Уурхайчдад хамгаалалтын хувцас хэрэглэл хандивлав

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

Уурхайчдад хамгаалалтын хувцас хэрэглэл хандивлав



БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-д 60 сая төгрөгийн үнэ бүхий нэг  удаагийн амны хаалт, бээлий, хамгаалах хувцас, хэрэглэл хандивлалаа.

Цар тахлын үед зогсох эрхгүй ажиллаж буй “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн уурхайчид болон “Гашуун сухайт автозам” ХХК-ийн ажилтнуудад дээрх хамгаалалтын хувцас хэрэглэлийг илгээх юм.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас илгээсэн хандивыг Монгол дахь Хятадын түүх, соёлыг судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Х.Баатархүү өнөөдөр (2021.01.27) “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад хүлээлгэн өгсөн.

Х.Баатархүү “БНХАУ-д цар тахал тархах үед Монгол түмэн  Хятадын ард иргэдэдсэтгэлийн хандив, дэмжлэгээ харамгүй илгээж байсан. Монголын ард түмний сайхан сэтгэлийн хариу, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд энэхүү дэмжлэгийг илгээж байгаа гэдгээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас уламжилсан. Мөн тус хошууны Ардын Засгийн газрын дарга Ян Юүнчүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваатай аймгийн Засаг дарга байх үеэс нь нөхөрлөн орон нутгийн хөгжлийн төлөө хамтран ажиллаж байсан тухайгаа дурьдаж танд мэндчилгээ хүргүүлсэн. Хандивын эд зүйлс “Эрдэнэс Монгол” нэгдлийн хамт олонд дэмжлэг болно гэж найдаж байна” гэлээ.

Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газрын хамт олон, тэр дундаа хошууны Ардын Засгийн газрын дарга Ян Юүнчүнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. "Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла" гэдэг Монгол ардын зүйр үг бий. Манай улс цар тахлын дэгдэлтийг хохирол багатай даван туулахаар эдийн засгийн амаргүй цаг үеийг туулж байна. Энэ үед зогсох эрхгүй ажиллаж, ачааны хүндийг үүрч байгаауурхайчдад бодитой дэмжлэг боллоо” хэмээн онцоллоо.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж