У.Хүрэлсүхийн Засгийн газрын отгон хуралдаан боллоо | News.MN

У.Хүрэлсүхийн Засгийн газрын отгон хуралдаан боллоо

У.Хүрэлсүхийн Засгийн газрын отгон хуралдаан боллоо

У.Хүрэлсүхийн Засгийн газрын отгон хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.01.27) боллоо. Хуралдаанаар Covid-19 цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажилтай танилцав. Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл "өндрөөс дээш" гэсэн үнэлгээ гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 526 мянга, PCR аппаратаар 981 мянга, нийт нэг сая 500 гаруй мянган хүнд шинжилгээ хийсэн. Нийслэлийн 31 тусгаарлах байранд Монгол Улсын 1693, гадаадын дөрөв, орон нутгийн нэг байранд зургаан иргэнийг тусгаарлаад байна. Тусгай үүргийн 119 нислэгээр 21716, газраар 6643, нийт 28359 иргэнээ татаж авчээ. Ирэх сард БНСУ руу хоёр, БНТУ, Япон Улс руу тус бүр нэг удаа нислэг үйлдэх юм. Вакцин авах, хадгалах, түгээх, дархлаажуулалт хийх зэрэгтэй холбоотой бэлтгэлээ хангаж байна.

Товч мэдээ

-"Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг батлав. Ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигчид 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Монгол Улсын дипломат паспорт эзэмшигчид 59 улс, үүний дотор Европын Холбооны гишүүн 17 улсад, албан паспорт эзэмшигчид 53 улс, үүний дотор Европын Холбооны гишүүн 12 улсад визгүй зорчих боломж бүрдлээ.

-"Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр"-ийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй харилцан визгүй зорчих юм. Монгол Улсын энгийн паспорттой иргэд 24 улс, үүнээс Латин Америкийн Бразил, Уругвай, Чили, Аргентин, Куба, Эквадор Улсад визгүй зорчиж байна.

-Дэлхийн худалдааны байгууллагын "Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам"-ыг батлав. Журам нь импортын тухайн барааны хэт их нийлүүлэлтээс дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учирсан, учруулах эрсдэл бий болсон эсэхийг хянан магадлах, дүгнэлт гаргах, хамгаалалтын арга хэмжээ авах, арга хэмжээг сунгах, дахин хэрэглэх, хэрэгжилтэд хяналт тавих талуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-27 66.181.161.107

Хийсэн ажилгүй бүтээсэн зүйлгүй худлаа хариулага тооцсоор байгаад огцорлоодоо ичмээр л бн хайран цаг хугацаа худлаа чарлаад би чадна гээд үхчихгээд бсийн хэрэггүй хүн хэрэггүй чигээрээ л дуусаасай.

Avatar

Зочин 2021-01-27 135.148.33.90

>>>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-27 139.5.218.100

У.Хүрэлсүх энэ богинохон хугацаанд ард түмэндээ хийдгээ хийсэн шиг хийсэн. Сүүлийн 30 жилд Хүрэлсүх шиг Ерөнхий сайд байгаагүйг АН-ын дотор нөлөөгөө хадгалсаар буй хэт туйлшрагчдаас бусад нь 100 хувь батална. Тэд түүхэнд хар мөрөө л үлдээсээр байна. Үйл явдлаас үзэхэд, тэд Хүүкийг Ерөнхйлөгч болчихвий гэж эмээж байгаа нь илт байна

Avatar

Зочин 2021-01-27 202.9.46.105

Хүрэлсүх Ши хуандийгаас авсан даалгавараа хагас биелүүлээд үлдсэнийг нь хөшигний араас биелүүлхээр сүүлчийн хуралаа хийгээд огцорхоор шийдэв. Юмыг яаж мэдхэв цаг яажч эргээ билээ нөөцтэй байна гэж байна.

Avatar

MAN sunu 2021-01-27 192.82.77.140

tuilbargvi urvagch.hulchgar hudalch.hvrelsvh..tgd bagaaraa zailaach..id uvluur hulchiigaad.gai bolj hamag ajil aldaj yadaj bhad..irgedeer togloh yum..bidniig yu gj bodood b.aa..hairan songolt..

Avatar

Хүрэлсүх 2021-01-27 202.126.89.148

Би хулчгар би мэдлэггүй би юу хийхээ мэддэггүй би сэтгэлийн хийрхлээр бодлогогүй шийдвэр гаргадаг, гэхдээ би шийдэмгий би зоригтой би үхэхээс айдаггүй би ганцаараа эх оронч.Огцрох шалтгаан минь юм мэдэх тусам,ажлын туршлага суух тусам хааж боох хорих шийдвэр гаргаж болохгүйг мэдсэн учраас.

Avatar

Зочин 2021-01-27 202.179.26.205

Ёстой үнэн сүгсэлзүүр хүн юм а. Хамгаалаад ард түмнээсээ урваад буулаа да.

Avatar

Зочин 2021-01-27 202.21.113.238

Хамгийн идэюхигүй злахуу хурал болсон бх даа. Эвшээгээд л

Avatar

Зочин 2021-01-27 202.9.46.232

отгон гэхээр тэнэг байна. сүүлчийн гэж хэл

Avatar

Zochin 2021-01-27 202.55.188.98

Otgon huraldaan gej yu baisii.

Avatar

Зочин 2021-01-27 202.126.89.129

Ene nohriin ZG yavahgui gedgiig songuuli duusahad l bi naiz nattaa helj baisan gehdee iim hurdan gej bodoogui

Avatar

Мөнх 2021-01-27 202.126.90.87

Дарханыг улсын нийслэл Улаанбаатартай жиших блломжгүй.

Avatar

Зочин 2021-01-27 103.212.118.56

Сөрөг хүчин, халдвар тархсан байдлыг хортойгоор ашиглан,Засгийн газрыг анх байгуулагдсан үеэс байнга дайрч давшлан,гүжирдэж гүтгэн,самуун дэгдээж,айлгаж сүрдүүлж,хатгаж чичлэсээр байгаад унагаж,Ерөнхий сайдыг огцруулав.Дараа нь Хүрэлсүхийг халдварын хүнд үед,итгэл эвдэн, хариуцлагаас зугтаж, хувиа хичээж ,амиа бодогч бэртэгчин болгож гүжирдэв. Гэвч энэ нь түүний нэр төрийг хугалж,Ерөнхийлэгчийн сонгуульд нэр дэвших боломжийг хаах, АН-ын алсыг харсан бохир бодлогын нэг болох нь тодорхой боллоо.

Avatar

иргзн 2021-01-27 202.179.26.88

Хүрэлсүх Хурандаа Ард иргэдээсээ Урваснаар Өөрийнхөө Нэр хүндийг Шавартай хутгаж хаялаа, Худлаа Эх оронч ,

Avatar

Зочин 2021-01-27 202.131.243.186

1 өрх 1 иргэнээ Дарханы жишгээр хийгээчээ. Хүч хүрэхгүй бол Хятдаас тусламж хүс. 250к дээж аваад нислэг үйлд. Хүн ихтэй хүч чадалтай лаборторитой газар өдөрт нь хариуг нь гаргаад өгнө шүү дээ. Кластер хөөгөөд гүйцэхгүй гэж хэлээд байгаа биз дээ тэр эрдэмтэн мэргэд нь.Яасан дүфффф сайд вэ? Энэ янзаараа бол УБ-ын сүүлчийн хүн тусаад эдгэх хүртэл явах юм уу хаашаа юм?????

Avatar

Зочин 2021-01-27 64.119.26.41

Заа яаах вэээ хөө, "Би явж байна, Бээжин сууж байна" гэд эг би..з дээ, бол .. но доо бол… но

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж