Д.Отгондалай финалд үлдэн олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай финалд үлдэн олимпийн эрхээ авлаа

-Бразилийг зорих эрхийн төлөө 12 тамирчин өрсөлдөж байгаагаас Д.Отгондалай, Б.Чинзориг нар эрхээ авлаа. Энэ тэмцээний хүрэл медаль хүртсэн Г.Ган-Эрдэнэ, Н.Шинэбаяр, Б.Түвшинбат нар мөн олимпийн эрхийн төлөө дахин тулалдана-

 

БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээнээс манай баг тамирчид хоёр дахь эрхээ авлаа.

Эрэгтэй 60 кг-д Д.Отгондалай Японы Д.Наримацүтай шийдвэрлэх тулааныг хийж, гурван үеийн турш хожин финалд шалгарлаа. Улмаар тэрээр Бразил зорих тийзээ авлаа. 

Азийн наадмын аварга, Ази тивийн аварга ОУХМ Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, Ирак, Катарын боксчинг хожин хүрэл медалийн болзол хангасан. Улмаар финалд өрсөлдөх болон олимпийн эрхийн шийдвэрлэх тулаанд Японы Д.Наримацүг 3:0-оор хожлоо.

Ийнхүү урд хөршийг зорьсон боксын шигшээ багийнхан РИО-гийн хоёр дахь эрхээ аваад байна.

Маргааш Г.Ган-Эрдэнэ, Н.Шинэбаяр, Б.Түвшинбат нар мөн олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө.

ДҮН:

III.31

  • 49 кг: Г.Ган-Эрдэнэ – Х.Дусматов (Узбекистан) 0:3
  • 64 кг: Б.Чинзориг – Е.Сакенов (Киргизистан) 3:0 – (Олимпийн эрх авлаа)
  • 75 кг: Н.Шинэбаяр – З.Алимханули (Kазахстан) 0:3
  • 60 кг: Д.Отгондалай – Д.Наримацү (Япон) 3:0 (Олимпийн эрх авлаа)
  • 69 кг: Б.Түвшинбат – С.Ардее (Тайланд) 1:2

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдана.

Шууд үзэх: www.ppvsqq.com, http://www.aiba.org/

Шууд үзэх: http://kazsport.kaztrk.kz

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж