Эдийн засгийн тусгаар тогтнолыг авчрах хуулиас татгалзах учиргүй | News.MN

Эдийн засгийн тусгаар тогтнолыг авчрах хуулиас татгалзах учиргүй

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эдийн засгийн тусгаар тогтнолыг авчрах хуулиас татгалзах учиргүй

Эдийн засгийн тусгаар тогтнолыг авчрах хуулиас татгалзах учиргүй

Түлш, шатахуун бол ямар ч улс орны стратегийн амин чухал, суурь бүтээгдэхүүн. Харин монголчууд бид энэхүү стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээр нэг улсаас хараат байсаар. Бид өөрсдөө газрын тосоо боловсруулах хэрэгтэй хэмээн ярьж, ерөөл тавьсан төдийгөөр 30 жил өнгөрчээ.

30 жил ярьсны эцэст Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барих мега төслийг эхлүүлээд алхам алхмаар тууштай урагшилж байна.

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад 2015 онд айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн бөгөөд тэрхүү амлалт эдүгээ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хоёр орны харилцаа, найрамдлын бэлгэ тэмдэг болж буй Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ) болон цогцолж байна.

Зургийн тайлбар: Зүүн гараас “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд М.П.Сингх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн (2021.01.22) УИХ-ын нэгдсэн чуулганаар энэхүү мега төсөлд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ ямар учиртай хууль вэ? Газрын тос боловсруулах үйлдвэр бол манай оронд цоо шинэ салбар, нэн шинэ технологи, мэдлэг учраас энэ төслийг хэрэгжүүлэгчид урьд өмнө учирч байгаагүй олон давхар сорилтой нүүр тулахад хүрч байна. Монголын эдийн засгийн системд өөрчлөлт авчрах нэгэн шинэ тулгуур болохын хувьд арга ч үгүй биз.

Энэ үйлдвэрийг босгохын тулд бүхий л салбарын уялдаа холбоо шаардлагатай, нэн ялангуяа инженерчлэл, төлөвлөлтөөс бүтээн байгуулалтын шатанд ажил өрнүүлэх явцад одоогийн хэрэгжиж буй хууль эрх зүй, дүрэм журам, зохицуулалт үнэхээр бүтэхгүй болох нь тодорхой болжээ. Нэг л жишээ хэлэхэд, ГТБҮ болон түүхий тос дамжуулах хоолойг бүтээн байгуулах явцад олон улсын 2000 гаруй норм, дүрэм стандарт шаардлагатай. Гэтэл Монгол улс жилд 10 орчим норм, дүрэм стандартыг орчуулж нутагшуулдаг. Ийм хурдаар явбал 200 жилийн дараа л бид нефтийн үйлдвэрийн барааг харах нь. Тиймээс үйлдвэрийн барилгын явцад нэг л удаа ашиглагдах олон улсын норм, дүрэм, стандартуудыг англи хэлээр хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай байна. Энэ мэтээр манай төрийн байгууллагуудын нүсэр том шат дамжлага, явдал чирэгдлийг товчлоход энэ хуулийн зорилго чиглэжээ. Товчхондоо, үйлдвэр барих явцыг л түргэтгэх, саад тотгорыг бага ч атугай хөнгөлөхөд зориулагдсан гэсэн үг.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль нь нэг удаагийн хууль бөгөөд ГТБҮ-ийг бүтээн байгуулах, бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэл хэрэглэгдэх юм. Үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацааг 2024-2025 он гэж төлөвлөсөн. Үйлдвэрийн хүчин чадал жилдээ 1.5 сая тонн газрын тосыг үлдэгдэлгүй боловсруулах технологитой.

Уул уурхайн салбараас хараат Монгол улсыг эдийн засгийн шинэ тулгууртай болгож, эрчим хүчний эрх чөлөөг авчрах энэ үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах, улмаар хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдүүлэх эсэх нь УИХ-аас хамаарах цаг мөчид тулж ирээд байна.

Дэлхийд нефть химийн аж үйлдвэрийн инженерчлэл, зураг төсөл, технологиор дээгүүрт тооцогдох Энэтхэгийн Engineers India Limited компани болон монголын сор болсон инженерүүдийн тооцоо судалгаа, инженерчлэлийн ажлын үр дүнгээр үйлдвэр нэгэнт бүтээн байгуулалтын шатандаа ирсэн. Тус салбарын үндэстэн дамнасан корпорициуд патентаа нийлүүлэх, лицензтэй технологийн зураг төсөл боловсруулах ажил гэрээ хэлэлцээрийн түвшинд дундаа ороод явж байна. Дээрээс нь дэлхийн геополитикийн гол тодорхойлогчдын нэг болох Энэтхэг улсын Засгийн газрын итгэл найдвар, нэр хүндийг умартах ёсгүй. Зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь, нүүр улайхааргүй хийх нь чухал. Одоо нэгэнт буцах зам байхгүй. Гагцхүү тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж, эрвийх дэрвийхээрээ, улстөржилтгүйгээр дэмнэж, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах нь УИХ-ын гишүүдийн байр суурь, алсын хараанаас хамаарах болоод байна. ГТБҮ-ийг дэмжих хуулийг батлах нь Монголын иргэн бүрийн ирээдүйн амьдралд шууд нөлөөлнө гэдгийг цохон тэмдэглэе. Улс орноо хөгжүүлнэ, иргэдээ аз жаргалтай амьдруулна гэсэн амлалт өгөн сонгогдсон л бол УИХ-ын эрхэм гишүүд энэ хуулиас татгалзах учиргүй.

Энэхүү мега төслийг талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?

-ҮЙЛДВЭРИЙН ӨРТӨГ МОНГОЛЫН НЭГ ЖИЛ ХАГАСЫН ГАЗРЫН ТОСНЫ ИМПОРТЫН ӨРТӨГТЭЙ ТЭНЦҮҮ

Монгол улс ОХУ-аас жилд 1-1,2 тэрбум орчим ам.долларын газрын тос импортолдог. Харин энэ ГТБҮ-ийг 1,236 тэрбум ам.доллараар буюу 1,5 жилд импортын шатахуун худалдан авахдаа гадны оронд “тушаадаг” мөнгөөр барьж, Монгол улсын ирээдүйн хөгжлийн найдвартай үндэс болох нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавих болно.

-ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ ХАЛНА

Боловсруулах үйлдвэртэй болсноор Монголын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэд суурилсан бүхий л бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэх стратегийн ач холбогдолтой юм. Засгийн газар түлш шатахууны үнийг дотооддоо бодлогоор зохицуулах боломж бий болно. Импортын шатахууны үнээр талхныхаа үнийг “удирдуулсаар” байгаа бидэнд үүнээс илүү хэрэгтэй зүйл үгүй.

-БЕНЗИНИЙ ҮНЭ БУУРАХ УУ?

Үүнийг урьдчилан тооцоолох боломж хомс. Яагаад гэвэл газрын тосны үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний өртөг зардлын 80-85 хувь нь дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнээс шалтгаалдаг. Энэ үнийг урьдчилан таамаглахад хэцүү, нэг жилийн дотор баррель нь 140 доллар байсан тос 40 доллар хүртэл унаж байсан тохиолдлыг бид мэднэ. Тэгэхээр энэ үйлдвэрийн эдийн засаг дэлхийн зах зээлийн үнэтэй хамааралтай харагдаж байна. Харин энэ хамаарлыг үгүй болох анхны сэдлийг уг хуулиар гаргаж иржээ. Монголын төр газрын тосны түүхий эдийн өөрийн түшиц газартай болсноор энэ хамаарлаас холдох боломжтой. Төр өөрийн өмчийн түүхий тосоо өөрийн өмчийн үйлдвэртээ үнэгүй ч өгч болох дархан эрхтэй болно. Энэ хэрээр бензин, түлшээр хөдөлдөг бүхэнд хүрч очих шатахууны үнэ хямдрах нь ээ. Үр дүн нь мэдээж тээврийн үнэ шингэдэг бүх л төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ төсөр, иргэдийн гар дээрх мөнгө үнэ цэнтэй болох нь ойлгомжтой. Том зургаараа төр газрын тосны стратегийн ордоо төр өмч болгон авснаар газрын доорх баялгаа иргэн бүр өмчлөх боломж бүрдэх юм.

-ЦОГЦ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Төслийн хүрээнд боловсруулах үйлдвэрээс гадна түүний дагалдах дэд бүтцүүдийг барьж байгуулж байна. Эдгээр нь автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугам (ашиглалтад орсон), дамжуулах хоолой, Сайншандад баригдаж буй ажилчдын хотхон юм. Сүүлийн 20 жилийн туршид Монголд томоохонд тооцогдох төслүүд яг ийм жишгээр хөгжиж буй нь үгүй. Тийм учраас энэ төслийг Эрдэнэтээс хойш Монголд хийгдэж байгаа цогц бүтээн байгуулалт гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажил явагдаж байна

Газрын тосны нөөцгүй улс орнууд ч нефть боловсруулах үйлдвэртэй байдаг. Аль нэг улсаас бэлэн шатахуун худалдаж аваад л биеийн амрыг харан суухын оронд өөрсдөө түлш шатахуунаа үйлдвэрлэх бэрх ажилд дарагддаг нь юуны учир вэ? Эрчим хүчний эх үүсвэрээрээ гадны улс орноос хараат бус байх нь тусгаар улс байхын үнэт зүйл гэдгийг тэд мэддэгийнх бас мэдэрснийх. Монгол орон Арабын Судан, Венесуэл, ОХУ, АНУ шиг газрын тосны магнатууд биш ч дотоодын хэрэгцээгээ хангахаар хэмжээний  газрын тосны нөөцтэй. Гэхдээ зөвхөн өнөөдрийн байдлаар олж тогтоосноор. Цаашид нөөц нэмэгдэх боломжтой. Тэгсэн хэрнээ түлш шатахуунаа бүгдийг нь гадны орноос худалдаж авч байгаа нь эдийн засгийн тусгаар тогтнол байхгүйтэй адил, эмзэг хэврэг байгааг илтгэдэг. Энэ бол төр түшин, бодлого зангидаж буй хүн бүрийн ашид санаж сэрэх асуудал мөнөөс мөн. Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь монголчууд бидний хувьд мөрөөдөл биш бодит ажил хэрэг болж эхэллээ. Ажлын хүндийг нугалж, ард нь гарахаар хичээн ажиллаж байгаа хүмүүсийн хөлд нь тушаа, явдалд нь саад болохгүйг төрийн түшээд ч, түмэн олон нь ч хичээх нь хөгжлийн төлөөх бүтээн байгуулалтад оруулж буй асар том хувь нэмэр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

88 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ан 2021-01-27 202.70.44.116

Хүрэлсүх ЕСайдад баярлахаас өөр яахав. Том ажил эхлүүлж чадсан хүн дээ

Avatar

Зочин 2021-01-27 202.70.44.116

Хүрэлсүхийн хийсэн том ажил даа. Үнэхээр хүчтэй ЕСайд шүү…

Avatar

Зочин 2021-01-27 178.17.174.164

!!!!!!!! Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Өвгөн 2021-01-27 59.153.114.188

Нефтээ дотооддоо боловсруулах нь сайн л хэрэг. Харина төрийн өмчийн байдаг нь бас л сонин. Манай ЕС чөлөөт зах зээл чинь удахгүй алга болно гэж байсан тэхээр бид цаашид төрийн өгснийг л хүртэж суухнээ дээ. Тэхээр бид өнгөрсөнлүүгээ эргэж орноо гэсэн үгүү.

Avatar

Зочин 2021-01-27 103.11.192.106

manaihan tegeed l gyals heden block ailiin oron suuts bariad ulsad shahaa bol medeed bgaa maa hoo hehehe

Avatar

зочин 2021-01-27 202.9.46.162

газрын тос олборлох зардал 1 баррел нь 25-35 доллар байна. Дээр нь олборлох компаний ашиг тээврийн зардал бас нэмэгдэхийг тооцох хэрэгтэй болно. Yнэгyй газрын тос гэдэг ойлголт дэлхийд хаана ч байхгyй.

Avatar

Оросын шатахуунаас хямд 2021-01-27 103.206.195.230

хар ухаанаар бодоход түүхий тосны үнэ яаж ч өссөн гаднаас бэлэн шатахуун авснаас л хямд байх даа

Avatar

Зочин 2021-01-27 103.206.195.230

Газрын тосны үйлдвэрийг одоо миалаад сууж байгаа гишүүд нээлтэн дээр нь бүгд овоорч очоод яаж шахцалдаж зогсох бол… Би би гээд сайн нэрийг өөртөө олж авчих гээд л

Avatar

Гишүүд уншмаар юм 2021-01-27 66.181.161.113

Энэ нийтлэлийг уншмаар юм гишүүд. Ямар ч ойлголтгүй, ямар хууль батлах гээд бгаагаа ч судлаагүй нь чуулганы хуралдаан дээрээс харагдаж бна лээ шд. Шал далий далий юм асуугаад.

Avatar

Зочин 2021-01-27 103.206.195.230

Одоо л нэг монгол улс 40 жилийн дараа МЕГА төсөл хэрэгжүүлж байна даа эрдэнэт монголыг чадалаараа л тэжээсэн одоо газрын тосны үйлдвэр бас тэжээж эхлэнэ. энэ төсөлийг удирдаж байгаа бүсгүй ямарч улс төрчөөс толгой илүү юм байна даа дэмжээд өгөөрэй. одоо энэ үйлдвэрийг БИ бариулсан гээд баахан улс төрч 24 онд сонгуулд дэвшээд явна даа

Avatar

Бат 2021-01-27 192.82.93.3

Очирбат хулгайч урвагчид энэ боломж 100 хувь байсан ч тэр 30 жил үүнийг хийгээгүй, оронд нь Тамсагын Хятадуудаас хахуульд тэрбум тэрбумаар нь аваад л хэвтэж байгаа. Монгол улс хамаг юмаа ухан сэндийчин байж олж ирдэг хэдэн долларынхаа талыг Очирбат урвагчын гайгаар оросуудад буцаагаад тушаадаг. Урвагч хулгайчууд улс орны хөгжил хүн ардын амьдралыг хэдэн арван жилээр ч хулгайлж болдогын тод жишээ бол энэ амьтан юм

Avatar

санаа 2021-01-27 112.72.8.90

;дэлхийд сэргээгдэх эрчим хүчнээс өөр эрчим хүчний эх үүсвэрийн технологиуд ихээхэн судлагдаж байна. Нар салхины эрчим хүчний хувьд эрчим хүчийг өсгөх хуримтлуулах нь асуудал үүсгэж байгаа бололтой харин эрим хүч илүү эрч хүчтэй сэргээх технологи нь одоохондоо цаасан дээр байна. монголчууд бидэнд энэ үйлдвэр их хэрэгтэй байгаа. харин төслийн удирдагч эмэгтэй /бас нэг дарга бололтой албан тушаалыг мэдэхгүй байна/ яамныхаа сайдтай санал шийдлийн зөрүүтэй б гаа нь харагдсан санал бодлоо нэгтгээрэй

Avatar

Зочин 2021-01-27 202.9.40.12

Анх 1 тэрбум доллор гээд л эхэлснээ одоо 2 тэрбум болчихийн … Цаашдаа хэд болох юм болдоо ! . Дуусгаж чадалгуй л зогсох нээ дэ .

Avatar

Батмандах 2021-01-27 103.206.195.230

Энэ хууль зөвхөн үйлдвэрийн барилга угсралтын ажлын хүрээнд ажил түргэвчлэх зорилгоор хэрэглэгдэнэ гэж ойлголоо. Монголын ард түмэнд хэрэгтэй үйлдвэр байгуулж буй энэ хамт олонд Ийм сайхан боломж олгож байгаа төр засагтаа баярлахаас өөр яахав

Avatar

Зочин 2021-01-27 124.158.81.20

АН-д баярла юун төр засаг Ардчиллын анхны алтан толгойт агуу эрдэмтэн Пунсалмаагийн хүү байгаагүй бол энэ тос чинь ус болоод хөрсөн дороо ширгэх байсан .Мэдэвүү. Хятадуудын өгөөд байгаа шагналыг авах нь яагаад буруу гэж гаднын хүний мөнгө шүүдээ та нар харамлаад яах юм ёстой гай л байна авилга гэнэ үү хахууль гэнэ үү дураараа нэрлэ Өгөөд байгаашүүдээ ямар гуйж авсан биш

Avatar

Эр хүн 2021-01-27 54.36.116.217

Бүх машин цахилгаанаар явдаг болсон ч энэ үйлдвэр дээрэ түшиглээд өөр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Цахилгааныг бас нүүрснээс л гаргаж авдаг шүү хүмүүсээ.

Avatar

Зочин 2021-01-27 46.105.112.124

Бид одоо ирээдүйгээ өөдрөгөөр харах болсон. Сайхан цаг ирж байна

Avatar

Зочин 2021-01-27 46.105.112.124

Тусгаар улсын энэ чухал асуудлыг эрхэм гишүүд дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Санаа зовоосон асуудал бол түүхий эдийн хангамжийн баталгаа 2021-01-27 150.129.143.215

Санаа зовоож байгаа асуудал бол үйлдвэрийн түүхий эдийн баталгаа байгаа эсэх.Түүхий эд дутвал үйлдвэр бүрэн хүч чадлаараа ажиллахгүй, эсвэл оросоос түүхий нефт авна.Үйлдвэр бүрэн хүч чадлаараа ажиллахгүй бол ХО-ийн зээлээ төлж чадахгүй. Оросоос нефть аввал хараат байдал хэвээрээ.Анх энэ асуудлыг чуулганаар хэлэлцэх үед Лүндээжанцан үйлвэрийн түүхий эд чинь баталгаатай юм байгаа биз дээ гэж асууж байсныг санаж байна.Хашир парламентч тэр үед үүнийг олж харж л дээ.

Avatar

төр анхаар 2021-01-27 103.206.195.230

төр засаг энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Өөрийн гэсэн ордтой болж нөөцөө тогтоогоод түүнээсээ газрын тосны үйлдвэртээ өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-01-27 103.212.119.231

Uursdiin gsn tulshtei bolno gedeg sain hereg bn. Demjij bn.

Avatar

Зочин 2021-01-27 73.153.188.19

Захирал Алтанцэцэг гэдэг авгайнажилд хүчтэй хяналт тавихгүй бол юуч хийж ямар ч луйвар хийж чадах этгээд байх. Хэний дэмжлэг татаасаар яваа нөрөр болоо Арай сүг. Батболд биш биз дээ

Avatar

Зочин 2021-01-27 212.95.5.171

Харж л бгаарай. Энэ зүгээр л дараагийн Эрдэнэт болно. Хулгай, шахаа, улстөрчдийн тоглоом, томилгооны үүр, бялуу болно, байнгын алдагдалтай ажиллана. Тэгж үлгэн салган явуулж бгаад хувьчилна. Нэг бизнесмэн нь хямдхаан авчина. Тэгээл эцсийн дүндээ татвар төлөгчид бид нар л хохироод үлдсэн бх болно. Гоё гоё тусгаар тогтнол… нэрийн цаана ийм л юм бдаг. Улс өөртөө бизнес компанитай байх боломжгүй гэдгийг ухаарах цаг болсоншд

Avatar

Зочин 2021-01-27 124.158.96.173

Энэ үйлдвэрийн ажил амжилттай болтугай. Ман нь лав эргэлзэж байна. Түүхий эдийн баталгаагүй, тэгээд бас Төрийн өмчийн. Төр хэзээ ч хулгай луйвраас салахгүй. Норвеги төрийн өмчтэй гээд бх юм. Мэнэжмэнт нь хувийнх шүү дээ. Төр ийм ажил хийхлээр Бат -Үүлийн хэлсэнээр ХОНОЦЫН сэтгэлээр хийдэг. Зээлээ төлж чадахгүй болох вий дээ. Сүржин эхэлсэн ажил даржинаар төгсдөг дөө. Бурхан минь энэ үйлдвэрийг дэмжээрэй.

Avatar

Зочин 2021-01-27 124.158.81.20

Одонтуяа жингэрийн санааг чи батлаад МАН-н зохион байгуулсан бүх юмыг харлуулах үүднээс яриад байгааг ойлгож байна Одоо та нарын үгэнд итгэхээ больсон чивээ үнэрлээд чимээгүй хэвтэж бай

Avatar

Зочин 2021-01-27 140.78.5.102

ишш орк бацаанууд. бичиг үсгээс нь шууд л халтар царай нь нүдэнд харагдаад явчдын

Avatar

Urlee 2021-01-27 66.181.177.152

Erdenetiin zesiin uildveriig baiguulahad hot bosson, tuuniig dagaad uurhaichdiin ger buliig ajlaar hangah zorilgoor hivsnii uildver hunsnii uildveriig baiguulsan. Ene gazriin tosnii uildveriin buteen baiguulaltad hothon, surguuli tsetserleg barigdahaas gadna buhel buten aj uildveriin tsogtsolbor hot bosgoh gej baigaa ni ireeduigee harsan mongoliin ard tumend hugjil devshil avchrah tom buteen baiguulalt mun

Avatar

Зочин 2021-01-27 202.9.46.105

Манай Монгол инжнер өөрөө өөрийгөө цахилгаанаар цэнэглээд явдаг машин хийгээд азийн авто үзэгслэнгээс тэргүүн байрыг нь авч байсан. Ийм инновациа дэмжих ёстой байхад улиран баларч буй технологитойгоо зууралдаад байх юм. Яачихсан тархинд нь юм суудаггүй тэнэгүүд байдаг байнаа, Монголыг оркуудийн орон гэсэн үнэн байна.

Avatar

Mongol ork 2021-01-27 66.181.177.152

Zuvhun tulsh shathuun bish yumaa gehed, neft-himiin salbar gj aihtar chuhal salbar bnshdee. Tosoo uursduu bolovsruulchih yum bol neft-himiin salbariin undes suuri tavigdana. Ter plastic, rezin budag gd l bid nariin heden zuun jildee halj chadahgui heregleegee uursduu hangadag bolchvol ediin zasagt mash ach holbogdoltoi. Yumand ul suuritai, boditoigoor handaj dugneh heregtei

Avatar

иргэн 2021-01-27 66.181.186.114

Хүрэлсүх нэг зүйлийг ил тодоор хэлэх ёстой. Тэр нь боловсруулах гээд байгаа газрын тос чинь хаана байна вэ. Нөөцгүй байхад хөрөнгө үрэн таран хийгээд мөнгө идээд байгаа юм харагдаад байна. Ер хүнийг харж байхад шинжлэх ухаанч биш, эдийн засгийн тооцоо судалгаагүй зүгээр л сэтгэлийн хөөрлөөр ажилаад байгаа юм шиг харагддаг.
Энэ газрын тосны үйлдвэрийн эдийн засгийн ашиг нь юу байна. худлаа хүмүүсйин тархи угааж болохгүй. Монголын ард түмэн хэдэн тоо хөрвүүлчих ухаантай шүү гэдгийг бодсон байгаа д

Avatar

Jus 2021-01-27 66.181.177.152

Ene tom bolovsruulah uildver baiguulahad 7 hemjij neg haichlah yostoi. Zasgiin gazar nuutsuu tootsoj baij l ene tusliig heregjuulj, ter tom zeeliin heleltseeriig hiij yavaa gedegt bi itgej baina. Ach holbogdol ediin zasgiin ur ashig ni mash dotorhoi ene tusliig tarhi ugaaj bga gej harj bga ni uuriin chin l teej yavaa aidas, ter hardalt serdeltiig iltgeed bnaa

Avatar

Зочин 2021-01-27 66.181.161.91

Илүү үг хэрэггүй дээ .. Өрөнд орж үйлдвэртэй болмоор байгаа бол дураараа л болцгоо.
Оросууд хаа очиж биднийг ХЭЗЭЭЧ бинзээнээр боож байгаагүй , Цаашдаач боогоод байхгүй нь тодорхой . Бүс нутагдаа л хамгын хямдаар өгч байлаа. Хүний сайхан сэтгэл руу ус цацаад байх хэрэггүй шдээ .

Avatar

Зочин 2021-01-27 64.119.19.190

Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр шиг хэрэгтэй өгөөжтэй зүйл хаана байна. Энэ төсөлд амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-01-27 66.181.161.81

Damiin naimaachin uu 😂

Avatar

Тусгаар улсын иргэн мөн үү? 2021-01-27 103.206.195.230

Оросууд шатахуунаараа бооохгүй гэдгийг яаж мэдэж байнаа, Ванга юу өөрөө? Орос боодоггүй юм аа гэхэд шатахууныхаа үнийг нэмэх тоолонд идэж байгаа талхны чинь үнэ өсөөд цалин чинь үнэгүйдээд байгааг ойлгдоггүй усан толгой бна даа чи

Avatar

Иргэн 2021-01-27 103.206.195.230

Жил бүр 1 тэрбум долларыг гадагшаа алдаж байгаа шүү. Үйлдвэрийн өртөг бол дөнгөж 1,5 жилийн импорттой тэнцэж байна.

Avatar

Зочин 2021-01-27 59.153.114.247

30 жил гэдэг ,2000 байтугай стандарт норм гаргаж бэлдэх хугацаа. Ярихаас цаашгүй бэлэн зууш харж суудаг, төлөвлөж бэлдэж чаддаггүй төр засаг гэж энэ.

Avatar

Зочин 2021-01-27 202.9.46.105

Дэлхийн тэргүүлэх авто үйлдвэрлэгчид дотоод шаталтын хөдөлгүүрийг халах чиглэл барьж байгаа. Цах хөдөлгүүр завсарын технологи. Ус төрөгчийн технологи хөгжүүлэх судалгаа их явж байгаа. Ер нь бол нефьтийн том компаниуд ДШ бус хөдөлгүүрийн лицензийг авчихаад гацаагаад байгаа учир авто үйлдвэрлэгчид ихээр хийгээгүй. Англи, Голланд улсууд 2040 оноос ДШ хөдөлгүүртэй машин хөдөлгөөнд оруулахыг хориглосон хууль гаргачихсан. Хүмүүсээ хаана яваад байнаа.

Avatar

Зочин 2021-01-27 66.181.161.81

Tend huuli gargalaa end margaash n heregjine gdg zuil bishe. Delhiii niited H2 tulsh bolgon ashiglatal ondor tehnologi heregtei. Fuel cell hamgiin ireduitei tehnologiuduun neg gevch hogjuuleltiin shatanda yavaa. Mon safety asuudal hurtsaar tavigdaj bga. Hadgalalt hund asuudludiin neg shuude ustorogchiin huvid. Oiriin 50 jil shaardlagatai. Refinery.d ch bas us torogchiin uildverlel yavagddag. Yu ve gehler haashaa ch horvoh bolomjtoi. Bid bvhnii ard uldeed bgam bishee. Bitgii shuumjil bosood demj!

Avatar

Зочин 2021-01-27 202.9.46.105

Англи 2020 оноос хилээрээ ДШ хөдөлгүүртэй машин оруулахыг хориглосон. 2025 оноос дотоодын үйлдвэрүүдэдээ ДШ хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхийг хориглосон.2040 оноос хөдөлгөөнд орохыг нь хориглосон. Яваандаа бусад улс нь дагана. Дэлхийн ногоон хөдөлгөөнийхөн шахна. Энэ л манай нефьтийн үйлдвэрийн асуудал болно доо. Та нар цах машинд дуртай л байгаа биздээ. Парк шинэчлэлт бол гялс л хийгдэнэ шүүдээ. Алсын хараатай байлдаа.

Avatar

Зочин 2021-01-27 122.201.22.108

Tm um gj u bhavde Baldan mn margaash ogloo bosohod nuurs tosoo hen ch heregleghee baichihgvi. Oiriin 50 jilde fossil fuels erchim huchnii gol eh uusver bsar l bn. Ternees tsaash bol oorchlogdoj ehelne. Teriig dagaad gazriin tosnii uildveriin chig handlaga tehnik tehnologi ch tsag uyeteige niilj huvisana. Ali hediinee ehelchihsen. Chuluun zevsgiin uyiiheree bsar bgd ard hayagdchihgui.

Avatar

Иргэн 2021-01-27 202.126.88.216

Газрын тосны үйлдвэрээ хурдан барихын тулд энэ хуулийг батлах хэрэгтэй. Нефтийн үйлдвэр монголчуудад хамгийн их хэрэгтэй шүү
Энэ төслийг хэрэгжүүлж байгаа хүмүүст амжилт хүсье

Avatar

Мх 2021-01-27 103.206.195.230

Эх нутгийнхаа газар доорхи баялгийн талаар элдэв хэрүүл хийх бус, эдэлж хэрэглэмээр байна. Үр шим, ашгийг нь нийт ард иргэдээрээ шударга тэгш хүртэх юмсан даа!!!

Avatar

Монгол хүү 2021-01-27 202.126.89.213

Ийм Монголыг урагш нь чирэх, улмаар нийт монгол ард иргэдийн амьдралд шууд эерэг нөлөө үзүүлэх, цаашдаа эх орны баялагийнхаа үр шимийг өөрсдөө боловсруулан шууд хүртэх боломжийг бүрдүүлэх, эдийн засгийн үр өгөөж ханхалсан энэ ХУУЛЬ-г цаг алдалгүй батлах нь зөв зүйтэй байна!

Avatar

Зочин 2021-01-27 202.126.89.150

Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт амжилттай хэрэгжвэл ард иргэдэд л ач тустай. Хууль нь батлагдвал үйлдвэр цаг хугацаандаа ашиглалтад орох нөхцөл бүрдэх юм бна. Дэмжихээс өөр аргагүй, эсрэг саналтай бга нөхдүүд ашиг сонирхлын зөрчилтэй л бн да

Avatar

баагий 2021-01-27 103.206.195.230

Хүнээс бензин гуйхгүй амьдрах сайхан ирээдүй ойртсоор…………………….

Avatar

Ааа 2021-01-27 66.181.161.92

Хуулийг нь баталж өгөөд ажлыг нь хурдан явуулаасай.

Avatar

Зочин 2021-01-27 154.28.188.199

hurdan bariache tegd. Gue hurdan bariulaadah, A92 nertei 80 hiiged bmargvi l bshd 95 hiigd yavchhmaar bna hurdal2 uls torchidoo

Avatar

Зочин 2021-01-27 203.91.115.41

Том төсөл амжилттай хэрэгжиж ажил хэрэг болоод явж байгаа нь сайхан байна бид дэмжих хэрэгтэй! Mongol Refinery 2024

Avatar

Үндэсний үйлдвэрийн шатахуун 2021-01-27 103.206.195.230

Стратегийн өндөр ач холбогдолтой хууль хэлэлцэж байна шүү. Гишүүд маань дэмжээд шуурхайлаад батлаад өгөөрэй. Бүх ард түмнээрээ дуу нэгтэйгээр дэмжих ажил байна. Тун удахгүй Үндэсний үйлдвэрлэлийн шатахуунтай болох нь байна шүү дээ.

Avatar

Дэмжигч 2021-01-27 103.206.195.230

Эх орныхоо хөдлөшгүй нөөцөө дотооддоо боловсруулан бүтээгдэхүүн болгож хөгжлийн төлөөх хөдөлгүүр бүрийг тэжээх юм байна. Амжилт хүсье.

Avatar

Zochin 2021-01-27 66.181.161.52

Tulsh hymdarna geheer demjihees uur yahin be. Ymar yumnuud ni eserguutseed bdin.

Avatar

Зочин 2021-01-27 154.13.1.223

Aliv ee demjeed ogooche ulsaas ni. ter hyataduudaas tosoo mash hyamd av bolomjit dood uneer ni tegj bj l ashigtai bh bhda. Toroos oroltsoo heregtei ene ued ni

Avatar

Gg 2021-01-27 103.206.195.230

Nice boljin shte

Avatar

Tusgaar ornoo manduulmaar bn 2021-01-27 66.181.161.63

Ene bol ediin zaasgiin chuhal zuilshdee, gadagshaa garj bga dollaroo avj uldiye hurdhan barij duusgaarai alivee

Avatar

УНШИГЧ 2021-01-27 103.206.195.230

Монгол хүн бүр өөрсдийн үйлдвэртэй болохыг тэсэн ядан хүлээж б на шүү……………. УИХ -ын гишүүд нь дэмжээд өгөөрөй

Avatar

Жирийн монгол залуу 2021-01-27 202.55.188.97

Одоо цаг нь болсоон хурдан дэмжээд үйлдвэрээ яаралтай ашиглалтанп оруулмаар байна.

Avatar

Зочин 2021-01-27 154.28.188.236

Sainii hajuugaar saar gegcheer saad hiih zuils bha bha ter bugdiig n shiidej ogmoor bna toroos sn demjih heregtei

Avatar

иргэн 2021-01-27 103.206.195.230

Энэ том төсөлд Алтанцэцэг гэдэг ганц хүн ажиллагдаг юм уу дандаа ганцаараа тайлбар хийж байх юм ,,,,,,,,,,,,,,,төр засаг нь дэмжээчээ

Avatar

Зочин 2021-01-27 103.206.195.230

Сэтгэлд оч байвал зууханд гал олдоно гэдэг биздээ. Миний хувьд энэ хууль батлагдчихаасай гэж хүсэж байна

Avatar

Анагаагч 2021-01-27 103.206.195.230

Одоо л нэг зөв замаараа хөгжих шинжтэй. Нефть импортлогч компаниудаас нэг салж армах нь…

Avatar

Зочин 2021-01-27 66.181.161.57

Hamgiin gol ni malnuudaa gazriin tos gazriin baylag gdg chin shavgagddag ergen sergegdegui baylagshdee pizduk ochirbat deelee tosolsnoos hoish 30 jil uragshaa tuuhii nefti unegui tasraltgui zuuluu nad neg maliin huuli ntr chin hamaagui hurdan uildveree barij ajiluulaach

Avatar

Ашгүй дээ 2021-01-27 103.206.195.230

"Монгол улс ОХУ-аас жилд 1-1,2 тэрбум орчим ам.долларын газрын тос импортолдог. Харин энэ ГТБҮ-ийг 1,236 тэрбум ам.доллараар буюу 1,5 жилд импортын шатахуун худалдан авахдаа гадны оронд “тушаадаг” мөнгөөр барина"

Avatar

Төөгий 2021-01-27 103.206.195.230

Боловсруулах үйлдвэртэй болсноор Монголын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэд суурилсан бүхий л бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэх стратегийн ач холбогдолтой юм.

Avatar

эх оронч 2021-01-27 103.206.195.230

нэг жилийн дотор гадаадаас худалдан авдаг шатахууны үнээр нэг үйлдвэртэй болчих юм биш үү

Avatar

Дэмжих байхаа 2021-01-27 103.206.195.230

За энэ хуулийг олон юм бололгүй дэмжчих байлгүй дээ, УИХ. Алсдаа улс оронд хэрэгтэй төсөл гэж ойлгоод байдаг шдээ

Avatar

Иргэн 2021-01-27 103.206.195.230

Энэ үйлдвэр Монголчуудын хөгжлийн нэн шинэ үеийн эхлэл нь байх болно гэдэгт итгэл төгс байна.

Avatar

уншигч 2021-01-27 103.206.195.230

тэгээд хурдан бариачээ

Avatar

Мөөгий 2021-01-27 103.206.195.230

Маш их дэмжиж байна. Өөрсдийн шатахуунаа хэрэглэх цаг ойрхон байнаа

Avatar

Зочин 2021-01-27 103.206.195.230

Их цаг авах нь тодорхой хэдий ч хичээж ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. Хичээгээрэй Монгол улсад маш хэрэгтэй үйлдвэр байх болно.

Avatar

Иргэн 2021-01-27 103.206.195.230

Дэмжих хэрэгтэй шүү заавал

Avatar

Зочин 2021-01-27 202.9.46.105

Яаралтай хурдан барихгүй бол цаг хугацаа, технологи хүлээхгүй. Бид үйлдвэрээ барьж дуусхад машин нь цах болчихвол яана. Төрд дандаа тэнэг хүмсүүдийг цуглуулдаг нь батлагдаад байх юм. Хилээр цах машинд хориг тавьж байж ашигаа олохгүй бол 5 жилийн дараа гэхэд байдал эвгүй болно шүү. Юун 2050.

Avatar

Зочин 2021-01-27 66.181.161.101

Суудлын автомашин цахилгаан хөдөлгүүртэй боллоо гэхэд ачааны автомашин, уул уурхайн техник хэрэгслүүд цахилгаан болтлоо хол биз дээ.

Avatar

Зочин 2021-01-27 202.9.46.105

Али хэдийн хийгээд эхэлчихсээн. Ганц найдвар экскэватор. трактор ковш энэ тэр байна. Ер нь ногоон байгууллагаууд 2040 оноос дотоод шаталтын хөдөлгүүртэй машин хэрэглэхийг хориглоно. Улс орнууд хориг тавина. Дэлхийн хөгжилийн чигээ харж хөрөнгөө юунд зарцуулахаа мэддэг хүнийг дарга болгодог байсан бол ийм байдалд орохгүй байх байсан юм. Цүнх баригч, оюуны хомсдолтой хязгааргүй шуналтай юмнуудийг аав ээжийн нам, намайг хоолонд хүргэсэн юм гэж мэтээр ач санах маягаар сонгосоор байгаад улс орон сүй

Avatar

Баттулга 2021-01-27 193.176.86.61

За цахилгаан машинтай боллоо гэхэд тэр хэрэглэх цахилгаанаа хаанаас гарган авах бэ гэдэг асуудлыг хөндөх ёстой. Маш их хэмжээний цахилгаан хэрэглэх нь тодорхой. Гэтэл нөгөө л нэг Fossil Fuel буюу нүүрс, занар газрын тос зэргээ ашиглаж тэр цахилгаанаа үйлдвэрлээд байвал нэмэгдхүүний байрыг сольсан нийлбэр дүн хэвээрээ. харин ГТБҮ-г цаашдаа нефть химийн үйлдвэр болгон хөгжүүлж болно. бензин дизель гэлтгүй тос тосолгоо, вакс, хуванцар гоо сайхны, эм эмчилгээний түүхий эд гарган авна. Нэмүү өртөг!

Avatar

Зочин 2021-01-27 202.9.46.105

Сэргээгдэх эрчим хүч гэж нэг юмыг тэргүүлэх хөгжилтэй орнууд хөгжүүлээд эхэлсэн шүү. Хуванцар бас л хориглогдож байгаа.

1 0
Avatar

Зочин 2021-01-27 66.181.161.81

Sergeegdeh erchim huch ih huchtei sudlagdaj bga ch odoogiin erchim huchnii eh uusveriig halah hemjeend hurtel tehnologi n ondor hogjij chadaagvi l bn. Sergeegdeh erchim huchnii source uud oorsdoo energiin aguulamj baga uchraas orsoldoj chadhgui bga. Gevch bid ch bas tsaashda GTBU.ee ter chigleld hogjuullj tehnologiig n nutagshuulan chigluulj bolnoo. Zaaval g.tos geltgvi renewable source ashiglaj bolnoo uildverleldee.

3 0
Avatar

Баттулга 2021-01-27 66.181.161.81

Амжилт хүсье! Их том ажил шүү.

Avatar

Зочин 2021-01-27 103.206.195.230

Энэ хэдэн нефть импортлогчид хойд хөрштэй нийлж байгаад хаалт саад хийчихгүй л бол хэрэгтэй үйлдвэр гэдэг нь ойлгомжтой асуудал. Яаж ийж байгаад бариад авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-01-27 203.91.115.49

Үйлдвэр баригдсанаар Монгол улсын иргэн бидэнд л өгөөжөө өгнө. Ажлыг нь секунд минут ч алдагдуулж болохгүй бүх шатанд нь дэмжиж өгмөөр байна. Одоо л энэ УИХ, засгийн газрын гишүүдийн биднийг төлөөлөх, эх орондоо хайртай эсэхийг нь харах цаг ирлээ. Монголчууд сайхан амьдрах цаг болсон.
Инженерүүддээ бүгдэд нь амжилтын дээдийг хүсье.

Avatar

Зочин 2021-01-27 203.91.115.49

Аливаа улс орны хөгжил үйлдвэр, үйлдвэржилтэнд суурилдаг. Дэмжиж байнаа хичээгээрэй

Avatar

Төөгий 2021-01-27 202.126.90.43

Улсын их хурлын гишүүд маань тэнэг амбицаа хөөлгүй дэмжээд өгөөсэй билээ…маш хэрэгтэй бүтээн байгуулалт гэдгийг ойлгож л байгаадаа…

Avatar

Хурдлаасай 2021-01-27 202.126.90.99

Хурдхан үйлдвэрээ ашиглалтанд оруулаад чанартай шатахуун хэрэглэх юмсан

Avatar

монгол хүн 2021-01-27 103.206.195.230

Бид тусгаар тогтносон улс юм бол газрын тос боловсруулах ганц үйлдвэртэй болох хэрэгтэй ……….тэгсэн байхад Монгол улс сайхан болно доо……. 2025 онд үйлдвэртэй болохыг тэсэн ядан хүлээж б на шүүү

Avatar

Б.Төгөлдөр 2021-01-27 203.91.115.49

Үндэсний том бүтээн байгуулалт, нефтийн үйлдвэрээ байгуулахад Монгол инженерүүд төдийгүй Монгол хүн бүрийн итгэл үнэмшил, дэмжлэг чухал билээ. Сайхан цаг наашилсаар байна.
#ЭрчимХүчнийЭрхЧөлөөгЭхОрондоо

Avatar

Зочин 2021-01-27 202.126.89.186

Nice, hurdan baiguulaarai

Avatar

Дэмжээд өгөөрэй 2021-01-27 103.206.195.230

Энэ хэцүү цаг үед ганц сэтгэл сэргээх мэдээ нь Нефтийн үйлдвэр л байна даа. хурдан ашиглалтад оруулахын тулд хуулийг нь гишүүд дэмжээд өгөөсэй

Avatar

Зочин 2021-01-27 64.119.18.108

Дамжуулах хоолойн өртөг зардлыг 350 сая орчим ?доллар/төгрөг аль нь юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж