Хуурамч шатахуун нийлүүлэгчийг хуулийн байгууллага шалгая! | News.MN

Хуурамч шатахуун нийлүүлэгчийг хуулийн байгууллага шалгая!

Хуурамч шатахуун нийлүүлэгчийг хуулийн байгууллага шалгая!

Хуурамч шатахуун нийлүүлэгчийг хуулийн байгууллага шалгая!

УИХ үнэнд гүйцэгдэв бололтой, хуурамч шатахуунд татвар ногдуулдаг болох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Уг нь МАН Засгийн эрх барьсан цагаас олон нийтийн дунд хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгддэг болсон тухай дуулиан дэгдэж, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо энэ тухай ноцтой мэдээлэл хийж байв. Харамсалтай нь, эрх баригч нам өнгөрсөн хугацаанд дээрх асуудалд анхаарал хандуулж, ажиллах ёстой атал тээг тавьсан гэж хэлж болно.

Учир нь УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж жилийн өмнө хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгдэж байгааг зогсоох зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Уг хуулийн төсөлд керосин болон нефть нэрлэгийн хөнгөн фракц зэрэг бүтээгдэхүүнд тонн тутамд нь 225-750 мянган төгрөгийн татвар ногдуулахаар тусгасан.

Эдгээр бүтээгдэхүүн импортоор орж ирээд нэрэгдэн, зах зээлд борлуулагддаг ч нефтийн бүтээгдэхүүний нэгэн адил татвар төлдөггүй.

Татвар төлдөггүй учраас жил бүр 60-70 тэрбумын орлого алддаг. Хамгийн ноцтой нь чанарын шаардлага хангадаггүй энэхүү нэрсэн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгддэгээс иргэдийн автомашин эвдэрч, хохирдог тул УИХ цаг алдалгүй хуулийн төслийг батлах нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой байв.

Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны тавдугаар сарын 5-ны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн олонх дэмжилгүй унагасан юм.

Хэдийгээр Байнгын хороогоор хэлэлцсэн төсөл дэмжлэг авалгүй унасан ч УИХ-ын чуулганаар хэлэлцэх  шатанд “босгоод” төсөл батлагдах тохиолдол олон. Харин Г.Занданшатар даргатай өнгөрсөн УИХ төслийг чуулганаар хэлэлцэлгүй, хойшлуулсан нь хуурамч шатахуун нийлүүлэгчдэд татвараас зугтах боломж олгосны зэрэгцээ иргэд хэдэн зуугаараа хохирох ноцтой шалтгаан болсон гэж хэлж болно.

Харин шинээр бүрдсэн УИХ хэрэгт орохоос эмээв үү, эсвэл хэргийг нь гаргасан гэж үзэв үү, өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Африкийн орон, Монгол гэсэн улсад л ийм хуурамч шатахууныг хэрэглэж байна. Хуурамчийг нь мэдэхгүйгээр төр хувийн хэвшилгүй түүнийг нь хэрэглэдэг. Хуурамч бүтээгдэхүүн борлуулдаг хэрнээ татвар төлдөггүй. Хэн нэгэн хүмүүсийн оролцоотойгоор Онцгой албан татвараас чөлөөлчихсөн гэсэн үг. Яваандаа энэ нь олон хүнийг шоронд суулгаж ч магадгүй. Ийм хуурамч шатахуун борлуулдаг компани улсын компаниас ч том борлуулалттай болсон” гэх тайлбар бол маш ноцтой, хуулийнхны шалгах шаардлагатай асуудлын нэг юм.

Өөрөөр хэлбэл, татвар ногдуулдаггүй хуулийн цоорхойг нь ашиглаад нэг нөхөр хуурамч шатахуун нийлүүлээд, ашиг олж суухад Монголын төр нь өөгшүүлээд, татвар ногдуулахаас хаацайлж ирсэн нь баттай бол хариуцлага хүлээх ёстой.

News агентлаг 2018 оны зургадугаар сард хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгдэж байгаа асуудлыг “Нэг сэдэв найман эх сурвалж”-аар хөндөн олон нийтэд мэдээлэх үед Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр ноцтой асуудал ярьж байв. Тэрбээр “Трафигура” гэж орос эзэнтэй компани нефтийн туслах бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж, хуурамч шатахуун, автобензин хийдэг. Мөн 14 компани нефтийн туслах бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг байсныг бид Гаалийн мэдээнд үндэслэн баталгаажуулж авсан.

Анх бид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунтай уулзаж, “Хуурамч шатахуун борлуулагдаж байна, хяналт тавиач ээ. Шинжлээд стандартын шаардлага хангахгүй байгааг нь тогтоочихлоо шүү” гэж хэлээд ажлын хэсэг байгуулан, хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн байсан ч Л.Эрдэнэчулуун дарга “Монголд хуурамч шатахуун байхгүй, худлаа ярьж байна” гэж дараа нь үгүйсгэсэн.

“Трафигура” компанийн талаар нэмж тодруулахад Монгол талыг нь Жононбаяр нэртэй залуу удирддаг. Ээж нь Эрдэнэсүрэн гээд Хотын гаалийн бүрдүүлэлтийн хэлтсийн гаалийн ахлах байцаагч. Харин Эрдэнэсүрэнгийн үй зайгүй найз нь Уранчимэг гээд Хотын гаалийн бүрдүүлэлтийн албаны дарга байх жишээтэй. Гэтэл Уранчимэгийн нөхөр нь Уул уурхайн дэд сайд Д.Загджав гээд ашиг сонирхлын зөрчилтэй юм гарч ирж байгаа” гэж ярьж байв.

Мөн тус холбоо Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарт хандан, нефтийн туслах бүтээгдэхүүнд Онцгой албан татвар ногдуулах хүсэлт тавьсан ч дэмжээгүй нь анхаарал татдаг.

Дээр нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартаар түлш импортлогч борлуулагч нь түлшинд чанар сайжруулагч нэмэлт хольж болохгүй гэж заасан байдаг ч тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга “А-80 бензин дээр октан нэмэгч бодис нэмээд 92 гэдэг авто бензиний чанарыг сайжруулаад гаргаад ирсэн. Энэ бол олон улсын стандарт” гэж хэлээд хяналт шалгалт хийх асуудал мухардалд орж байсан гээд хөөвөл шалгах асуудал бишгүй гарч ирж буй юм.

Статитик мэдээгээр олон улсад хэрэглээ нь хумигдсан керосин, нафта зэрэг бүтээгдэхүүний импорт Монголд өссөөр иржээ.

Тухайлбал, 2016 онд Монгол Улсын хилээр татваргүй орж ирдэг керосин 74800 тонн, хийн конденсатын нэрмэл 9003 тонн, дистиллят 11048 тонн импортлогдсон бол 2017, 2018 онд хуурамч шатахуун үйлдвэрлэхэд гол түүхий эд болдог дээрх бодис нийт 202000 тонн орж иржээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-27 78.165.141.137

Хуурамч шатахуун гэж байхгүй шүү дээ, стандартад нийцэх эсэхийн асуудал байх, ийм үндэслэлгүй мэдээлэл тараадаг хүмүүс хөлсний л байж таарахна

Avatar

зочин 2021-01-27 78.175.49.231

Хуурамч шатахуун гэж байхгүй бизээ, стандартад нийцдэг үгүй эсэхийн л асуудал, өдийн олон жил Монголчууд дандаа "хуурамч шатахуун" хэрэглэсэн болж таарахна уу, машин эвдсэн баримт одоогоор нэг ч байхгүй, тйим гомдол лав ШТС-уудад ирж байгаагүй, мэрэгжлийн хяналтын байгууллага бүхэл тогтолцоо байхад өдий хүртэл нэгийг ч илрүлээгүй байхыг бодоход технологи, стандартын асуудал байгаа болохоос биш аль тэр Африк энз тэр огт хамаагүй асуудлыг ярьж толгой эргүүлэх хэрэггүй байхаа

Avatar

Зочин 2021-01-27 51.79.53.139

Монголын лабораторуудын тоног төхөөрөмж муу, ажиллаж байгаа хүмүүс нь мэдлэг муутай болохоор илрүүлж чадахгүй байна. Хүхэр, хар тугалгын агууламж өндөр гэдгийг савны ёроолын бохирдол гэж төрийн байгууллагынхан худлаа яридаг. Зөвхөн химийн агууламжийн аргаар илрүүлэх боломжгүй гэдгийг Африкийн орныхон мэдчихээд байхад манайд хуурамж байна, байхгүй гэж маргаж суух нь тэнэглэлийн дээд. Авилгал, оффшорын эх үүсвэр энд давхар байна даа.

Avatar

Зочин 2021-01-27 202.126.88.186

Энэ ёстой үнэн бололтой 92 хийгээд явахаар өглөө асахгүй одоо дан 95 хийж бна ш дээ. Маш их хохиролтой бна бүхэл бүтэн 1 литр тутамд 550 төгрөгний алдагдал хүлээж бна. Устай байдаг юм уу өглөө

Avatar

Зочин 2021-01-27 202.9.46.30

энэ ёстой хурдан шийдэгдэх бүх юм нь тодорхой хэрэг б.на даа.Жүжиг хийвэл ч мөд шийдэгдэхгүй хэрэг .Аль нь бол харцгаая.Их ч хүнд ял их ч мөнгө гарна.

Avatar

Зочин 2021-01-27 103.80.211.64

Анандбазарын тавьсан жүжгээр санхүүжилт хийгдээд өрсөлдөгчөө намнах өрөө төлөхгүй байх зорилгоор хэдэн жилийн өмнөөс хүмүүсийг түрхирч хаа хамаагүй хүмүүсийг холбож захилгааар элдвээр хэлж шантаж хийж одоо бүүр ордонд ороод Пүрэвдоржийг татан оролцуулсан байна шүү. Анандбазар өөрөө аль эрт л холидог байсан. . Аливаа зүйлд үнэн байх хэрэгтэй энэ бизнесийг хийдэг бол судалгаатай ярих хэрэгтэй. Хэт гудамны мэдлэггүй ярихаа болих хэрэгтэй

Avatar

жолооч 2021-01-27 192.82.76.215

Шунахайн сэдлээр олон хүний эд хөрөнгийг сүйтгэсэн учир эрүүгийн хэрэг үүсгэж хуурамч шатахуун борлуулж олсон нийт ашгийг 3 нугалаж төлбөр тавих хэрэгтэй

Avatar

Зочин 2021-01-27 66.181.190.23

сонгож болсон юм огцруулж болох байлгүй. Орос шиг л

Avatar

Зочин 2021-01-27 156.146.35.76

UB-iin agaariin bohirdol buurahgui baigaag gaihah hereggui. Mash ih huher gargaj baina

Avatar

Зочин 2021-01-27 185.220.101.130

Керосин, нафьта, ус, хүхэр, магни, хар тугалга зэрэг 5-6 бодисыг дийлэнхдээ дизель түлшинд нэмж хуурамч шатахуун гаргаж байгаа. Трансгайд, Ай Си Ай Си, Трафигура гээд энэ гурван компани хамаг гол хэргийн эзэн. Ай Си Ай Си-н Лхагвасүрэнгийн Баярхүү, түүний ах Лхагвасүрэнгийн Баяраа гэдэг хоёр нөхөр анх Орос руу наймаа хийх зуураа Монголд оруулсан нүгэлтэй хоёр. Энийг нь Анандбазар мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Avatar

Зочин 2021-01-27 78.187.120.177

хуурамч шатахуун гэд байхгуй л дээ, технологийн асуудлыг ойлгодоггуйтэй холбоотой бололтой, дээр нь Анандбазарын ерселдегчее намнах ажиллагаа биз дээ

Avatar

Зочин 2021-01-27 59.153.115.100

Хуурамч шатахуунб асуудалд их хуралын гишүүдээс эхлээд олон дарга нар холбоотой учраас шийдэгдгүй юмдаа

Avatar

Зочин 2021-01-27 124.158.65.56

Муу тагэндээ жинхэнэ бензин ганц удаач болсон дүүргэж үзэх юмсан даа.

Avatar

Зочин 2021-01-27 202.21.108.5

Хүрэлбаатар Загджав мэтийн чонотоы нийлсэн нохойнууд хамгаалахд өдий хүртэл явужлжээ

Avatar

Зочин 2021-01-27 66.181.161.74

ШАЛГА ЭНЭ КОМПАНИЙГ, БАЙЦААГЧ НАРЫГ, ЭРДЭНЭЧУЛУУНЫГ.

Avatar

Бат 2021-01-27 192.82.93.3

Уг нь иймэл вман дээрээ бид талбай дээрээ гарч жагсах ёстой ьм байгаашд

Avatar

хүннү 2021-01-27 202.179.27.134

Эрдэнэчулуун гэх авгай сүүлийн үед таргалаад байх болсон ийм учиртай юм байжээ. Та нарын хуйвалдаанаас болоод олон хүн хохирсон, машины дотор эд анги "будаа" болсон. Засварын газрууд чадна гэж баахан мөнгө аваад зассан нэр зүүгээд л өнгөрдөг, тэд бас л чиний хамсаатан биз. Манай тагнуулыхан үүнийг сайн шалгах ёстой. Шатхуун нийлүүлэгч нь хуурамч шатхуун найруулдаг-МХ нь зөвшөөрдөг-цагдаа нь /утаатай байна/ торгодог-засвар, оншилгоо нь зассан болдог- эцсийн үр дүн нь нөгөө л "утаа"

Avatar

Иргэн 2021-01-27 103.57.95.100

Зөв. УИХ – ыг бас шалгах хэрэгтэй. Хахууль авч онцгой албан татварын хуулийг хойшлуулсан гишүүд бас байгаа байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж