Орос улс олимпийн наадмын хоригтой санал нийллээ. Тодруулбал, Оросын допингийн эсрэг агентлаг өнгөрсөн Даваа гаригт мэдэгдэл хийж, CAS буюу Спортын арбитрын шүүхээс гаргасан 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл олон улсын томоохон тэмцээн, уралдаанд ОХУ-ын оролцох эрхийг хассантай санал нийлж, давж заалдахгүй гэв.
Тус агентлагийн мэдэгдэлд “РУСАДА Швейцарийн дээд шүүхэд CAS-ийн эсрэг зарга мэдүүлэхгүй гэж шийдвэр гаргалаа. РУСАДА энэ асуудлыг үүгээр дуусгавар болж байгаа гэж үзэн, WADA-тай гишүүнчлэлийн статусаа сэргээх зорилгоор хамтарч ажиллах болно” хэмээжээ.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн зүгээс РУСАДА-г улсынхаа баг тамирчдын допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг, өөрчилдөг хэмээн буруутгаж, эрхийг нь түдгэлзүүлээд байсан юм.
Оросын допингийн эсрэг агентлаг 2019 онд дэлхийн допингийн эсрэг агентлагийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, CAS-д давж заалдаж байсан юм. Тухайн үед дэлхийн допингийн эсрэг агентлаг ОХУ-ын баг тамирчдын олимп, паралимп тэргүүтэй томоохон тэмцээн, уралдаанд улсынхаа нэр, төрийн дуулал, туг далбаа зэргийг дөрвөн жилийн хугацаанд ашиглах эрхийг нь хассан юм. Харин өнгөрсөн оны сүүлээр Спортын арбитрын шүүх (CAS)-ээс Оросын дөрвөн жилийн хоригийг хоёр жил болгон бууруулсан.
Допингийн асуудалд ороогүй Оросын баг тамирчид тодорхой шалгуур хангаж, өөрсдийгөө допингтой холбоогүй гэдгээ баталж чадвал ирэх Токиогийн олимп, паралимп болон 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадамд оролцоход асуудалгүй.
РУСАДА анх 2015 онд гишүүнчлэлийн эрхээ хасуулж байсан бөгөөд учир нь 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадамд засгийн газартайгаа хамтран тамирчдын допингийн шинжилгээг өөрчилсөн, нуун дарагдуулсан аж. Үүний улмаас 2016 оны Рио де Жанейрогийн паралимпийн наадамд ОХУ-ын баг тамирчид оролцоогүй юм. Харин дараа нь 2017 онд Оросын олимпийн үндэсний хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсний улмаас Пёнчаны өвлийн олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчид “Оросын олимпийн тамирчид” гэх нэрэн дор өрсөлдсөн юм. Ирэх Токиогийн олимпийн наадамд ч энэ нэрэн дор, "Катюша" дууг эгшиглүүлэн оролцохоор яригдаж байна.
Зочин 2021-01-27 64.119.24.227
Оросын маш олон тамирчид допинг хэрэглэж эрээ цээрээ алдсан учир тэмцээнд оролцох эрхийг нь хассан.Харьцангуй бага шийтгэл оногдуулсан учир хүлээн зөвшөөрсөн.
Зочин 2021-01-27 202.21.108.23
Оросгүй тэмцээн давсгүй бантан л гэсэн үг, Оросгүй олимпыг олимп гэх юмуу. Гэвч Оросууд хүлээцтэй тэвчээртэй, ямаан омоггүй учраас олон жилийн маргааныг эцэслэсэн нь дээр гэж үзжээ. Их спортод улстөр холилдох тусмаа л новшийн болно
иргзн 2021-01-27 202.179.26.88
Улс төр их Спортод хүртэл нөлөө үзүүлж байгаа нь Гутамшиг, АНУ тэргүүттэй Европын холбооны Улс орнууд ОХУ-ыг төрөл бүрээр Хавчин гадуурхаж байдгийн нэг томоохон хэлбэр Хүчтэй өрсөлдөгчөө дарах гэсэн зорилго, ОХУ, АНУ-тай Цэрэг з****г, Геополитикийн маш хүчтэй өрсөлдөгч Хүчний тэнцвэрийг хадгалж чадаж байгаа учираас АНУ болон Европын холбооны Улс орнууд маш Айдастай байгаа,
Зочин 2021-01-27 192.82.72.19
Бүү тэнэгт! Сэргээш хэрэглэснээс болж асуудалд орсон, өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрчихөөд байна. Юун геополитик! Улаан оросын суртал ухуулгад гүн хорджээ, эрүүлжих нь ч худал бололтой, хөөрхий.
зочин 2021-01-27 43.242.243.159
Хаха, Иванууд үнэнд гүйцэгджээ, хаширдаггүй туучиийнуу юм аа, энэ удаа харин ч цар тахалтай, уралдаан тэмцээн багатай үед азтай таарлаа
ач холбогдолгүй 2021-01-27 202.179.25.2
ойрын 3 жилд том тэмцээ болохгүй
Зочин 2021-01-27 64.119.21.175
Орос ах гэдэг нөхөд орилохгүй юм байх даа.
Зочин 2021-01-27 66.181.178.152
Харин тийм ээ. Үнэнд гүүцэгдээд таг чиг болчих шиг.