Умард Солонгосын дипломатч гэр бүлээрээ өмнөдөд дүрвэжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

Умард Солонгосын дипломатч гэр бүлээрээ өмнөдөд дүрвэжээ

Умард Солонгосын дипломатч гэр бүлээрээ өмнөдөд дүрвэжээ

Умард Солонгосын дээгүүр албан тушаал хашиж байсан дипломатч Өмнөд Солонгост дүрвэсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Дүрвэсэн дипломатчийг Рюү Хён Ү гэх агаад тэрбээр Кувейт улсад Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч байсан аж.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, тэрбээр 2019 оны есдүгээр сард гэр бүлийнхний хамт дүрвэсэн байж магадгүй гэнэ. Гэвч энэ талаар холбогдох албаныхан нууцалсаар өнгөрсөн жил нийтэд ил болгожээ. Зарим хүмүүс тэрбээр хүүхдүүддээ илүү сайхан ирээдүй бүтээхийг хүсдэг байсан талаар ярьсан байна.

Болсон явдал Италид байрлаж байгаад 2018 онд ор сураггүй алга болсон Жу Сун Гилийн хэргийг санагдуулж буй талаар ажиглагчид хэлжээ. Харин Өмнөд Солонгосын албан тушаалтнууд одоог хүртэл дүрвэгчийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Умард Солонгосоос жилд 1000 орчим хүн дүрвэдгийн дотор дээд албан тушаалтан байх нь нэн ховор үзэгдэл билээ. Гэхдээ хэдий дээд албан тушаалтан байлаа ч дүрвэнэ гэдэг хүндхэн даваа юм. Тухайлбал, хоёр Солонгосын хил маш өндөр хамгаалалттай тул зөрчих бараг боломжгүй бол Хятадаар дамжин дүрвэж байхдаа баригдвал шууд албадан нутаг буцааж, хүнд ял эдлэх аюултай аж.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Рюү Хён Ү 2019 оны есдүгээр сард Өмнөд Солонгост очиж хоргодсон байж магадгүй бөгөөд аюулгүй байдлын үүднээс эрх баригчид түүнийг нууцалсаар байгаа аж.

Рюү Хён Ү 2017 оноос хойш Кувейт улсад Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан. БНАСАУ-ын удирдлагын нууц санг хариуцдаг байсан Жон Ил Чуны хүргэн байж магадгүй гэнэ.

Үүнээс өмнө БНАСАУ-аас Нэгдсэн Вант улсад Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан Тэ Ён Ху 2016 онд гэр бүлийн хамт дүрвэж байсан билээ. Тэрбээр дөрвөн жилийн дараа буюу 2020 онд БНСУ-ын парламентад суудалтай анхны дүрвэгч болсон юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж