Б.Чинзориг олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Б.Чинзориг олимпийн эрхээ авлаа

БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээнээс манай баг тамирчид эхний эрхийг авлаа.

Эрэгтэй 64 кг-д Б.Чинзориг Киргизистаны Е.Сакеновыг 3:0-оор хожиж, мөнгөн медалийн болзол ханган улмаар олимпийн эрхийг авлаа.

Армийн дэлхийн аварга ОУХМ Б.Чинзориг Тонга улсын Т.Файнеази, Японы Хикарү Окишима, БНАСАУ-ын Кон Таэ нарыг хожин хагас шигшээд үлдсэн юм. Тэрээр шийдвэрлэх тулаанд Киргизистаны боксчинг 3:0-оор илүүрхэн хожиж, ирэх наймдугаар сард Бразил улсад болох зуны олимпийн наадмын эрхээ авлаа. Монголын боксын шигшээ баг РИО-гийн анхны эрхээ авлаа.

Өнөөдөр дахин хоёр боксчин олимпийн эрхийн төлөө тоглох юм. Энэ өдөр рингэнд гарсан Г.Ган-Эрдэнэ, Н.Шинэбаяр нар өрсөлдөгч нартаа ялагдсан ч маргааш дахин олимпийн эрхийн төлөө тоглоно. Учир нь хоёр хүрэл медаль хүртсэн тамирчдын аль нэг нь РИО-г зорих юм.

Хуваарийг хүргэе. /хагас шигшээ/

III.31 – 15.00 цаг. (Улаанбаатарын цагаар)

49 кг: Г.Ган-Эрдэнэ – Х.Дусматов (Узбекистан) 0:3
64 кг: Б.Чинзориг – Е.Сакенов (Киргизистан) 3:0 – Олимпийн эрх авлаа
75 кг: Н.Шинэбаяр – З.Алимханули (Kазахстан) 0:3

19.00 цаг:

60 кг: Д.Отгондалай – Д.Наримацү (Япон)
69 кг: Б.Түвшинбат – С.Ардее (Тайланд)

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдана.

Шууд үзэх: www.ppvsqq.com, http://www.aiba.org/

Шууд үзэх: http://kazsport.kaztrk.kz

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж