Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналаа албан бичгээр хүргүүллээ | News.MN

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналаа албан бичгээр хүргүүллээ

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналаа албан бичгээр хүргүүллээ

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналаа албан бичгээр хүргүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн байна.

Ерөнхийлөгчийн албан бичигт "УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын намаас Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү" гэжээ.

Уг саналыг одоо 13:00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, үргэлжлүүлэн 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-27 103.212.118.56

АН-ынхан Засгийн газрыг анх байгуулагдахаас нь эхлан, байнга дайрч давшлан,хийсэн ажлыг нь харлуулж,гүжирдэн гүтгэж, самуун дэгдээж айлгаж сүрдүүлж чичилж чилхсээр байгаад унагах огцруулахад хүргэдэг Тэгээд Халдварын хүнд үед, хариуцлага алдан, итгэл эвдэж, хувиа хичээгч амиа бодогч бэртэгчин болгож сурталчилна Нэр төрийг чинь шороонд хутгаж, эргэж сэхэхгүй болтол нь хорлоод, баяр хөөрөө болгонтэмдэглэнэ.Хэзээ ч итгэхэд бэрх, хамтран ажиллахад хэцүү мөнхийн дайсан мэт хүмүүс гэдгийг санаж ажилла

Avatar

Зочин 2021-01-27 103.57.95.42

Женко улс орны амьдралыг 4-5 хоног саатууллаа

Avatar

Зочин 2021-01-27 202.126.89.195

За тлл…. Орлон гүйцэтгэгч нар байна, ажлаа хийж л байгаа. ЗГ өөрсдөө огцорно гэж огцорсон болохоос биш. Би МАН дэмжигч гэхдээ та нар шиг троллууд ингэж сенсацилах хэрэггүй шүү

Avatar

Зочин 2021-01-27 43.242.242.59

Эрдэнэтийн 49 хувийг буцаагаад олигархиуд буюу АН-ын нөгөө нөхдөд өгчих вий. Түүн дээр анхаарч нэг мөр эргэлт буцалтгүй улсынхаа мэдэлд аваарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж