Барселона баг дампуурлын ирмэгт ирэв үү?

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

Барселона баг дампуурлын ирмэгт ирэв үү?

Барселона баг дампуурлын ирмэгт ирэв үү?

Испанийн өдөр тутмын El Mundo сонин "Барселона баг 1.1 тэрбум фунт стерлингийн өртэй, дампуурлын ирмэгт ирээд байна" хэмээн мэдээлэв. Энэ их өрийн 648 сая фунт нь богино хугацааны зээл ба ирэх зургадугаар сарын 30-ны өдөр гэхэд 236 сая фунтыг нь төлсөн байх ёстой аж.

Банкинд төлөх өрнөөс гадна Барселона баг бусад багуудад 112 сая фунтын өртэй юм байна. Тодруулбал, Филиппе Коутиньогийн наймааны дутуу 26 сая фунтыг Английн Ливерпүүл багт, Френки Де Йонгийн наймааны дутуу 14 сая фунтыг Нидерландын Аяакс багт, Малколмын наймааны дутуу 9 сая фунтыг Францын Бордо багт тус тус энэ улирлын эцэс гэхэд бүрэн төлөх ёстой аж.

Хамгийн муу мэдээ нь, Испанийн Cadena COPE радиогийн мэдээлснээр Барселона баг өнгөрсөн сар тамирчдынхаа цалинг бүтэн өгч чадаагүй гэв. Харин Marca сонинд нийтлэгдсэн мэдээнд, Барселона баг санхүүгийн нөхцөл байдлаа тэнцвэржүүлэхийн тулд үнэд хүрэх тоглогчдоо зарахад бэлэн байгаа аж.

Лионель Мессигийн Барселона багтай байгуулсан гэрээ ирэх зун дуусгавар болно. Хэрэв Барселона баг Месситэй гэрээгээ сунгаж чадахгүй бол үнэгүй алдах болж байна.

Одоогоор Барселона баг Испанийн Ла лигийн гуравдугаар байранд 37 оноотой бичигдэж байгаа бол УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд Францын ПСЖ багтай таараад буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж