Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн байна.
Ерөнхийлөгчийн албан бичигт "УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын намаас Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү" гэжээ.
Уг саналыг одоо 13:00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, үргэлжлүүлэн 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.