэрбээр УИХ-ын даргыг “Эдийн засгийн алуурчин огцор. Чи эдийн засгийг алсныхаа төлөө огцор. Ойлгож байна уу. Улс орныг ядууруулж, өрөнд оруулсан биз дээ” хэмээн бухимдсан бөгөөд хамгаалалтын албаныхан тухайн оролцогчийг авч гарсан байна.  Харин үүний хариуд З.Энхболд "Ийм өвчтэй улсууд бас энд ордог юм байх даа. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм өвчтэй хүмүүс олон байдаг юм шүү дээ" хэмээн үгээ  үргэлжлүүлсэн юм.

Европын орнуудад энэхүү оймс, гутал, бээлийгээ шидэх нь нөгөө хүнийгээ дуэлд дуудах нэг хэлбэр гэж үздэг байна.

Д.НОРОВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж