Ганцаараа баяжих бус, олуулаа хөрөнгөжих боломж

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

Ганцаараа баяжих бус, олуулаа хөрөнгөжих боломж

Ганцаараа баяжих бус, олуулаа хөрөнгөжих боломж

"Apprentice Mongolia" олон нийтийн санхүүгийн мэдлэг, боловсролд том хувь нэмэр оруулж байгаа.

Ням гараг болгоны үдэш хүмүүсийн сувгаа тааруулан зорьж үзэх болсон нэгэн шоу нэвтрүүлэг цахим орчинд ширүүхэн хэлэлцүүлэг өрнүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Шоу нэвтрүүлэг ид дундаа үргэлжилж байна. Тухайн өдрийн ялагч, ялагдагчийн талаар хүмүүс өөрсдийн сэтгэгдлээ нийгмийн сүлжээнд хуваалцаж, халуун мэтгэлцээнд хэн хүнгүй татагдан оролцох боллоо. Энэ нь "Apprentice Mongolia". Монголд анх удаагаа хийгдсэн энэхүү шоу нэвтрүүлгийн цор ганц ялагч “Ард санхүүгийн нэгдэл”-ийн аль нэгэн компанид Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдох юм. Тодруулбал, ялагчийг нэг жилийн 200 сая төгрөгийн цалин, урамшууллын багцтай ажлын байр хүлээж буй.

Шоу нэвтрүүлэг иргэдийн санхүүгийн боловсролд гарч эхэлсэн цагаасаа хойш шууд хөрөнгө оруулалт хийж байгаа гэвэл дэгсдэхгүй болов уу. Зарим нь Монголын шилдэг бизнесменүүдийн нэг Чулууны Ганхуяг захирлын оролцогчдод өгч буй зөвлөгөө, дүгнэлт, шийдвэр гаргалтыг шимтэн сонсох гэж үздэг хэмээн “жиргэсэн” байсан. Түүний хувьд “Монголын эдийн засгийн чуулган”-ы санаачлагч. Эдийн засгийн чуулган ард иргэдэд төр засгийн эдийн засгийн бодлогыг шууд хүргэх “гүүр” төдийгүй мэдлэг, мэдээлэлтэй байлгахад чиглэж байв.

Хожим нь “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганыг шинээр зохион байгуулж, хөрөнгийн зах зээлийн талаар олон нийтэд зөв ойлголт өгөх ажлыг сайн дураараа “Ард санхүүгийн нэгдэл” эхлүүлсэн билээ. Хүний хүч шаардах, маш их хөрөнгө мөнгө “урсах” энэхүү чуулганыг хийх болсон шалтгаанаа нийгмийн хариуцлагын хүрээнд хэмээн даруухан хариулах. Хувьцаа, бонд, түүний ашиг өгөөж, эрсдэл гээд санхүүгийн ээдрээтэй хэллэг, агуулгыг энгийнээр тайлбарлаж, энэхүү чуулган хүмүүст хүргэсэн. Жилээс жилд оролцогчдын тоо хэдэн зуугаараа нэмэгдэж байсныг бүгд санаж байгаа байх.

Санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээл, банкны зах зээлийн талаар эрдэмтэн судлаачдын байр суурь, тэдний хийсэн үнэ цэнэтэй судалгааг мөн энэхүү арга хэмжээний үеэр “задалдаг”. Тэрчлэн төр засгийн яам, агентлаг, холбогдох байгууллагын сүүлийн үеийн бодлого чиглэлийг сайд, дарга нар, төлөөлөл нь ирж танилцуулдаг жишиг тогтоосон. Тийм болохоор хүмүүс зорин ирж, бүтэн өдрийн турш үзэгч, оролцогчоор “Хөрөнгө оруулагч үндэстэн” дүүрэн байдгийн нууц нь энэ.

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьд “Санхүүгийн боловсрол олгох аян”-ын хүрээнд өнгөрсөн онд 18 аймагт хүрч ажиллажээ. Хүн болгон хуримтлалаа өсгөх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, бизнесээ зөв удирдах мэдээллээр үргэлж “цангаж” байдаг. Үүнийг олж харсан тус нэгдэл хувьцаа эзэмшигчид болон иргэдэд санхүүгийн мэдлэг олгох, мэдээлэл түгээх цахим вэб сайтыг (academy.ard.mn) хүртэл ажиллуулж эхэлснийг саяхан ухаж суугаад би мэдлээ. Үнэхээр хөдөлмөрч хамт олон юм. Нийт хандалт нь өнгөрсөн онд 125 мянгыг давжээ.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци тэргүүтэй томоохон байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хүүхэд залууст мөнгөний ач холбогдол, хуримтлалын үр нөлөөг таниулах, ойлгуулах хэрэгтэй гэж тогтмол зөвлөдөг.

Энэ ажлыг өөрсдийн ажлын нэг хэсэг болгон авч яваа хүн бол "Apprentice Mongolia" шоу нэвтрүүлгийн ялагчийг шинэ захирлын албанд томилох Ч.Ганхуяг. Түүний хувьд цахим орчинд хамгийн олон дагагчтай бөгөөд тогтмол хугацаанд иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгосон чөлөөт ярилцлага нь олны талархал хүлээх болсон. Ганцаараа баяжих бус, олуулаа хөрөнгөжих боломжийг тэр иргэдтэйгээ хуваалцаж буй.

Нийтлэлч Б.БАТБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж