Игуаин “Наполи”-тай гэрээгээ шинэчлэхээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Игуаин “Наполи”-тай гэрээгээ шинэчлэхээс татгалзжээ

Италийн “Наполи” клубын довтлогч Гонсало Игуаин багтайгаа гэрээгээ сунгахаас татгалзжээ. Corriere dello Sport-ийн мэдээлж байгаагаар “Наполи”-гийн шинэ гэрээнд Аргентин эрийг өөр ямар ч багийн саналыг хүлээж авахгүй байхаар тусгасан байсан аж.

Хэрвээ багийн Ерөнхийлөгч Аурелио де Лаурентис шилдэг довтлогчийнхоо гэрээг 2020 он хүртэл сунгаж чадвал тодорхой урамшуулал олгох асуудлыг тусгахаар зэхсэн аж. Мөн жилд 7.5 сая еврогийн цалин өгөх асуудал ч багтсан байна.

Гэвч өдгөө 28 настай довтлогчийн төлөө европын том багууд явж байгаа бөгөөд аль нь ч түүнд жилд 10 сая еврогийн цалин өгөх чадвартай юм. Тиймээс Игуаин гэрээгээ сунгахаас татгалзсан юм байна.

Түүний “Наполи”-тай байгуулсан гэрээ 2018 онд дуусах учиртай. Тэрбээр 2013 онд 40 сая еврогоор “Реал”-аас Италид газардаж байсан. Энэ улиралд Сери А лигт 30 тоглолтод оролцож, 29 гоол оруулчихаад байгаа билээ.

Н.Болд

Эх сурвалж:ww.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж