Дайэйшо: Миний мөрөөдөл бол озэки цолонд хүрэх | News.MN

Дайэйшо: Миний мөрөөдөл бол озэки цолонд хүрэх

Дайэйшо: Миний мөрөөдөл бол озэки цолонд хүрэх

Дайэйшо: Миний мөрөөдөл бол озэки цолонд хүрэх

Мэргэжлийн сүмо бөхийн дээд макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртсэн Дайэйшо 400 гаруй баяр хүргэсэн мессэж найз нөхөд, шүтэн бишрэгчдээсээ авчээ. Өнгөрөгч хацү башёг 13 даваа, хоёр унаатай өндөрлүүлсэн тэрбээр Сайтама мужаас болон Ойтэказэ дэвжээнээс төрсөн анхны макүүчи зиндааны аварга болсон.

Саяхан онлайн хэвлэлийн бага хурал зохион байгуулсан Дайэйшо “Макүүчи зиндаанд түрүүлэх нь үнэхээр онцгой зүйл гэдгийг би ойлголоо. Хацү башёгийн эхлэлийг сайн тавьсан минь намайг хурцалсан. Найман даваа, ганц ч унаагүй байхдаа цаана нь дуусгаагүй ажил бий, зогсох болоогүй гэдгээ мэдэж байсан. Гэхдээ башёг ингэж сайн эхлүүлсний дараа ойр дотны хүмүүс маань намайг түрүүлнэ гэдэгт итгэж байсан гэсэн. Үүнд нь би талархаж байгаа. Миний мөрөөдөл бол озэки цолонд хүрэх. Мөрөөдлөө биелүүлтэлээ бууж өгөхгүй. Гэхдээ юуны өмнө сэкивакэ цолтойгоо их ялалт байгуулмаар байна” хэмээжээ.

Өнгөрөгч хацү башёд маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Дайэйшо ирэх башёд сэкивакэ цолтой зодоглох болно.

Японы сүмогийн холбооноос хацү башё эхлэхийн өмнө 900 гаруй хүнийг Сovid-19-ийн шинжилгээнд хамруулахад нийт 65 бөх, дэвжээний багш, холбооны ажилчид халдвартай нь тогтоогдсон. Харин макүүчи болон жүрёо зиндааны 19 бөх барилдах боломжгүй болсны 15 нь Сovid-19 туссан байв. Үүний дотор ёкозүна Хакүхо М.Даваажаргал багтсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

citizen 2021-01-27 202.9.40.54

ene yapon yumuu mongol yumuu

Avatar

Зочин 2021-01-27 66.181.184.183

hureech

Avatar

Чинбаа 2021-01-27 43.242.241.210

Дажгүй зүтгэлтэй самурай шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж