Д.Отгондалай финалд үлдэн олимпийн эрхээ авлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Отгондалай финалд үлдэн олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай финалд үлдэн олимпийн эрхээ авлаа

-Бразилийг зорих эрхийн төлөө 12 тамирчин өрсөлдөж байгаагаас Д.Отгондалай, Б.Чинзориг нар эрхээ авлаа. Энэ тэмцээний хүрэл медаль хүртсэн Г.Ган-Эрдэнэ, Н.Шинэбаяр, Б.Түвшинбат нар мөн олимпийн эрхийн төлөө дахин тулалдана-

 

БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээнээс манай баг тамирчид хоёр дахь эрхээ авлаа.

Эрэгтэй 60 кг-д Д.Отгондалай Японы Д.Наримацүтай шийдвэрлэх тулааныг хийж, гурван үеийн турш хожин финалд шалгарлаа. Улмаар тэрээр Бразил зорих тийзээ авлаа. 

Азийн наадмын аварга, Ази тивийн аварга ОУХМ Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, Ирак, Катарын боксчинг хожин хүрэл медалийн болзол хангасан. Улмаар финалд өрсөлдөх болон олимпийн эрхийн шийдвэрлэх тулаанд Японы Д.Наримацүг 3:0-оор хожлоо.

Ийнхүү урд хөршийг зорьсон боксын шигшээ багийнхан РИО-гийн хоёр дахь эрхээ аваад байна.

Маргааш Г.Ган-Эрдэнэ, Н.Шинэбаяр, Б.Түвшинбат нар мөн олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө.

ДҮН:

III.31

  • 49 кг: Г.Ган-Эрдэнэ – Х.Дусматов (Узбекистан) 0:3
  • 64 кг: Б.Чинзориг – Е.Сакенов (Киргизистан) 3:0 – (Олимпийн эрх авлаа)
  • 75 кг: Н.Шинэбаяр – З.Алимханули (Kазахстан) 0:3
  • 60 кг: Д.Отгондалай – Д.Наримацү (Япон) 3:0 (Олимпийн эрх авлаа)
  • 69 кг: Б.Түвшинбат – С.Ардее (Тайланд) 1:2

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдана.

Шууд үзэх: www.ppvsqq.com, http://www.aiba.org/

Шууд үзэх: http://kazsport.kaztrk.kz

Ч.БОЛОР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-31 103.26.194.107

Отгондалай очоод шууд л ялагдана шүү дээ. Ингэж улсын мөнгийг үрэх хэрэг байна уу.

Зочин 2016-03-31 202.70.42.26

түвшинбат харамсалтай бна

Зочин 2016-03-31 124.158.124.157

Манай эмгэн царайт олимпийн эрхээ авсаан авсан.

Зочин 2016-03-31 124.158.124.157

Өнөөдөр хэдээс юм бэ?

Зочин 2016-03-31 202.131.230.162

Duudee ulam ih amjilt. Chi shuu olon olon avarga bolohiig erooe

Зочин 2016-03-31 122.201.21.212

Отгондалайн ясанд бидний өвөг эцгийн цаанаа нэг хатуужил, тэвчээр, нөөц байгаад байгаа юм. Дайчин гоё хүү. Ард түмэндээ алт авчираарай, бид Чингисийн талбайдаа цугларч юу яаяийяа. 2008 онд зад найрласан шүү

Зочин 2016-03-31 202.179.27.14

маргааш 3 -аас 1 нь эрх авна боксын "хууль" ийм

,,m,,..,., 2016-03-31 202.9.40.156

sain

Зочин 2016-03-31 103.57.93.222

Түвшинбат бол мундаг боксчин. Харахад илүү л харагддаг, маш хүчтэй цохиоллтой. Гэхдээ, оноо авах талын тактик дээр жаахан илүү ажилламаар юм шиг ээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар Хятадын боксчинд ялагдахад миний нүдээр лав яалт ч үгүй илүү байтал 3:0-оор л явчихсан. Саяын Тайландтай тоглоход мөн илүү харагдсаан. Гэвч, оноо нөгөө талд бас л явчихлаа. Тэхлээр, жирийн сонирхогч мань мэтэд мундаг харагдах ч оноо авах тал дээрээ өрсөлдөгч нь илүү арга, зальтай байна уу? Тийм л байж таараад байна, луйвар энэ тэр гэхээсээ илүү. Тэхлээр оноо авах тактик тал дээрээ түлхүү ажиллавал амжилтад хүрэх байхаа. Маргааш Филиппинийг хожоод эрхээ авчих байх гэж бодож байна. Ган-эрдэнэ ч гэсэн тун сайн боксчин, юм дуулгана. Өчигдрийн тоглолтыг харж амжсангүй харин өнгөрсөн дэлхийн аваргаар Орост 2:1-ээр ялагдахад бас л сайн үзсэн боловч арай л дутуу харагдаад байсан. Маргааш Энэтхэгийг бол бараад эрхээ авчих байхаа.

Батбаяр 2016-03-31 202.9.42.3

оросууд хачин юм л ярих юм даа Түвшинбат шиг уран техниктэй гоё тоглодог боксчин ховордоо ховор... Олимпийн эрхээ аваад харуулаарай миний дүү ... Чи бол үнэхээр төгс боксчин шүү ....Чи чадна

Зочин 2016-03-31 182.160.39.161

Түвшинбат хамаагүй илүү байсан бокс луйвар ихтэй муухай спорт

Зочин 2016-03-31 202.9.41.20

zodood l bih shig bsan yalagdchih ym daa Tuvshinbat er ni zodsoor bgaad yalagddag zurshiltai hun dee nom sain unshuulaa

Зочин 2016-03-31 59.153.114.162

Орос тайлбартай үзсэн Түвшинбатыг тааруухан бокчин байна л гэж ярьж л байна

Түвшинбат илүү байсан 2016-03-31 202.179.27.177

Түвшинбат тайландын боксчингоос илүү байсан боловч хийлгүүлчихлээ. гэхдээ манай хүн нөгөө хүрэлийн хүнийг ялаад олимпийн эрхээ авчих байх. Боксын холбооны удирдлагууд цаашид боксын шүүлтэнд нөлөөлөх хэмжээний лоббиг хийж сурах хэрэгтэй байна.

Зочин 2016-03-31 59.153.112.143

түвшинбат хамаагүй илүү байсан шүү дээ_ бульхай орчихлоо

Зочин 2016-03-31 103.57.92.149

хамаагүй 1000 хувь илүү байсан. Тайланд угаасаа булхай хийдэг орон шүү дээ

Баярлалаа 2016-03-31 103.26.195.185

Эр хүнд босох цаг байдаг юм. Дэлхийн аваргад хүлээсэн ялагдал чинь сургамж боллоо. Риогийн тэнгэрт босоо байгаарай! Ураг*****

зочин 2016-03-31 202.126.89.186

Финал Оки филиппинтей тоглоно

Зочин 2016-03-31 202.70.34.34

AMJILT