Израилын цэргийн удирдагч Иранд довтлох шинэ төлөвлөгөө танилцуулав

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

Израилын цэргийн удирдагч Иранд довтлох шинэ төлөвлөгөө танилцуулав

Израилын цэргийн удирдагч Иранд довтлох шинэ төлөвлөгөө танилцуулав

Израилын цэргийн дарга өчигдөр (2021.1.26) АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг 2015 оны Ираны цөмийн гэрээнд зарим зүйл, заалтыг чангаруулсан ч эргэн нэгдэхгүй байхыг анхааруулаад, оронд нь цаашид Ираны болзошгүй халдлагаас сэргийлэх тал дээр анхаарлаа хандуулахыг уриалжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ираны цөмийн хөтөлбөрт анхаарлаа хандуулж буйгаа мэдэгдсэний дараа генерал Авив Кохавигийн мэдэгдлээс үзэхэд Иран, Израил аль аль нь түүний эсрэг байр суурьтай байгаа бололтой. Ираны удирдагчид сүүлд Байдены шийдвэрийг үл тоомсорлохоо мэдэгдсэн юм.

2015 оны Обамагийн хийсэн хэлэлцээр нь Иранд эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлэхийн оронд Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарласан билээ. Харин Израил тус хэлэлцээрийг эрс эсэргүүцэж, Ираныг цөмийн зэвсэг бүтээхээс сэргийлэхэд тун хангалтгүй арга хэмжээ болсон хэмээн дүгнэж, 2018 онд Дональд Трамп тус хэлэлцээрээс гарсан нь сайн хэрэг хэмээн мэдээлжээ.

Байден дээрх хэлэлцээрийг сэргээхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн билээ. Харин Кохави “Зарим зүйл, заалтыг сайжруулсан ч хэлэлцээрийг сэргээх нь үйл ажиллагаа, стратегийн хувьд муу шийдвэр. Иранд цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхийг хүлээн зөвшөөрөх нь байж боломгүй, аюултай” хэмээн мэдээлжээ. Мөн тэрбээр Ираны болзошгүй аюулын эсрэг Израилын арми өөрсдөө тэмцэх, дайрах төлөвлөгөө боловсруулсан гэдгээ зарласан байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж