Жо Байден, Владимир Путин нар утсаар ярьжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

Жо Байден, Владимир Путин нар утсаар ярьжээ

Жо Байден, Владимир Путин нар утсаар ярьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр (2021.01.26) ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, цаг үеийн асуудлаар болон хоёр улсын цаашдын харилцааны талаар хэлэлцжээ. Хоёр улсын удирдагч нарын яриа ажил хэрэгч, илэн далангүй, үр дүнтэй боллоо гэж Оросын талын мэдэгдэлд дурдсан байна.

Путин, Байден нар цар тахал, худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах зэрэг хоёр улсын хоорондын асуудлуудаас гадна “Open Sky” гэрээнээс АНУ гарсан, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөг хадгалах, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ОХУ-ын санаачилга зэрэг олон улсын хэмжээний асуудлаар санал бодлоо солилцжээ.

Утсаар ярих үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Жо Байденд АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хүлээн авсанд баяр хүргээд, дэлхий нийтийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хадгалахад онцгой үүрэг, хариуцлага хүлээдэг учир ОХУ, АНУ-ын харилцааг хэвийн болгох нь хоёр орны төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн аж.

Мөн хоёр улсын төрийн тэргүүнүүд саяхан ОХУ-д болсон жагсаал цуглаан, сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн баривчилгаа болон Украины асуудлаар ч ярьсан гэдгийг АНУ-ын тал мэдэгдсэн бол Оросын тал энэ талаар мэдээлээгүй байна.

Эх сурвалж: TASS, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж